Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 31-нд тохиож байна

Aдмин / Нүүр

Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ жил тавдугаар сарын 31-ны ням гарагт тохиож байна. Зуны эхэн сарын 15-ны энэхүү өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ хэмээн өнөөдөр Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.

Энэ өдөр Бурхан багшийн хоёр манлай шавь Шаарийбуу, Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залах юм.

Ринсэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг. Иймд ард иргэдийг зуны эхэн сарын 15-нд Монголын Бурханы Шашны Төв-Гандантэгчэнлин хийдэд хүрэлцэн ирж, Бурхан багшийн Их дүйчэн өдрийг хамтдаа тэмдэглэн, ариун ринсэлд мөргөн буян хураахыг Гандантэгчэнлин хийдээс урилаа.

Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Бурхан багшийн их дүйчэн өдрийг монголчууд эртнээс онцгойлон тэмдэглэж ирсэн бөгөөд зуны эхэн сарын 15 нь Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд орсон гурван их үйл давхацсан билэгт өдөр хэмээн эрхэмлэдэг уламжлалтай.

Манай улс 2019 онд Бурхан багшийн их дүйчэн өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тусгаж, бүх нийтээр амардаг өдөр болгосон юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.