ЦАГААН САРЫН ТАВГИЙГ ЧИМЭХ МОНГОЛ АМТТАН СЭВГЭР БРЭНД

Aдмин / Эдийн засаг

“КЛОУН АХ” ХХК нь 100% үндэсний хөрөнгө оруулалттай шоколад болон амттан үйлдвэрлэх чиглэлээр 2013 онд үүсгэн байгуулагдсан Монголдоо анхдагч компани юм. Манай компани Улаанбаатар хотоос 20 км зайд Богд-Хан уулын энгэрт 200 орчим хүнийг ажлын байраар хангах үйлдвэрийн байртай бөгөөд үйлдвэрийн албан ёсны зөвлөх технологичоор Швейцарь улсын алдарт “Нэстлэ” брэндийн зөвлөх ноён Алойс Руссхем ажиллаж байгаа.

Бид шоколад болон амттаны үйлдвэрлэлийн салбарт байр сууриа олохын сацуу хэрэглэгчдэдээ цэвэр байгалийн гаралтай түүхий эд ашиглан үйлдвэрлэсэн шинэлэг олон төрлийн бүтээгдэхүүнийг хүргэсээр байгаа билээ.

Олон улсын “ISO 9001” стандартын дагуу олон төрлийн амтат бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Унгарын “Гётенборг”, Швейцарийн “BERN” үйлдвэрүүдэд технологийн ноү-хау судалгаа явуулж 2013 оноос Швейцарь улсын технологийг онцгойлон сонгож өөрийн орны нөхцөлд тохируулан бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж эхэлсэн.

Үйлдвэрийн гол түүхий эдийг салбартаа тэргүүлэгч Голланд, Индонези, Малайз, Унгар улсын компаниудаас бэлтгэн нийлүүлдгээрээ онцлогтой. Эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан сав баглаа боодлыг эх орныхоо үйлдвэрүүдээр тусгайлан захиалж хийлгүүлдэг. Зөвлөх технологич Алойс Руссхем нь жил бүр тогтмол хугацаанд урилгаар хүрэлцэн ирж шоколадны амт чанар, стандартад анхаарч үйлдвэрлэлийн процессыг 100% хариуцан ажилладаг билээ.


Сэтгэгдэл

Есүгэн [202.126.93.234] 2024-02-08 15:29:12

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй, тэр сүүлд гаргасан сэвгэр брэнд нь үнэхээр гоё амттай.

Зочин [202.9.46.90] 2024-01-11 12:37:54

ЭНЭ ЧИХРИЙН ҮЙЛДВЭРИЙН НЭРИЙН ДЭЛГҮҮР НЬ ХААНА БАЙДАГ ВЭ ? Чихэр авбмаар бна .

Зочин [202.179.26.81] 2024-01-11 11:44:09

Дархан цаазтай хангайд үйлдвэр байдаг.Мулгуу юмаа

Зочин [203.98.76.249] 2024-01-10 12:54:28

сийлбэрчид сийлсэн боов зарвал хэмнэлттэй

Mongol huu [202.55.188.85] 2024-01-10 12:04:15

Undesnii uildverlel hugjij baij mongol hogjnoo goe medee bna


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.