"Токио-2020" олимпод оролцох тамирчид бэлтгэлээ үргэлжлүүлнэ

Л.Батцэнгэл / Спорт

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын удирдах албаныхан энэ цаг үед Үндэсний шигшээ баг хэрхэн ажиллах тухай хэлэлцсэн байна.

Хурлаар Спортын төв ордны “А”, “В” зааланд олон нийтийг хамарсан аливаа тэмцээн, уралдаан зохион байгуулахыг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглож, харин Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ жил “Токио-2020” зуны XXXII олимпын наадам болох учраас Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулийг тасалдуулж болохгүй бөгөөд өндөр хяналтын дор тамирчид бэлтгэлээ базаах шаардлагатай хэмээн уг шийдвэрийг гаргасан аж.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:07

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:07

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:51:47

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:51:46

зочин [66.181.166.196] 2020-01-30 08:31:36

үндэсний шигшээ баг гэж хэдэн тэнэг бөх л байгаа ш дээ, бөх мэтээр олимпод оролцоод ч яадаг юм, бүр медаль аваад ч яах вэ дээ, бөхийг дэлхий тоохоо болиод удаж байна даа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.