ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
Иргэд төрөө байгуулдаг зарчимтай болоод 30 жилийн хугацаанд найман удаагийн сонгууль хийлээ. Ардчилсан төр иргэдийн оролцоон дээр тогтдог. Энэ удаагийн сонгуульд иргэд нь оролцоогоороо төрөө байгуулахаас анх удаа татгалзлаа. Тохируулгатай сонгууль явдаг болсонд иргэд бухимдалтай байгаа байх. Мөн өргөн хүрээгээр харвал Ковидын асууда...
Төсвийн алдагдал их, гадаадаас авсан зээл бүр нэмэгдсэн. Өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд гадаад өр 4-5 тэрбум америк доллараар нэмэгдсэн. Үүн дээрээ анхаар. Төрийн албан хаагчдын тоо арай их байна. Ийм данхар төртэй байж болохгүй. Баялаг бүтээгчдийнхээ татварын мөнгийг ТАХ-ын цалин унаа, сандал ширээ болгоод байж болохгүй. Төрийн албан хаагч 200 мя...
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Жагсаалтын гадна үлддэг, хэн ч анхаардаггүй асуудал бол Оюутолгойн өр. Оюутолгойн өр 12 тэрбум ам.доллар байна. Энэ Оюутолгойн өр дээр Засгийн газрын өр яагаад тооцог...
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.10.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны есдүгээр схрын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022...
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “Ер нь эрүүл мэндийн салбарт мөнгө дутаагүй, мөнгөөр бол хахаж байна. Эрүүл мэндийн санхүүжилт хоёр дахин нэмэгдчихсэн. Гэтэл яваад үзэхэд өвчлөл, нас баралт нэмэгдчихсэн. Вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж байгаа нь үнэн ч өвчлөл ихэссэн. Улам өрөнд ороод л. Энэ асуудлыг улам онцгойлон анхаарах хэрэгтэй б...
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ковидын нөхцөл байдал хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ бид нарыг нэг жилийн хугацаанд авсан зээл маань тэрбум гаруй ам.доллар болж байгаа шүү. Яахав зээлийн хүү бага, хөнгөлөлттэй нөхцөлтэй гэж байгаа хэдий ч авч байгаа мөнгөө ариг гамтай хэрэглэмээр байна. Ямар вакциныг хэдий хэмжээгээр яма...
Хоёр хөрш буруутай гэсэн буруу мессеж өгөөд байна. Эхлээд хятадын талтай чингэлэг тээврээр гаргах асуудлаа эхлээд ярьж байж терминалаа барих ёстой. Энд манай алдаа гэж бодож байна. Цаад талд төмөр зам зөрсөн гэж юу яриад байгаагаа тодорхой тайлбарлаж өгөөч.
2-3 цаг асуудлыг сонслоо, гэхдээ шийдэл ярьсангүй. Гүйцэтгэх засаглал хүчгүй, хэтэрхий данхар байна. Айсан, бэргэсэн бие биесээ харсан байдалтай. Авлигын сүлжээ бүрэн нөмөрчихсөн бие биедээ үг хэлж чадахгүй болсон юм биш үү. Дарханы зам, шатахуун, тээврийн гацаа гээд үй түмэн асуудал байна. Дэд сайд чинь тэнд ажиллаж байж болдоггүй юм уу.
Шуурхай мэдээ
Арванхоёрдугаар сарын 1-нээс үзлэгт ороогүй, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй