Дуун хөрвүүлэгч Б.Магсаржавыг А.С.Пушкиний медалиар шагнажээ

Aдмин / Нүүр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний 2025 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 728 дугаар зарлигаар Монгол Улсын иргэн дуун хөрвүүлэгч, Хэл бичгийн ухааны доктор Базарын Магсаржавыг А.С.Пушкиний медалиар шагнажээ. Уг зарлигт “Орос хэл, соёлыг хадгалан хамгаалах, гадаад оронд түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан гавьяа, зүтгэлийн төлөө Монгол Улсын иргэн Базарын Магсаржавыг ПУШКИНИЙ медалиар шагнасугай” гэжээ. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков Б.Магсаржавт хоёрдугаар сарын 3-ны өдөр шагналыг гардуулан баяр хүргэж, Монгол, Оросын ард түмний найрсаг харилцааг хөгжүүлж утга зохиолын орчуулгын уран бүтээлдээ өндөр амжилт гаргахыг хүсчээ.

Б.Магсаржав нь монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй бөгөөд эрхэлсэн ажлынхаа зэрэгцээ дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг олон жилийн турш орчуулан нийтлүүлж монгол уншигчиддаа хүргэсэн, Оросын их яруу найрагч А.С.Пушкин, М.Ю.Лермонтов, Ф.Тютчев, А.Блок, И.Бунин, А.Ахматова нарын олон арван бүтээлийг монгол хэл рүү хөрвүүлсэн орчуулагч юм. Мөн У. Шекспир, Уолт Уитмен, Эдгар Аллан По, Федерико Гарсиа Лорка, Габриэль Мистраль, Ли Бай, Сү Дөнпо зэрэг яруу найрагчийн 1000 гаруй зохиолыг орчуулжээ. Тэрбээр МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагнал, утга зохиолын орчуулгын төлөө “Билигт гүүш” шагнал, Тайвань дахь Олон улсын урлаг, соёлын форумын алтан медалиар урьд нь шагнагдаж байжээ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.