Б.Болор-Эрдэнэ: Эрчим хүчний үнэ цаашид НЭМЭГДЭХ магадлалтай байна

Aдмин / Эдийн засаг

Эрчим хүчний үр ашгийг дэмжсэн тогтолцоо тарифын тоолуураар хязгаарлагдаж байна. Дундаж үнэ 175 төгрөг гээд үзэхээр уул уурхайгаас ахуй руу хөндлөн татаас явж байгаа аж.

Тарифын ялгавартай байдал хөндлөн татаасын асуудал манай улсад байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэл өгөв.

Түүнчлэн тэрбээр "Олон талт тарифыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ахуйн хэрэглэгчдэд цагийн ялгаварт тарифыг бий болгох нь зүйтэй гэж үзсэн. Эрчим хүчний үнэ цаашид нэмэгдэх магадлалтай байна.

Хэрэглээний блок тариф:

  • Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тусам үйлдвэрлэл, эсвэл импортын ЦЭХ-ний төлбөрийн хэмжээ нэмэгддэг.

Бодит цагийн тариф:

  • Үйлдвэрлэлийн ахиц зардлыг нөхөх хандлагатай боловч дэд бүтэц тэр дундаа хэрэглэгчдэд чиглэсэн ухаалаг тоолуур гэх мэт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардана.

Цагийн ялгавартай тариф:

  • Хоногийн ачааллын хэлбэрт өөрчлөлт оруулах эсэх тус тарифын орлогод үзүүлэх нөлөөллийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Манай улсын ахуйн хэрэглэгчдийн хэрэглээний хэв маягтай уялдуулан авч үзэх шаардлага гарч байна.

Цаашид үйлдвэр компаниудын бодит үйл ажиллагааны зардал буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг хангах, тэдгээрийн үр ашигтай, оновчтой ажиллах хөндлөн татаасыг бууруулах, хэрэглэгчид хэрэглээгээ зохицуулах замаар хэмнэх боломжийг бүрдүүлэн тарифын загварыг боловсруулах шаардлагатай байгааг онцлов.


Сэтгэгдэл

Цахилгаанхүү [43.242.243.131] 2022-09-19 14:38:11

заа өнөөдүүл чинь цахилгааны үнийг нэмэх тархи угаалт-бэлтгэлээ хийж эхэллээ дээ. Удахгүй ганц нэг цахилгаан тасралт, гэмтэл энэ тэр гараад дараа нь үнээ нэмэх шаардлагын талаар ярилцаж байна гэж хэлээд, өвлөөс үнээ нэмнэ дээ.... за нэг иймэрхүү дүр зураглалтай

ЭРЧИМ ХҮЧ БА ҮНЭ ТАРИФ [202.179.26.247] 2022-09-19 03:04:32

ЭНЭ УЛСЫН ХАМГИЙН СМАРТ САЛБАР Ш. ТА НАР НААД ҮЗҮҮЛЭЭД БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ НЭГ ХАРЧААРАЙ. ТЭГЭЭД НААД ЗАРДЛАА НЭГ ХАЬЦУУЛЧИХААРАЙ. ТАНАЙ ОРЛОГО ЕРДӨӨ БАГАДААГҮЙ ЭЭ..

Зочин [192.82.82.13] 2022-09-16 02:51:42

Станцууд , салбаруудад маш олон шахааны хүмүүс ордог.сайдаасаа аваад хүн шахдаг зарим станцуудад нь бараг нэг сумынхан ямарч хэрэггүй орон тоон дээр байх жишээтэй, хамаатан садан ах дүү үр хүүхдээ худ ургаа орон тоо үл харгалзан оруулж байх жишээний. Үнэхээр орон тооны хэтрэлт ихэдсэн шүү. Эндээс хэмнэлт хийх хэрэгтэй Болорэрдэнээ. Зарим станц дээр 70,80 хүн бүр илүү ч байх ажиллаж байгаа шүү дээ. Дандаа худлаа ярьж орон тоогоо нэмдгийг чи мэдэхийн дээдээр мэдэж байгаа даа. Эндээс хэмнэлтээ хий. Битгий худлаа ярь тариф нэмэх хэрэгтэй гэж. Та нар хүн шахдгаас болж станцууд чинь хүний шахаасаар тулчихаад байна.

ард [202.9.46.74] 2022-09-16 02:32:54

энэ олон нам дагасан эр эм бөгс цүнх долоогч пялдаг өлөн хулгаачуудааа цөөөл ямарч бүтээлгүй баяждаг лалруууд авилгал хахуулиаар малуудааа

ХАМГИЙН АМАР НЬ ИРГЭДЭЭ НУХАХ [202.179.27.62] 2022-09-16 01:15:10

зардлаа бууруулаач ээ. хэмнэлт хийгээч. хамгийн амраар нь иргэд рүү хутГа ханцуйлдагаа болиоч ээ:

Зочин [202.131.236.102] 2022-09-16 00:40:14

Монгол төгрөг зүгээр л цаас болох юм байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.