Л.Энх-Амгалан: Багш, ажилтнуудын 53 хувь нь өөрийн орон сууцгүй, улсын хэмжээнд 2,742 багш дутагдалтай байна

Aдмин / Боловсрол

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас Боловсролын сайдад хандаж тавьсан, багш, ажилчдын нийгмийн баталгааны талаарх асуултын хариуг сонслоо.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах мэдээлэл өгөхдөө дараах тоо баримтыг дурдав. Үүнд:

-2025 оны судалгаагаар багш, ажилтнуудын 53 хувь нь өөрийн орон сууцгүй, дийлэнх нь орон сууцны санхүүгийн дэмжлэг шаардлагатай.

-2024-2025 онд 1,149 багш, ажилтныг орон сууцны хөтөлбөр, түрээсийн орон сууцны дэмжлэгт хамруулсан.

-Төрийн өмчийн түрээсийн орон сууцны квотын 20 хувийг багш, эмч нарт олгохоор зохицуулсан.

-Улсын хэмжээнд 2,742 багш дутагдаж байгаагийн 1,290 нь орон нутагт ногдож байна.

Багшийн хүртээмж, тогтвор суурьшлыг нэмэгдүүлэх "Багшийн гурван тулгуурт бодлого"-ыг сайд тайлбарлав.

УИХ-ын гишүүд багшийн тэтгэврийн сангаар ипотекийн урьдчилгаа төлөх боломж, Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцагчид эх орондоо эргэн ирж ажиллаж байгаа эсэх, багшийн хомсдолын бодит тоог нягтлах, багш нарын ачаалал, илүү цагийн үнэлгээ, эцэг эхээс ирдэг дарамт зэрэг асуудлыг хөндлөө. УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат цалин, орон сууц, мэргэжил дээшлүүлэх асуудал салбарын гол бэрхшээл хэвээр байна гэж, мөн ипотекийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов. Харин гишүүн С.Зулпхар Боловсролын зээлийн санг Хөгжлийн сан болгон өөрчилж, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд чиглүүлэх нь зөв гэж, цалинг гүйцэтгэл, сургалтын чанартай уялдуулах шаардлагатай гэсэн байна.

Эх сурвалж: zms.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.