О.Батнайрамдал: Улсын баялгийг үрэн таран хийсэн малнуудыг олж шийтгээд, шоронд хатаадаг хуультай болмоор юм

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Онтрэ" ХХК-ийн эзэмшиж буй Оюутолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөшөөрөл бүхий хоёр талбайн газрын хэвлий доорх ашигт малтмалын нөөц, "Рио Тинто" болон "Онтрэ" ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнээс үүдэлтэй үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, уг ордоос Монгол Улс хэрхэн ашиг хүртэж болох вэ гэдэг дээр өөрийн цахим хуудсаар байр сууриа илэрхийлсээр ирсэн.

Тэрбээр "Рио тинто" болон "Онтрэ" 2 ашгаа 20:80 хуваана гэж гэрээндээ заажээ. Монголын хамгийн том стратегийн орд дээр гадаад хоёр компани ашгаа хуваах талаар ярьж байхад Монголын ямар ч оролцоо байхгүй байна.

Ер нь "Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг" гэдгийг үзүүлж, Канад, Хятадын бүх уурхайн үйл ажиллагааг зогсоо. Дайны дарамтад байгаа Украин хүртэл ордуудаа 50/50-иар эзэмшинэ, дээр нь дайны үед олгосон хэдэн зуун тэрбумын өрийг буцалтгүй тусламж гэж тооцуулах нөхцөлөөр гэрээ хийж чадаж байна.

Казакстан бүтэн Астана хотоо шинээр бариулж аваад, дараа нь ордоо ашиглуулах зөвшөөрөл олгосон. Манай хэдэн мал дарга нар яахаараа лицензээ гэрээгүйгээр эхэлж олгоод, хамаг юмаа завшуулдаг юм бэ. Гадныханд хамаг юмаа зүгээр алдаж байж улсдаа бүтээн байгуулалт хийгээд яваа үндэсний бизнесүүдээ дарамтлахыг яана. Улсын баялгийг дур мэдэн лиценз болгон олгож, үрэн таран хийсэн малнуудыг бүгдийг олж шийтгээд, шоронд хатаадаг хуультай болмоор юм" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

MONGOL [202.55.188.91] 2025-08-08 19:29:11

Овоо хүү байна! Танай манай томчууд бүгд цусалсан малнууд байгаа одоо ч хэн нь том цуслах тэмцээн дуусаагүй л байна!

Зочин [202.126.90.50] 2025-08-08 19:01:54

Санал нэг байна. Хөрөнгийг нь хурааж, хохирлыг барагдуулдаг хуультай, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.

Зочин [202.9.41.25] 2025-08-08 17:58:10

Ганц гэсэн шудрага гишүүүн үнэн хэлж ард иргэд авилгач хулгаачуудад хатууу ялтай болгохыг хүсдэг шаарддаг шудрага нииигэм ирэх болон

Зочин [66.181.160.92] 2025-08-08 17:56:38

Монгол Улсын Эрх ашгийг хангах ,хамгаалахыг Ардтүмэн хүсэн хүлээж цөхөрч бна шүү?!!Энэ цаг үед УИХ-н Залуу гишүүдээс иймэрхүү Тэмцэл хийж ажиллаж бгаад Талархаж бна шүү! ТАНАР ШУУРХАЙ БОДИТОЙ АЖИЛЛААРАЙ Л ГЭЖ ХҮСЭЖ БНА.Амжилт!!!

Зочин [67.171.160.15] 2025-08-08 17:24:40

зөв зөв түмэн зөв. новшнуудыг хөөж гарга. Монголд ямарч ашиг алга. гадныхны гар хөл болсон урвагч Баярцогт Сайханбилэг Баяр Элбэгдорж Сү Батболд Улаан Цагаан гэх мэт луйварчидыг бүх хөрөнгийг нь хурааж гянданд бүх насаар нь хорь!!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.