Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, “Буян-Од” ХХК хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулах аян өрнүүлнэ.

Энэ тухай Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төлөөлж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг төлөөлж тус сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд, “Буян-Од” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал В.Буянтогтох нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай бүхий “Говь хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хангайн бүсээс 4,000 ширхэг улиас, хайлаас модны тарьц, суулгац авчирч, тарьж, ургуулахаар боллоо.

Шаардагдах хөрөнгийг “Буян-Од” ХХК гаргах бөгөөд Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар усалгаа, арчилгаа, тордлогоог нь бүрэн хариуцна. “Буян-Од” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тарьц, суулгац нийлүүлэх санаачилга гаргасан юм.

Тус компани 2001-2014 онд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, 20 гаруй сая мод тарьж, ургуулан, ойн санд хүлээлгэн өгч байжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр хэллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.179] 2024-05-07 08:01:05

Золоо бөөсөө Жагаа ахаар дэмий тэнэтэл чинь шанаадуулнаа

Зочин [59.153.113.233] 2024-05-07 04:19:25

ownogowiruu gol ursgana geed baisan yu bolson be

зочин [66.181.190.235] 2024-05-06 21:48:28

Яагаад ийм улаан хавтастай цаасан дээр гарын үсэг зураад л зургаа татуулаад олон нийтийн сүлжээнд нэг их ажил хийсэн болж харагдуулах гээд тавиад байдаг юм бол оо? Өөр өөрсдийн хариуцсан ажлаа ийм улаан хавтасгүй дор бүрнээ хийж болдоггүй юмуу? Шоу нь хэт ихдээд, хийсэн бүтээсэн ажил нь бараг харагдахгүй байна уу? Сонгуулийн шоу юу?

Зочин [59.153.113.45] 2024-05-06 17:37:33

хүрэлсүгийн цүнх баригч, мангасдуулдаг сэтгүүлч банди гишүүн болчих гээд л чичрээд бна уу


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.