Залилах гэмт хэргийн улмаас 115 сая орчим төгрөгийн хохирол учирчээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.02.04/ 24 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Дээрх 24 гэмт хэргийн 5 нь эзэнтэй, 19 эзэн хэрэг байх бөгөөд нийт хохирлын хэмжээ 115 сая орчим төгрөг байна.

Энэ бол залилах гэмт хэргийн ердөө ганцхан өдрийн тоо. Хусдаг сугалааны хонжвор, телеграмм даалгавар биелүүлэх, үнэт чулуу худалдан борлуулах, виз мэдүүлэг, орон сууц худалдах, түрээслэх, цахимаар бараа бүтээгдэхүүн захиалах зэрэг гэмт хэргүүд өдөр бүр бүртгэгдэж байна.

Өчигдөр бүртгэгдсэн хэргүүдээс онцолбол

“Өөрийн данснаасаа мөнгөө залилууллаа” гэх гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “Б” нь Монгол саятан, Алтан аз, Хааны баялаг, Ичиган лоттерей гэх хусдаг сугалааны лайвт оролцож, 42 удаагийн гүйлгээгээр 19.648.000 төгрөг;

“Газар зарна гэх зарын дагуу холбогдож залилуулаа” гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 56 настай, эмэгтэй, “Ө” нь фейсбүүк дэх хуурамч зар, мэдээллийн дагуу холбогдож, 15 сая төгрөгөө залилуулсан байна.

“Яаралтай хүүтэй мөнгө зээлээч гэх зурвасын дагуу холбогдож, залилуулаа” гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 44 настай, эрэгтэй “О” нь бусдын хакердуулсан хаягаас ирүүлсэн зурвасын дагуу 3 сая төгрөг шилжүүлж, залилуусан байна.

Иргэд Та бүхэн цахим орчин дахь зар мэдээллийг сайтар судлах, мөнгө, санхүүтэй холбоотой зурвас мэдээллийг нягтлах, хусдаг сугалаа зэрэг хуурамч дамжуулалтад итгэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.