Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шүүхэд шилжүүллээ
20 гаруй жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдоод буй НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, түүнийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байсан юм.
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 13.12 буюу Хууль бусаар мөрдөж мөшгих гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Хуулийн заалт: /11.7/
1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
1.1.зодсон;
1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;
1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/13.12/
1. Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.



































































Сэтгэгдэл