Д.Баясгалан та дэлгэцийн цаанаас ярих биш, эх орондоо ирээд шалгуул, үнэн мөнөө нотол хэмээх мэдээллүүд хөвөрч эхэллээ
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хандсанаас хойш ард иргэдийн дунд хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж буйг эс ойлгох, цаашлаад мэдээлэл хэрхэн өрнөхийг хүн бүр хүлээж буй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хэлснийг эргэн сануулахад, "Сайд Б.Энхбаяр Бодь группээс хандив нэрээр 500,000 ам.доллар авсан. Үүнийг нь АТГ-т шалгуулна гэдгээ "Лхагвын тойм"-д анх ярьж, үргэлжлүүлэн АТГ-д өөрийн биеэр баримт хүлээлгэн өгсөн.
"Бодь"-ийн оффтейкэй холбоотой асуудал, Нүүрсний сонсголтой холбоотой материалууд, Б.Энхбаярын авлигатай холбоотой асуудал, холбогдох гэрч болон нотлох баримтуудыг хавсарган, Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлууд гэсэн дөрвөн бүлэгт материалаа хуваалаа" хэмээн АТГ-ийн үүдэнд мэдэгдэл хийсэн. Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "2022 оны аравдугаар сарын 26-нд улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар болж, ханшаа алдсан. Валютын нөөц багассан гэдгийг 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр олон нийтэд мэдэгдэх талаар Засгийн газрын хуралдаанд хэлэлцсэн.
Шалтгаан нь "Эрдэнэс Тавантолгой"-гоос ачигдаж байгаа нүүрсний дийлэнх нь "Бодь"-ийн оффтэйк гэрээнийх байсан. Өөрөөр хэлбэл нүүрсээ урьдчилж зарсан, нүүрсээ экспортолж байгаа нь гаалийн мэдээнд байгаа ч валют орж ирэхгүй байсан. "Бодь Интернэшнл"-ийн төмөр зам барих төсөвт өртөг 600 сая ам.доллар байсан боловч үе шаттай нэмэгдэж, гүйцэтгэлийн дүн нь 1.3 тэрбум ам.долларт хүрч, хоёр дахин нэмэгдсэн. "Бодь"-той холбоотой асуудлыг ил гаргаж, цаана нь авлига бий эсэхийг илрүүлж чадах уу гэхэд чадах уу гэхэд чадна гэсэн. Ингэснээр нүүрсний сонсгол есөн өдөр үргэлжилсэн.
Харамсалтай нь "Бодь" дээр хоолой шахан сүртэй зүйлс яриад байсан ч өнөөдрийн баримттай холбоотой нэг ч зүйл яриагүй. Мөн оффтейк гэрээтэй холбоотой ямар ч асуудлыг УИХ-ын тогтоолд дурдахгүйгээр дууссан. Б.Энхбаяр эхэлсэн цэгээсээ сонсголын дундуур илт өөрчлөгдсөнийг нотолж байна.
Улс төрийн шахалт байв уу, хувийн ашиг сонирхол байв уу гэдгийг тухайн үед Б.Энхбаяраас тодруулахад "Надад улс төрийн шахалт байгаагүй. Би дээд төрөө бодож байна. Ерөнхий сайд аа, уучлаарай" гэж хэлээд манай өрөөнөөс гарсан. Тэр үеэс би түүнд итгэхээ больж, үл ойлголцол эхэлсэн. Сонгуулийн дараа дахиж сайд болгоогүй. УИХ-ын гишүүн, сайд Б.Энхбаяр нь "Бодь Интернэшнл" ХК-ийн захирал Д.Баясгалангаас хоёр хүний хамт байлцаж байгаад дөрвүүлээ 500,000 ам.долларыг нэг удаа, 800,000 ам.долларыг дахин нэг удаа буюу нийтдээ 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан асуудлыг надад гэрчүүд холбогдох баримттайгаар хэлсэн. Би гэрчүүдийн нэр болон мэдээлэлтэй нь АТГ-т өгч байна" гэсэн юм.
Мөн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нь Голомт банкны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга болсон цагаасаа "Бодь"-той холбоотой гэрээнүүдийг устгах, "Эрдэнэс Тавантолгой"-н цахим мэдээллийн санг өөрчлөх, өөрийн намтраас "Бодь"-той холбоотой ажилласан хэсгээ хасах, "Солонго Мөнх Партнерс"-ынхаа хувьцаа эзэмшлээс татгалзсан гэв. Энэхүү мэдээллийн дараа "Бодь Интернэшнл" ХК-ийн захирал Д.Баясгалан мөн олон нийтэд онлайнаар ярилцлага өглөө. Тэрээр Би Б.ЭНХБАЯРЫГ ТАНИХГҮЙ. Уулзаж ч байгаагүй. Тэр намайг хамгийн шүүмжилдэг хүн. Би юу боллоо гэж 800.000$ түүнд өгөх вэ дээ...гэв.
Гэхдээ түүнийг оффтейк гэрээг төрийн нууцаас гаргахад Бодь групп нүүрсийг зах зээлийн үнээс хямдаар авсан тухайд үндэслэл бүхий тайлбар хэлж чадсангүй хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байна. Одоо түүнийг онлайнаар гадаадаас олон юм ярьж суух биш, харин монголдоо ирээд шалгуулах хэрэгтэй. Үнэхээр гэм зэмгүй бол ирээд шалгуулах байлгүй гэсэн мэдээллүүд хөвөрч эхлэв.
Нүүрсний хэмээх хэргийн гол тайлал хэзээ тайлагдах уу? Хаврын улс төр хачин завгүй эхэлж байна. Өнөөдөр Нүүрсний хэргээр хоригдоод байсан Б.Ганхуяг суллагдаж байна. Мөн хэрэгт нэр нь дурдагдаад буй А.Амундра хэлэхдээ: Н.Удаанжаргал, Д.Баясгалан, Т.Аюурсайхан гурав "Сastle" ресторанд уулзаж, Т.Аюурсайханд 1 сая ам.доллар өгсөн. Тэнд ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ. Зүгээр л ичиж зовохоо байсан авлигачид шүү дээ хэмээн бичжээ. Хэн хэн юу ярих, хэрхэн батлагдах гээд цаашид их улс төр үнэхээр "халах" нь тодорхой болчихлоо.




























.jpg)






































Сэтгэгдэл
Зочин [202.21.97.110] 2026-03-26 11:21:38
doliison shunaltai hujaa irj shalguul