О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хуульд УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа явж байна
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /04.13/ 10.00 цагаас эхэлсэн. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрээр "АН-ын хяналтын хороо маргааш хуралдаж, улс төрийн зөвлөлийг нөгөөдөр хуралдуулахаар боллоо. Ажлууд цэгцэрнэ. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээрт, "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" агуулга бүхий хуулийн төслийг үзэл санааны хувьд дэмжих эсэх санал хураалтаас АН дөрөв хоногийн завсарлага авсан. Энэ завсарлага дээр байр сууриа нэгтгэлээ.
Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга чуулганы үеэр ёс зүйгүй авир ааш гаргасан тухайд АН-ын бүлгээс ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэх байр сууринд хүрлээ.
"УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" агуулга бүхий хуулийн төсөл өргөн мэдүүлснээс хойш АН-ын хувьд дотоод сонгуультай байсан тул байр сууриа нэгтгэх боломж хомс явж ирсэн. Сая бүлгийн хуралд 25 гишүүн оролцсон. Бүгд дэмжиж, хоёр одтой шийдвэр гаргасан. Ингэснээр АН энэ хуулийн төслийг үзэл баримтлал, үзэл санааны хувьд дэмжихгүй. Гэхдээ өөр байр суурьтай гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болно. Нэг зүйлийг тодотгож хэлье. УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага энгийн иргэдийн адил үйлчлээд явах ёстой. Одоогийн хуулинд ч гэсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт бий. Гэтэл Ерөнхийлөгчийн хууль УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа явж байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг парламент гэж бид үздэг. Тэр ардчилсан парламент үгүй болвол Монгол хүний эрх чөлөө, дархлаа үгүй болно гэж АН-ын бүлэг үзлээ. Бид пүрэв гарагаас өмнө улс төрийн шийдвэрүүдийг гаргаад явна гэлээ.





























.jpg)





































Сэтгэгдэл