Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ
Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбооны төлөөлөгчид Монголын Хөлбөмбөгийн Холбооны сонгуульд /2025.04.28/ ажиглагчаар оролцож бүхий л сонгуулийн санал хураалт болон бусад процесст хяналт тавин ажилласан.
Ийнхүү сонгуулийг FIFA-ийн зүгээс үйл ажиллагааны дүрэмд бүрэн нийцсэн хэмээн үзэж Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ.
Тэрээр, Таны мэдлэг чадвар, манлайлал, туршлага, хүсэл тэмүүлэл хөл бөмбөг хэмээх гайхамшигтай спортыг монголд хөгжүүлэхэд чухал нөлөөлөл үзүүлнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Би өөрийн хувийн зүгээс болон FIFA-ийн зүгээс таныг зорилгодоо хүрэхэд гүн туслалцаа үзүүлэх болно. Таны өмнө FIFA -ийн хаалга үргэлж нээлттэй. Эрхэм Ерөнхийлөгч танд баяр хүргэхийн зэрэгцээ удахгүй уулзана гэдэгтээ итгэлтэй байна хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино баярын захидалдаа илэрхийлжээ. Баярын цахилгаан мэндчилгээг бүрэн эхээр нийтлэв.
Мөн өчигдөр Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэсэн билээ.
Сэтгэгдэл
зочин [59.153.86.103] 2025-04-30 09:53:22
монголчууд бид юм болгонд саналаа худалдах юм . энэ болж бүтэхгүй бүхэнд нэр нь холбогдож байдаг хүнээс өөр хүн олдоогүй юм байхдаа .
A [66.181.178.160] 2025-04-30 08:56:51
Танд баяр хүргэе.Амжилт хүсъе.