Д.Кудайбергений хөрөг бүхий автобус Мехико хотын гудамжаар явж эхэлжээ
Казахстаны дуучин Димаш Кудайбергений Мексикт хийх тоглолтыг угтан түүний шүтэн бишрэгчид нийслэл хотноо шинэ төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, дуучны хөрөг зургаар чимэглэсэн тусгай автобусыг аравдугаар сарын 23-наас Мехико хотын гудамжаар явуулж эхэлсэн тухай “Казинформ” агентлаг "dimashnews.com" цахим хуудсанд гарсан мэдээллийг эш татан уламжилсан байна.
Уг автобус 11 дүгээр сарын 21-ныг хүртэл Мехико хотын гол гудамж, хөл хөдөлгөөн ихтэй дүүргүүдээр зорчих ажээ. Тухайлбал, хотын алдарт Пасео-де-ла-Реформа өргөн чөлөө, Периферико тойрог замын хойд хэсэг, Аудиторио Насьональ концертын танхимын орчим, мөн Глориета-де-Петролеос болон Чапультепек зэрэг газраар явах юм.
Энэхүү төслийг санаачлагчид хотын хөл хөдөлгөөн ихтэй гол гудамж, замуудыг сонгосон нь дуучны хөрөг зургаар чимэглэсэн автобусыг бараг нэг сарын туршид нийслэлийн гудамжинд олны нүдэнд өртөхүйц байлгах зориолготой ажээ.
Ташрамд дурдахад, Д.Кудайбергений “DIMENSIONS” дэлхийг тойрох аялан тоглолтын хүрээнд 10 дугаар сарын 30-нд Испанийн Мадрид хотод хийх тоглолтыг угтан тус улсын шүтэн бишрэгчид нь буяны үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлж эхэлжээ


.jpg)






































































Сэтгэгдэл