Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна
Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид дахин зорчих үзүүлэлтээр Япон, Тайланд, Вьетнамын дараа дөрөвдүгээрт орсон байна. Индонез тавдугаарт жагсжээ.
Мөн Малайз сүүлийн хоёр жилийн хугацаанд Зүүн Өмнөд Азийн хамгийн их жуулчин хүлээн авдаг улс болсон байна. Үүнд визийн нөхцөлийг хөнгөвчилсөн бодлого, дэд бүтцийн шинэчлэл, бүс нутгийн агаарын тээврийн холболт сайжирсан болон олон улсын томоохон арга хэмжээнүүд нөлөөлсөн гэж VnExpress International мэдээлжээ.
Тус улс 2025 онд 42.2 сая олон улсын жуулчин хүлээн авсан нь өмнөх оноос 11.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Малайзын Аялал жуулчлалын байгууллагын мэдээллээр 2025 оны жуулчдын тоо 42.2 саяд хүрсэн нь 2024 оны 38 саяас өссөн үзүүлэлт байна.
Харин 2026 оны эхний хагаст Малайзад 21.12 сая гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар нэмэгджээ.
Малайзын Засгийн газар аялал жуулчлалыг цаашид хөгжүүлэхдээ Хятад, Индонез, Япон, Энэтхэг зэрэг томоохон зах зээлд анхаарч байна. Үүний зэрэгцээ үндэсний хоол, соёл, байгальд түшиглэсэн аяллын шинэ бүтээгдэхүүн, тэр дундаа дуриан жимстэй холбоотой аялал, амталгааны хөтөлбөрүүдийг жуулчдад санал болгож байгаа аж.
Эх сурвалж: polit.mn






























.jpg)







.jpg)


.jpg)




























Сэтгэгдэл