СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны охид бүлэглэн нэгийгээ зодсон хэрэг гарчээ

Aдмин / Нийгэм

Өсвөр насны охид нэгийгээ зодож байсныг болиулж, шалгаж эхэлжээ.

ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлснээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны 15:00 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн угсармал байрны урд тоглоомын талбайд хэсэг бүлэг хүүхэд нэг охиныг зодоод, дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Дүүргийн цагдаагийн газрын алба хаагчдыг очиход 15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны насны гурван эмэгтэй хүүхэд нийлж, зодож байсныг болиулж, хүүхдүүдийг гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Одоо шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.

Хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, хүүхдээ хэнтэй нийлж, нөхөрлөж байгаа талаар мэдээлэлтэй байх, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөөөд "Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм" гэв.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.102] 2024-04-11 17:14:01

Орон сууцны хорооллын сургуулийн хүүхэд бусдыг дээрэлхэж байгаа бол тухайн хүүхэд өөрийгөө орон сууцанд амьдарч байсан гэж түүхэнд үлдээх гэж байгаа юм.

Зочин [66.181.185.139] 2024-04-11 16:17:09

Эх нь хээр алаг бол унагань шийр алаг гэдэг чинь энэ л дээ эцэг эхийг нь судлаад үзвэл бас л нэг үл бүтэх ухамсар муутай улс байж таараа

зочин [66.181.180.74] 2024-04-11 15:00:16

Танхайрсан охидыг хүмүүжүүлэх газарт сар байлгаад эцэг эхийг нь торгох байсан биш үү? Өөрөр ийм асуудал дуусах уу? Одоо бүр охид нь хүртэл зодоонч, харгис хэрцгий болж байгаа юмаа даа? яана аа, цаашдаа?????????????

Зочин [66.181.185.241] 2024-04-11 13:51:37

Хүмүүжил үүрэг гэж бүр байхгүй болсоны балаг юм даа

Зочин [66.181.177.37] 2024-04-11 13:43:21

Эх эцгүүд хүүхдээ хүмүүжүүлээч ээ. Энэ 1 дээрэлхэлт хэзээ зогсоын бол оо.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.