“Эрдэнэтийн овоолго”-уудын 34 хувийг Баялгийн санд авч чадах уу

Aдмин / Нүүр

Төр, түмний түвшинд мөн ч олон жил ярьсан баялгийн сантай болох асуудал одоо нэг биелж мэдэхээр боллоо. Бараг л 20-иод жил ярьсан сан л даа. Харин одоо Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Гэхдээ “...Энэ хуулийг УИХ шийдчихнэ биз” гээд хаячихмааргүй аж.

Яагаад гэхээр Үндэсний баялгийн сангийн хуульд “...УИХ баталж чадах болов уу, яах бол” гэмээр хэд хэдэн агуулга багтжээ. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий ордуудын 34 хувийг “Эрдэнэс Монгол”-оор дамжуулаад Үндэсний баялгийн санд хуримтлуулахаар болсон байна. Хуулийн танилцуулгад “...2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулснаар “Үндэсний баялгийн сан” хэмээх Үндсэн хуулийн шинэ ойлголт бий болж, түүнийг хэрхэн бүрдүүлэх, хуваарилах, удирдах болон эдгээртэй холбоотой бусад нарийвчилсан харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон” гэжээ.

Энд яагаад “...Стратегийн ордуудын 34 хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулна” гээд байна вэ. Яагаад гэхээр Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн 12.7- д “…Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ” гэж оруулсан байгаа юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ямар ч байсан стратегийн ордоор 2007 онд УИХ-аас тогтоосон 15 орд, 2015 оны нэг орд нэмэгдээд, 16 ордын асуудал яригдана. Гэтэл дийлэнх нь “Эрдэнэс Монгол” буюу төр, нийтийн эзэмшлээс гадуур байна. Зарим нь “...Монголын төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзлээ” гэсэн УИХ-ын тогтоолтойгоор хувьд очсон. Тэгэхээр тэдгээр ордын 34-өөс доошгүй хувийг “Эрдэнэс Монгол”-д авах шаардлага үүсээд байгаа хэрэг л дээ.

Дээрээс нь одоо “Эрдэнэс Монгол”-ын эзэмшилд, ашиг орлогоо өгч буй ордуудаа ч бүрэн эзэмших хэрэгтэй болж буй юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн зэс, молибденийн ордыг “Эрдэнэт үйлдвэр” олборлож, “Эрдэнэс Монгол” удирдлагаар хангаж ажилладаг. Энэ орд төрд байгаагийнхаа ашиг шимийг ковидын үеэр сайн л өгсөн. Гэхдээ Эрдэнэтийн ордоос хувьд очоод байгаа овоолгууд энэ хуулийн хүрээнд хүчээр яригдахаар болж байна.

Уг нь тэдгээрийг ирээдүйд хэрэглэхээр ухан гаргаж тусгайлан овоолж бэлтгэсэн хүдрийн овоолго аж. Гэхдээ “...Технологид тохирохгүй” гэдэг тодорхойлолттой болчихсон. Тэгсэн атлаа хэд хэдэн хувийн компани ашигладаг. Катодын зэс үйлдвэрлэж, экспортод гаргаад сая сая ам.долларын ашиг олдог. Ганц л компанийнх нь “тоо”-г харахад 2021 онд Хятад руу 8,008.39 тн катодын зэс, 2022 онд Хятад руу 7,928.624 тн катодын зэс, 2023 онд Хятад, Тайвань руу 7,690.274 тн катодын зэс экспортолсон байдаг. Ингэж овоолго ашиглаж байгаа гурван компани бий. Мөн Тавантолгойн орд таван хэсэг болчихсон. Ганц нь төрд буюу “Эрдэнэс Монгол”-д үлдсэн. Түүнийг улс төр, бизнесийнхэн олон жил хэрэглэж, тэр нь “нүүрсний хулгай” нэрээр саяхнаас ил болсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусдаас нь бас 34 хувийг авч таарна. Тэдний л 34 хувийг “Эрдэнэс Монгол” эзэмшинэ. Тэгээд Баялгийн сан руу орлого болж төвлөрүүлнэ. Хуулийн төсөл ийм зарчимтай. Харин хууль тогтоогчид хэрхэх бол?!

Ер нь бол энэхүү нийтээр хэрэглэх статустай ордуудыг цөөн хэдэн нөлөө бүхий хүний бүлээрээ, компаниараа эзэмшиж ирсэн. Тийм ордуудыг хэн хэн эзэмшиж, ашигладгийг бүгдээрээ л мэднэ. Гээд яаж ч чадалгүй өнөөдрийг хүрсэн байдаг. Харин энэ хуулийн төсөл тэдний эрх ашгийг хөндөхөөр байна. Тэд нэгэнт гартаа оруулаад авсан орд, баялгийг “...Алдахгүй” гэж таарна. Нэлээн саад болно. Тэгэхийг оролдоод ч эхэлжээ. Хуулийн төсөл өргөн баригдаж, ярьж эхлэнгүүт л эсэргүүцэл УИХ дотроосоо эсэргүүцэл гарч ирж байх юм. Энэ цаашаа өргөжиж ч мэдэхээр байна. УИХ тэр бүхнийг давах шаардлагатай болно. Давж гараад, Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж чадвал маш сайн. Чадахгүй, ухарвал, худалдагдвал маш муу. Ерөнхийдөө, “...Энэ УИХ бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд ямархуу ажилласан бэ” гэдэг нь энэхүү Үндэсний баялгийн сангийн хуулиас ихээхэн шалтгаалахаар болчихож байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.176] 2024-04-14 23:35:25

