311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна

Aдмин / Нүүр

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 8-аас есдүгээр сарын 15-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Тэрбээр өнөөдөр Туул голын эрэг дагуу ажиллаж, үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор дуудлага мэдээллийн тоо өсөж байна. Албан хаагчид аюулгүй байдлын төлөө шаардлага тавьж байгаа учир иргэд та бүхэн хүлээцтэй хандан шаардлагыг биелүүлэхийг хүсье. Албан шаардлага биелүүлээгүйгээс болж эрсдэлд орох тохиолдол гардаг. Түүнчлэн голын усны түвшин нэмэгдсэн учир автомашиныхаа хүчинд эрдэж ус руу орж аюулд орохгүй байхыг анхааруулъя. Хар цэгүүдэд хяналтын завьт эргүүлүүд ажиллаж, аврах ажиллагаа явуулж байна. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг хүсье. Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа учир бид үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргүүдийн дарга нартай хамтран үерийн аман дээр буусан айл өрхүүдэд анхаарал хандуулж байна. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа юм” гэлээ.

НОБГ-ын Тэргүүн дэд дарга Д. Оюунбат “Хар усан тохойгоос Зайсангийн гүүр, Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Тэрэлжийн гол, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна. Түүнчлэн алба хаагчид морь болон сурроноор эргүүл хийж байна. Мөн дроноор хянаж буй. Энэ өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын 242 алба хаагч, 64 автомашин, 10 мотопомптой, ГУББГ 19 алба хаагч найман автомашин, Ус сувгийн удирдах газрын 50 ажилтан 47 автомашинтай, нийт 311 алба хаагч, 119 техник, тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж хуудсыг 12350 иргэнд хүргэж, 1345 автомашиныг голын эргээс холдуулж сэрэмжлүүлэн ажиллалаа. 2026 оны долоодугаар сарын 10-18-ны өдрийн байдлаар нийт 64 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, голын уснаас таван иргэнийг аварсан. Мөн үер, усны ослоос аюулгүй бүсэд 88 хүнийг гаргасан юм. Үүний 35 нь хүүхэд байсан” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.