МЭДЭЭ

Нийт 96239 мэдээ байна
post thumbnail

Олон Улс Судлалын Дээд Сургуулийн Олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэнд оролцож ирсэн туршлага

Тус сургууль үүсгэн байгуулагдсан цагаасаа олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд оролцсоноор багш оюутнууд идэвхтэй хамрагдаж, эрдэм шинжилгээ судалгааны ажлын дадлага туршлага хуримтлуулж ирсэн. Олон улсын төсөл хөтөлбөрүүдээс дурьдвал: • “Улаанбаатар хотын гэр хорооллын ундны усны хангамжийг сайжруулах бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төслийн...

post thumbnail

БНСУ-ын криптовалют хөгжүүлэгчийг баривчлахаар болжээ

Өмнөд Солонгосын шүүх дэлхийн крипто зах зээл дээр нөлөө бүхий тоглогч болж чадсан До Квоныг баривчлах шийдвэр гаргажээ. До Квон нь Luna болон TerraUSD криптовалютуудыг санаачлан хөгжүүлсэн ч өнгөрсөн тавдугаар сард бүтэлгүйтсэн байна.  Мөн тэрээр Terraform Labs блокчэйн платформыг үүсгэн байгуулагч бөгөөд түүний хийсэн крипто зах зээлийн б...

post thumbnail

Б.Болор-Эрдэнэ: Эрчим хүчний үнэ цаашид НЭМЭГДЭХ магадлалтай байна

Эрчим хүчний үр ашгийг дэмжсэн тогтолцоо тарифын тоолуураар хязгаарлагдаж байна. Дундаж үнэ 175 төгрөг гээд үзэхээр уул уурхайгаас ахуй руу хөндлөн татаас явж байгаа аж. Тарифын ялгавартай байдал хөндлөн татаасын асуудал манай улсад байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэл өгөв.&nbsp...

post thumbnail

АЙЛЧЛАЛ: Монгол Улс ажиглагч орны хувиар ШХАБ-тай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтойгоо илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-ийг өнөөдөр хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Жан Мин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, цаашид  ШХАБ-тай харилцан ашигтай ха...

post thumbnail

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасны дагуу Засгийн газраас 100 тэрбум төсвөлжээ

Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг хотод үлдээж, хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Улаанбаатарын тулгамдсан асуудал болох түгжрэлийг...

post thumbnail

Б.Хишигжаргал: Цусны үүдэл эсийг донороос өвчтөнд суулгах эмчилгээг Монголд анх удаа хийлээ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт цусны үүдэл эсийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх удаа хийлээ. 23 настай залууд төрсөн дүүгээс нь үүдэл эсийг шилжүүлэн суулгасан бөгөөд донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг ийнхүү эх орондоо амжилттай нэвтрүүлж байна. "Үүдэл эс шилжүүлэн суулгах нь тухайн хүнийг дахин амьдру...

post thumbnail

Японы хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана

Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг Япон Улсын Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа. Лекцийг хиймэл оюун ухаан судлалаар дэлхийд алдартай эрдэмтэн, Токиогийн их...

post thumbnail

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орж, Өвөрхангай,Төв аймгийн өмнөд, Өмнөговь,  Дорноговийн хойд хэсгээр, Говьсүмбэр, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Малчид, тариаланчид, хандланчдын анхааралд:&nbs...

post thumbnail

Өнөөдөр болох үйл явдлын хураангуй

Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ 09:00 цагт: Дэлхийн  озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протокол” хүчин төгөлдөр болсны 35 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал болно. Ут...

post thumbnail

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын есдүгээр сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын тэргүүн шар бич сарын 21. Сугар гараг. Чөлөөт эх одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн...