ЗААВАР: Гадаад улсад амьдарч буй монгол иргэд сонгуульд хэрхэн оролцох вэ?

Aдмин / Улстөр

Улсын Их Хурал(УИХ)-ын ээлжит сонгуульд гадаад улсад амьдарч буй иргэд хэрхэн оролцох талаар зааврыг Гадаад Харилцааны Яамны Консулын газраас гаргасныг хүргэж байна.

Тодруулбал сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны тавдугаар сарын 6-наас зургаадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай юм.

  • https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд бүртгүүлэх;
  • https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын цахим шуудангаар илгээн бүртгүүлнэ. Эсвэл өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.

зураг


Сэтгэгдэл

Зочин [202.70.38.18] 2024-05-12 18:27:36

Гадаадад байгаа иргэд сонгуулиа өгөх хэрэгтэй мөн уул уурхайд ажиллаж байгаа иргэд сонгуульдаа үүрэгээ биелүүлж харьж саналаа өгөх шаардлагатай энд олон мянган залуус уул уурхайд ажиллаж байна. албан газар нь амраадгүй сонгуулийн саналаа өгдгүй жил болгоны сонгуульд оролцож чадахгүй байгаа энэ дээр төр засгаас зохион байгуулалттай ажиллах шаардлагатай

zo hin [66.181.160.91] 2024-05-09 09:50:35

songuuli ugch yadgiin hulgaichuudiig l gargaj bgaa gesen ug shuu dee

Зочин [66.181.179.39] 2024-05-11 08:23:28

Санал өгөхгүй бол МАНгарууд дахиад л гараад, толгой дээр чинь бааж шээх болно

зочин [195.88.142.26] 2024-05-08 19:37:14

Харин ч мэдээлэл сайтай байна шүү.Сонгох эрхэнл халдахгүй шүү.

Гадаадын монголчууд хир мэдлэгтэй вэ? [66.181.183.25] 2024-05-08 18:41:35

Гадаадаас сонгуульд оролцно гэж юү байх вэ дээ? Сонгуулийн дүнд будлиан оруулж утгагүй зүйл болно. Мурийцах уу? Гадаадад байгаа Монголын иргэд тийм их замбараатай, Монголынхоо тухай сүүлийн үеийн мэдээ, мэдээлэлттэй байдаг юм уу?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.