СОР17-г сурвалжлахаар дотоод гадаадын 700 гаруй сэтгүүлч магадлан итгэмжлэгджээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Хэвлэл мэдээлэл хариуцсан багаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Мэдээлэлд дурдсанаар, Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны сайт, пэйж хуудсаар дамжуулж 197 улсад мэдээллийг шуурхай дамжуулж байгаа бол Монгол Улсын томоохон телевиз, радио, сонин, сайтууд мэдээллийг өдөр бүр түгээж байгаа болохыг тус багийнхан хэллээ.
Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас дурдвал, СИНЬХАУ, ТАСС, Евроньюс зээг агентлагийн сэтгүүлч сурвалжлагч нар хүрэлцэн ирээд байгаа аж.
СОР17 бага хурлыг сурвалжлахаар дотоод гадаадын нийт 283 байгууллагын 700 гаруй сэтгүүлч магадлан итгэмжлэгдсэн байна. Одоогийн байдлаар, 500 гаруй нь мандатаа авч, сурвалжлагын талбайд ажиллаж буй.
Энэ тоо ирэх долоо хоногт нэмэгдэж болзошгүй. Учир нь ирэх өдрүүдэд уулзалт хэлэлцүүлгийн тоо нэмэгдэж, ач холбогдлын хувьд өндөрсөх тул гаднаас ирэх сэтгүүлч сурвалжлагчдын тоо нэмэгдэнэ гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ Монголын сэтгүүлч сурвалжлагчдын оролцоо нэн өндөр байгааг энэ үеэр тэмдэглэв.
















.jpg)













.jpg)





































Сэтгэгдэл