“Аврагч-усчин, шумбагч” бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгууллаа
Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч бэлтгэх анхан шатны буюу IV зэргийн сургалтад хамрагдсан алба хаагчид үнэмлэхээ гардан авлаа. Энэ сарын 02-22-ны өдрүүдэд болсон тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 гаруй алба хаагч хамрагдаж, усан орчинд ажиллах аюулгүй ажиллагаа, усны ослын үеийн аврах ажиллагааны тактик, шумбалтын үндэс, шумбалтын тоног төхөөрөмжийн ашиглалт, арчилгаа, аврагчийн бие бялдрын бэлтгэл зэрэг сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон мэдлэг эзэмшлээ.
ДХИС-ийн Усан спортын сургалтын бассейнд чөлөөт сэлэлт, өврөөр даллах, мэлхий сэлэлт зэрэг үндсэн сэлэлтийн техникүүдийг эзэмшихээс гадна усанд тэсвэрлэх чадвар, аврах сэлэлт, усан орчинд ачаатай хөдөлгөөн хийх, аврагчийн бие бялдрын тусгай бэлтгэлийг хангах сургалт, дасгалуудыг хийж гүйцэтгэсэн юм.
Харин Үндэсний аврах бригадын хээрийн “Хилэм” сургалтын төвд гүний шумбалтын дадлага хийж, усан орчинд болон мандал дээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулах, живсэн эд зүйл болон хүнийг илрүүлэх, аврах хэрэгсэл ашиглан осолдогчийг татан гаргах дадлагыг хийж, ур чадвараа дээшлүүллээ гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

































































Сэтгэгдэл