АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 3-9-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 56 гомдол, мэдээллийг шалгажээ. Түүнчлэн эрүүгийн 1038 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна.

Тухайлбал, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас байгууллагад 54,4 сая төгрөгийн хохирол учруулсан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хууль бус гэрээ байгуулан бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.