200 саяын шагналын сантай ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ орон даяар эхэллээ
Үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар 2021 онд 21 аймгийн төвд, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг тус тус байгуулж өгсөн билээ.
Эдгээр талбайд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнөө жил 35 жилийнхээ ойн хүрээнд тус тэмцээний цар хүрээг илүү өргөжүүлж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд 3х3 сагсан бөмбөгийн УАШТ зохион байгуулах эрхийг албан ёсоор аваад байна.
Тэмцээний үе шатууд:
- Эхний шат: 2026 оны 8-р сарын 10–20-ны өдрүүдэд ХААН Банкны аймаг, орон нутгийн төв салбараар дамжуулан 21 аймаг, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон Улаанбаатар хотын Багануур дүүрэгт энэхүү тэмцээнийг зохион байгуулна. Эрэгтэй, эмэгтэй төрлийн I, II байранд шалгарсан багууд бүсийн аваргын тэмцээнд оролцох эрхтэй болно.
Тэмцээн зохион байгуулах өдрүүдийн хуваарь, багуудын мэдүүлэг болон техникийн зөвлөгөөний мэдээллийг орон нутгийн ХААН Банкны төв салбараас авах боломжтой.
- Бүсийн шат: 2026 оны 8-р сарын 24–28-ны хооронд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 3х3 сагсан бөмбөгийн талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээн мөн зохиогдох юм.
- Финалын шат: Бүсээс шалгарсан шилдэг багууд 2026 оны 8-р сарын 29, 30-ний өдрүүдэд финалын шатанд өрсөлдөж, аваргуудаа тодруулна.
Тэмцээнд оролцох багуудад тавигдах шаардлага:
Тухайн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд 9–12-р ангид суралцсан эрэгтэй, эмэгтэй багууд оролцох боломжтой. Нэг баг үндсэн 3, сэлгээний 1 тоглогч, дасгалжуулагчтай байна.
Шагналын сан:
Эхний шатны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тус бүрд дараах шагналыг олгоно:
- I байр – 1,000,000 төгрөг, өргөмжлөл (Улаанбаатар хотноо зохиогдох Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх)
- II байр – 700,000 төгрөг, өргөмжлөл (Улаанбаатар хотноо зохиогдох Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх)
- III байр – 500,000 төгрөг, өргөмжлөл
Тэмцээний бүртгэлийн тухай:




































































Сэтгэгдэл