АРДЧИЛСАН НАМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХБНГУ-ЫН БУНДЕСТАГИЙН ГИШҮҮД БОЛОН АЛБАНЫ ЗАРИМ ХҮМҮҮСТЭЙ ЦУВРАЛ УУЛЗАЛТУУДЫГ ХИЙЖ БАЙНА

Aдмин / Улстөр

Ардчилсан намын төлөөлөгчид Европын зарим орнуудад ажиллаж байна. Энэ хүрээнд ХБНГУ-ын Бундестагийн гишүүд болон албаны зарим хүмүүстэй цуврал уулзалтуудыг хийнэ. Өнөөдөр ХБНГУ-ын Бундестаг дахь Христийн Ардчилсан Холбоо намын бүлгийн Гадаад бодлого, Аюулгүй байдал хариуцсан зөвлөх Др.Кристиан Форнектой хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд, Др.Кристиан Форнек хэлэхдээ, “Би саяхан Монголд, тэр дундаа Ховд аймагт очоод маш өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Монголчууд бидний ардчиллын маш ойрын түнш. Монголчууд ардчиллыг хүсэмжилдэг ард түмэн болох нь сая Ховд аймагт ажиллах үеэр надад их мэдрэгдлээ. Бундестаг дахь Христийн Ардчилсан Холбоо нам 16 жил засгийн эрхэнд байсан. Ангела Меркель манай намын хүчтэй лидер гэдгийг та бүхэн мэдэх байх.

Бид 2021 оны сонгуулиар хэдий 2 хувиар сонгуульд ялагдсан ч гэлээ, намын үйл ажиллагааг шинэчлэх, сэргээх ажлуулыг идэвхтэй хийж эхлээд байна. Намын намын Үндсэн хөтөлбөрөө шинэчлэх ажлыг онцгойлон анхаарч байна. Үндсэн хөтөлбөрөө шинэчлэхийн тулд намын гишүүн бүрийг алгасалгүй санал авахыг эрмэлзэн ажиллаж байгаа.

2024 он хүртэл намын гишүүдийн Үндсэн хөтөлбөрт өгөх саналыг нэг бүрчлэн сонсоод Үндсэн хөтөлбөртөө суулгаж, 2025 оны сонгуульдаа орохоор төлөвлөсөн байгаа. Бид Ардчилсан нам болон манай нам барууны үзэл баримтлалтай намууд учраас нийгэмд иргэн хүний бие даах чадварыг сайжруулах, тэднийг ажилтай орлоготой байлгахад анхаардаг. Харин зүүний үзэл баримтлалтай намууд баялаг бүтээхгүй боловч хэрхэн халамжийн бодлого явуулах вэ гэдэгт онцгойлон анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

2021 онд болсон Будестагийн сонгуульд бидний ялагдсан шалтгаан сонгогчдын итгэлийг алдсантай холбоогүй. Харин намын дотоод эв нэгдэлгүй, задармал байдлаас болж сонгуульд 2-хон хувиар ялагдал хүлээсэн. Одоо Бундестагд бид 198 суудалтай. Эрх баригч нам 210 суудалтай. 2021 оны сонгуулийн дараа манай Христийн Ардчилсан холбоо, Христийн Нийгмийн холбоо намуудын эвслийн лидерүүд эв нэгдэлгүй байсан нь ялагдлын гол шалтгаан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Намын хувьд, нэгдмэл байна гэдэг хүчирхэг байхын хамгийн чухал шалгуур гэдгийг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Бундестаг дахь Христийн Ардчилсан Холбоо намын бүлгийн Гадаад бодлого, Аюулгүй байдал хариуцсан зөвлөх Др.Кристиан Форнекд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлэв. Мөн Христийн Ардчилсан холбоо нам, Конрад Аденауэрийн сангийн дэмжлэггүйгээр Ардчилсан нам өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Та бүхний дэмжлэг маш их байдаг. Бид цаашид Христийн Ардчилсан холбоо намтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, мэдлэгийн түвшинд хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.59] 2022-09-16 02:54:54

Тэнд очоод засаг төрөө муулаад явж байдаг юм биш биздээ. олгой хагаравч тогоон дотроо гэдгийг мэдэж байгаа байлгүй. Ганбаатараас өөр Монголхүү,Бат-Үүл, Сосорбарам мэтийн нөхөд бол Монголд хориг тавиад өгөөч гээд явж байж мэднэ шүү

Зочин [103.10.22.176] 2022-09-15 07:35:21

Чааваас гэж Байгаа царайг нь Эндээ учраа олооч Аль нам вэ гэвэл юу гэж хэлнээ

Зочин [59.153.87.161] 2022-09-15 06:44:54

ЭНЭ ЦАЙЧИХСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД ТЭНД ОЧООД ЮУ ЯРЬЖ ЮУ БҮТЭЭДЭГ ЮМ БОЛОО

иргэн [66.181.161.124] 2022-09-15 03:40:07

АН-ын фашистууд Германы фашистуудаас тусламж гуйж буй бололтой

Хөөрхийс! [64.119.23.186] 2022-09-15 03:32:59

Өөрсөндөө хөрөнгө оруулалт хийлгэх гээд л царайчилж явж байгаа юм байнадоо. Хөөрхийс!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.