Д.Трампын мемкойны ханш буурчээ
АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн санал хураах байрууд хаагдаж эхэлсний дараа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын $TRUMP мемкойны ханш 3.5 гаруй хувиар буурсныг "Binance" криптовалютын биржийн мэдээлэл харуулжээ.
Тодруулбал, Д.Трампын мемкойны ханш 3.64 хувиар буурч, 1.534 ам.доллар болсон байна.
АНУ-ын завсрын сонгуулиар Сенатын 100 гишүүний 35, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, мөн 36 муж улс, нутаг дэвсгэрийн захирагчийг сонгож байна. Одоогоор Конгрессын хоёр танхимд АНУ-ын эрх баригч Бүгд найрамдах нам олонхын суудлыг эзэлж байгаа юм.
АНУ-ын зүүн эргийн цагаар 18:00 цагт Индиана, Кентукки муж улсуудад санал хураах байрууд хаагджээ. Үүнээс нэг цагийн дараа Виржиниа, Вермонт, Жоржиа, Өмнөд Каролина болон бусад зарим муж улсад санал хураалт дууссан байна.
$TRUMP нэртэй криптовалют гаргаснаа Д.Трамп нэгдүгээр сарын 18-нд мэдэгдсэн билээ. Түүний гаргасан мемкойны арилжааны хэмжээ нэг хоногийн дотор 11 тэрбум ам.доллароос давж байв.
Мемкойн гэдэг нь олон нийтийн сонирхол, анхаарал татсан аливаа үзэгдэлд тулгуурлан гаргасан криптовалютын төрөл юм. Түүний ханш нь ямар нэгэн үзэгдэл, үйл явдал, хүний нэр хүндээс хамаардаг. Тухайлбал, улс төр, санхүү гэсэн үгийн нийлбэрээс үүссэн “политифи” (politifi) төрлийн мемкойнуудыг улс төрийн тодорхой зүтгэлтнийг дэмжих зорилгоор гаргадаг бөгөөд ханш нь тухайн улстөрчийг дэмжих олон нийтийн дэмжлэгээс хамаардаг байна. Ийм төрлийн криптовалют нь хөрөнгөөр баталгаажаагүй байдаг бөгөөд ханшийн хэлбэлзлээс ашиг олох зорилгоор арилжаалдаг санхүүгийн хэрэгсэлд тооцогддог.
Д.ЖАРГАЛ




.jpg)


































.jpg)



































Сэтгэгдэл