CGTN FAST-д шинэ сувгуудаа нээлээ

Aдмин / Нүүр

2025 оны 11-р сарын 6-нд Хятадын Төв Радио Телевиз (CGTN) нь дэлхий даяар FAST-д чиглэсэн анхны гурван сувгаа албан ёсоор нээлээ.

Энэ нь даруй Санхүүгийн суваг(CGTN Global Biz), Аялал жуулчлалын суваг(China Travel) болон Баримтат киноны суваг(Discovering China) зэрэг болно.

Эдгээр сувгууд нь олон улсын 15 томоохон FAST платформоор дамжуулан, ямар ч нөхцөл байдалд бүх дэлхийн бараг 200 сая хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ үзүүлэх бөгөөд энэ нь CGTN олон улсын хэвлэл мэдээллийн шинэ салбарт гол зангилаа алхам хийснийг харуулж байна

Мөн өдөр болсон "Дэлхийн Өмнөдийн Орнуудын Хэвлэл Мэдээллийн Түнш" механизм байгуулагдах хурал болон 13 дахь удаагийн Дэлхийн Видео хэвлэл мэдээллийн форумын үеэр CGTN-ийн FAST-д чиглэсэн анхны цуврал сувгууд албан ёсоор нээлтээ хийсэн юм.

Энэ удаад нээлтээ хийсэн гурван суваг нь тодорхой контентын салбарт анхаарлаа төвлөрүүлж, гадаадын үзэгчдийн хэрэгцээг маш оновчтой хангах болно.

Санхүүгийн суваг нь санхүүгийн мэдээллийн үйлчилгээний платформыг бүх талаар бий болгоход зориулагдаж, цаг үеийн санхүүгийн мэдээний нэвтрүүлэг, зах зээлийн динамик дүн шинжилгээ болон гүнзгий ярилцлагыг хамарч, Хятадын эдийн засгийн бодлого хийгээд зах зээлийн боломжуудын талаар цаг тухайд нь тайлбар өгөх болно.

Аяллын суваг нь орчин үеийн Хятадын аялал жуулчлал болон амьдралын хэв маягийг харуулахад анхаарлаа төвлөрүүлж, дэлхий дахин орчин үеийн Хятадыг ойлгох шинэ цонх болсон байна.

Баримтат киноны суваг нь Хятадын орчин үеийн ололт амжилтыг харуулж, соёлын солилцоо, харилцан суралцах чадварыг тусгасан шилдэг баримтат кинонуудыг үзүүлж, Хятадын хөгжлийн үйл явц хийгээд соёлын сэтгэл татам байдлын талаарх бүх дүр зургийг дэлгэн харуулах юм.

сонин mn

.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.