Айрагны баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо

Aдмин / Орон нутаг

Монгол улс “Хөхүүрийн айраг исгэх уламлжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авснаас хойш зохиогдож буй анхны Айрагны баяр өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Сайхан сумын нутагт боллоо. Айрагны баярт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, АНУ-ын элчин сайд Майкл С. Клечески нарын зочид, төлөөлөгч оролцлоо.

БОАЖ-ын сайд Д.САРАНГЭРЭЛ:

Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа айрагны баяр нь наадам гэхээсээ илүү аялал жуулчлалын томоохон үйл явдал юм. Монголынхоо уламлжлал, ёс заншил тэр дундаа цагаан идээнд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бид эрэлхийлж байгаа. Тиймээс энэхүү айрагны баяр нь энгийн нэгэн баяр бус. Харин цаашид гадаадын жуулчдыг татах, өв соёл уламжлалаа дэлхийд сурталчилан таниулах олон боломж нээгдэнэ гэж бид харж байна. Түүнчлэн Монгол улсын хэмжээнд хөхүүрийн айраг бэлтгэдэг 238 өвлөн уламжлагч байдаг. “Айрагны баяр”-ыг уламжлал болгон зохион байгуулахын нэг ач холбогдол нь өвлөн уламжлагчийн тоог нэмэгдүүлэх, залуу үедээ хөхүүрийн айраг исгэх, бэлдэх арга ухааныг өвлүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм. “Айрагны баяр”-ыг зөвхөн Монгол улсын хэмжээнд бус Зүүн Азийн хэмжээнд зохион байгуулж хүрээг нь тэлэхээр холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа.

АНУ-ын элчин сайд Майкл С.КЛЕЧЕСКИ:

Би өнөөдөр энэхүү “Айрагны баяр”-т ирсэндээ их баяртай байна. Надад айраг их таалагддаг. Тиймээс айргийг дэлхий нийтэд сурталчилах, таниулах, дэлхийн брэнд болгох ажилд гар бие оролцож, чадах бүхнээ хийх болно.

“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030”-д монгол улс тогтвортой нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болох томоохон зорилт тавьсан. Айраг, цагаан идээ гээд монгол уламжлалд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байна. Булган, Дундговь, Архангай, Өвөрхангай, Төв гэсэн таван аймаг айргаараа алдартай. БОАЖЯ аялал жуучлалын чиглэлээр томоохон сургалтын төв байгуулж, энэ төвөөр айраг исгэх сургалт зохион байгуулах, үндэсний сургагч багш нарыг бэлтгэхээр зэхэж байгаа юм. Энэ ажлыг Булган аймгаас эхлүүлж, хөхүүрийн айргийн соёлын өргөөг Булган аймагт байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.177] 2020-08-25 04:27:35

Говь-Алтай аймгийн 80жилийн ойн баярыг тэмдэглүүлчихгүйдээ! Содбаатараааа

Зочин [64.119.27.250] 2020-08-25 01:38:46

Хүрэлсүхийн үе ч дуусах тийшээ болчлоо. Ард түмэн хичнээн их итгэлээ. Энэ чавганц л дундаас нь хожлоо

Зочин [150.129.142.248] 2020-08-25 01:33:05

Алдартай завхай хүн гэж ярих юм. МАНы хэдэн мангаануудын бүсэлхийнээс доошхыг барьсан гэж сонслоо. Төр чинь завхайрлын үүр болжээ дээ. Энэ авгайн араас Пануужин болон хэд хэдэн бүсгүй бгаа юм байна гэнээ. Харамсалтай.

Хо [203.91.115.50] 2020-08-25 00:04:26

Энэ авгайг зайлуулаачээ энэ тэнд л салбагнаж явах үм харахаас ой гутам балйар авгай төрөөс зайл зайл сда

Зочин [66.181.161.18] 2020-08-24 17:30:04

Цагаан идээг зөвхөн Монголчууд л иднэ. Цагаан идээнээс гадаадыхан түүхий сүүний бяслаг, монгол архи л илүүтэй сонирхдог юм байна лээ. Айргийг бол зүгээр л шохоорхож ууна. Шар тос үнэрлэж үзчээд өмхий үнэртээд байна гээд байхав дээ.

Zochin [192.82.68.75] 2020-08-24 12:13:22

Ene avgai tenej hanaagui yu hiih ajil ih baina lalart chini.

Ард [202.126.89.117] 2020-08-24 08:21:50

Сайхан байна шүү

rgh [202.21.117.34] 2020-08-24 08:06:57

айрагны нэр хүндтйг өргөж яввах хамгин чухал.Хөх Сав бол хор ууж ба

гаваа [194.228.32.113] 2020-08-24 10:10:47

айраг хийдэг хөлсний малчин нь домбоолойгоор исгээд , гараар бүлсэн гээд шаадаг юмаа. Сайд амсаад сайхныг гайхнаа.тэгээл хятад лаакаар будсан сийлбэр гэрт, хужаа лаактсан хөхүүрт хийгээл. заа та хөхүүрийн айраг зоогло гээл. сайд амсаад хайяаа, яасаан сайхаан хөхуурийн айраг байнаа ба гээл магтанаа шоо.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.