УНТЭ-ийн хамт олныг харлуулсан мэдээллийг залруулан мэдээлэх нь
УНТЭ-ийн эмч нар "Хугацаа нь дууссан стент" ашиглаж байна гэх утга бүхий мэдээлэл мэдээлэгдсэн. Энэхүү мэдээллийг нэр бүхий эх сурвалжаас ирүүлсэн байх бөгөөд мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаж хоёр талын эх сурвалжаас тодруулалгүй нийтэлж нийгэмд ойлгомжгүй байдал үүсгэсэн үйлдэлдээ УНТЭ-ийн хамт олноос хүлцэл өчиж байна. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжлаг бэлтгэх явцад уг мэдээлэл батлагдаагүй бөгөөд тухайн мэдээлэлд дурдагдсан "Хугацаа нь дууссан стент" ашиглах боломжгүй гэдгийг эрүүл мэндийн салбарын ажилчид өгүүлж байна.
Бид бүхэн удахгүй энэ тухай тусгай сурвалжилгыг бэлтгэн нийтэлж асуудлын тухай нэгдсэн ойлголтыг нийгэмд өгөхөөр ажиллаж байна.
УНТЭ нь үүсэн байгуулагдаад 100 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ түүхэн хугацаанд эрүүл мэндийн аюулгүй байдлын доголдол гаргаж байгаагүй бахархалт хамт олон билээ.


































































Сэтгэгдэл