Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих эсэхийг өнөөдөр 15:00 цагаас хэлэлцэнэ
Нэгүүн сайтын эрхлэгч, сэтгүүлч Л.Баяржаргалыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр цагдан хорьж, улмаар дөрөв хоногийн өмнө биеийн байдлыг нь харгалзан, гадуур шалгахаар болсон билээ. Тэгвэл түүнийг сулласан шийдвэрийг прокурор нь эсэргүүцэн Ерөнхий шүүгчид ханджээ.
Ингэснээр сэтгүүлч Л.Баяржаргалд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх шүүх хурлыг энэ сарын 26-ны 15:00 цагт буюу өнөөдөр Хялбар ажиллагааны шүүхэд хэлэлцэхээр болсон байна.


































































Сэтгэгдэл
Зочин [66.181.189.160] 2026-05-26 14:57:36
...хийх ажтлгүй юмнууд ядарсан бүсгүйг яана яана гэнэ вэ