Газрын дорхи эрдэс баялаг олзворлож байгаа ашигт малтмал ҮХ ын дагуу нийт ард түмний мэдэлд юм гадны болон дотоодын ХӨ тай хувийн хэвшилын дуракуудын олзворлож байгаа бүх баялгаас АМНОТ шиг шууд ашиг харгалзахгүй шууд 5-10% татварыг баялгийг санд төвлөрүүлэх хэрэгтэй!

Zochin [68.206.8.181] 2024-04-14 21:00:53

Saihan uls oron mini ingeed shoroon uul bolood duusahvii dee. Alt chini baigaliin hevliin sudas ni l yum gesen dee. Tentsvel yum ni aldagdaad ireheer sain yum bolohgui l bh daa. Afric shig boloh vii.

Болдоо [66.181.161.221] 2024-04-14 20:02:02

Хурааж аваад улсдаа болон ард иргэд улс эх орныхоо зөв хөгжих болон өр ширээ дөрөх нь зөв байх даа

Судлаач иргэн [202.9.46.100] 2024-04-14 18:34:32

Эрдэнэт үйлдвэр 40 жил ажиллахдаа нэг ч тонн католын зэс үйлдвэрлэж зарсангүй...гэтэл ганц жижигхэн хувийн үйлдвэр католынизэс үйлдвэрлэж болохйг харужлж чадсан байна...Ачит Ихт компанид төр засаг ард түмэн баярлах естой..хүний хийснийг бжлаах биш төр өөрөө хөрөнгөө гаргаад үылдвэр барьчих..

Зочин [66.181.161.153] 2024-04-14 15:18:27

2007 онд стратегиин ордуудыг нэрлээд заачихсан байхад элбэгдорж цагаан нар эрдэнэтиин бэлэн овоолгыг ашиглаад байгаа мөртлөө төриин эзэмшилыг цжцалчихсан байдаг , номтойбаяр цагаансуваргын ордыг хувьдаа авчихсан өөр ордуудыг ч гэсэн нөөцииг нь дарж мэдээлээд хувьдаа байлгадаг кампаниуд олон байгаа гэдэг Иим маягаар уул уурхайг ухаад өдөр шөнөгүй зөөгөөд байдаг ард түмэнд улс оронд үр ашиг байдаггүй маягаар 30жил боллоо Энэ баялаг уг нь ниит ард түмнии өмч тэд тэр баялагуудыг гаднаас авчирчихаагүй байдаг гэтэл ямарч боловсруулалт хиилгүй ухаад зөөж байгаа нөхдүүд төрд хэдхээн хувиин татвар төлсөн нэртэй өөрсдөө завшиж байгаа нь дэндүү шударга бус хэрэг

Иргэн [103.161.242.126] 2024-04-15 07:57:30

Яг үнэн. Ардчилсан гэж тунхагласан атал цөөнхийн ашиг сонирхол дийлчихсэн бдаг. Тэд олсон ашгаасаа шүлс төдийг татварт өгдөг. УИХ өөрөө ийм хуулийг баталсан. Баялгийн ихэнх хэдхэн гэр бүлд очоод бгаа болохор жирйн иргэд өглөөнөөс орой болтол ажиллаад баялгаасаа хүртэж чаддаггүй. Шудрага хувиарилалтыг хийж чадаж бна уу ардчилсан төр засаг. Одоо л нэг энэ тухай ярьж бна. УИХ нь тэгээд баталж чадах уу. Эргэлзээтэй.

Зочин [139.5.217.75] 2024-04-14 14:43:47

Эрдэнэтийн овоолго чинь Элбэгдорж Дорлигжав нарын хувийн өмч шүү дээ

Зочин [79.168.107.149] 2024-04-14 13:50:50

Bvx ard tvmni omch yum bol 34% avxal estoi yamar ted nar medeelleld oir alvan tushaalaa ashiglaj avaa bz de yamar bvgdig ni avna gej bga bish

Иргэн [202.126.90.161] 2024-04-14 13:29:00

Бүх ордоо хойч үедээ. Баялагийн сандаа авах хэрэгтэй.Элбэгийн мафи одоо яаж ч чадахгүй Эрдэнэт тухай үёдээ саалийн үнээ байсан одоо тэжээлийн цэгт очсон үнээ гэж хуцаж байсан лалар шүү дээ Ачит их чинь жинэхэн эзэн нь цаггаач хулгайч урвагч Цахиагийн шээс Элбэгдорж ард нь байгаа

Зочин [66.181.161.81] 2024-04-14 10:47:58

Овоолгыг буцаан ав.Ард түмний өмч.Баялагийн сандаа бүртгэн ав.

Зочин [122.201.31.113] 2024-04-15 17:16:41

Зөв

Зочин [66.181.187.168] 2024-04-14 11:31:22

Буу барьж очсон нь дээр. Шоронд хийж авахын тулд түүнээс өөр замгүй бололтой.

Зочин [66.181.187.107] 2024-04-14 10:35:42

Эрлэгдорж п.цагаанаар дамжуулж эрдэнэтийн овоолгыг луйвараар авч өгсөн. Нэр нь цагаан боловч нэдэр дээрээ эрлэгийн элч цаана нь ыөйгаа. Тэгэхээр овоолгыг тонныг нь 3000 доллороор худалдах нь зүйтэй.

Зочин [66.181.184.129] 2024-04-14 07:21:02

Xeden uls turchiin ger bul esvel neg nam tansaglana gej yu baix ve . Butsaaj avch irgeded tegsh xurteene gedeg bol zuv.

zochin [66.181.176.246] 2024-04-13 21:37:51

Таван толгой, Эрдэнэтийг 100 хувь ард түмэнд хувьцаа болгон өг, төрд авахаа боль, МАН н л өмч болдог, дарга нарынх нь

Зочин [66.181.176.54] 2024-04-13 21:08:53

Эндээс сонин зүйл ажиглагдаад бна. Ард түмэн хулгайлагдсан байгалийн баялагаа авья гэсэн хуулийн төсөл хийгээд байхад .6,7-хон сэтгэгдэл орж ирэх юм. Гэтэл нийгэмд үнэн худал нь тодорхойгүй цуурхал болохоор хэдэн арав, зуугаар пост оруулаад ирэх юм. Би ард түмнийг огт ойлгохгүй бна. Элбэгээ мэтээр ахлуулсан хулгайч нараас байгалийн баялагаа авъя гэсэн саналаа олноор постломоор юм.\

Зочин [122.201.31.113] 2024-04-15 17:18:20

Яг зөв.

Зочин [202.9.40.231] 2024-04-14 16:15:11

Бидний бдож байгааг та нар бичээд байгаа учраас дввхардуулж бичээд яахав гээд кмт бичихгүй байна

Зочин [66.181.161.219] 2024-04-13 20:01:53

Ээээ хөөрхий... Одоо бодвол Ачит Ихтийг ороох нь дээ. Зүв зүгээр татвар төлөөд явж байгаа, шинэ технологи оруулж ирсэн газрыг.... Яаж урагшлах вэ дээ ийм янзаар монголчууд. Гадны бусдыг дээрэмдэж сураачээ хулчгаруудаа. Байгаа тогоон дахь хоолоо л нэгнээсээ дээрэмдээд л.

Зочин [66.181.187.168] 2024-04-14 11:33:05

Хуцваа, цагааныг шалгахгүйгээр үйлдвэр энэ тэр гэж ярих ёсгүй.

Зочин [66.181.160.91] 2024-04-14 10:12:56

Хулгайч ажиллуулж чадаад идээд ард түмэн чаддагүй юмуу бүгдийг хурааж ав энэ их нөөшилсөн баялагаа улс ирээдүйд авч хадгал

Зүркээ [126.35.106.109] 2024-04-13 17:05:41

Бас л гадны хөрөнгө оруулагч нарыг цэрвээх ажиллагаа бн.Барууны технологи,хөрөнгө оруулагчид энэ улс удирдагчидыг ойлгох ухаан хайрлаач гээл л үлдэх бх.Хятад бсан бол хамаа алга.Хятадуудаас доор иргэдээ тоногчид

Ав ав [66.181.160.29] 2024-04-13 15:32:37

ЭЛБЭГээ хулгайчаас ард түмний хөрөнгийг заавал аваарай

Зочин [103.57.94.56] 2024-04-13 14:36:00

Awnaa

зочин [202.9.40.237] 2024-04-13 15:05:28

ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ХИЧНЭЭН ЭЛИЙРЭЭД Ч НЭМЭРГҮЙ ТӨР ТҮМЭН ӨМЧӨӨ ДАНДАА ХУЛГАЙЛУУЛААД ЧИМЭЭГҮЙ СУУХГҮЙ БУЦААЖ АВЧ Л ТААРНА.

зочин [202.9.46.39] 2024-04-13 14:18:45

дээрэмчид дээр байгаа цагт амжих уу айн үгүй л болов уу

Зочин [66.181.181.172] 2024-04-13 10:11:16

Buh ordoos Ava’h uchirtai hudlaa strategiin gej nuglaa gargantuan hereggui Unii caan nogoo hulgai uirleed baina


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.