Э.Амарбаясгалан эмчийн зөвлөгөө : Тамхи бол хор

Хүн төрлөхтөн хөгжин дэвшисээр өнөөдрийн бидний амьдарч буй XXI-р зуунд тамхи бидний бие махбодид муу хор уршигтай гэдгийг сайн мэдэх билээ.
Гэхдээ яг ямар орц найрлагтай гэдгийг мөн ямар замаар яаж бидний бие махбодиор тархан хордуулж буйг төдийлэн сайн мэддэггүйд учир буй. Тамхидалт нь дэлхийн эрүүл мэндийн байгуулгын хамгийн том айдас бөгөөд нийт хэрэглэгчдийнхээ тэн хагас хэсгийг хөнөөдөг байна. Жил бүр дунджаар 8 сая гаруй хүний аминд хүрдэг ба эдгээр нас баралтын 7 сая гаруй нь тамхины шууд хэрэглээний улмаас харин 1.2 сая орчим нь олон жилийн хугацаанд дам тамхидалтанд өртсөний үр дүн юм.
Дэлхий дээр нийт 1.3 тэрбум хүн тамхи татдаг бөгөөд эдгээрийн 80% нь хөгжил буурай орнуудад амьдардаг байна.
Бид бүхэн тамхины утааг амьсгалах бүрт 5000 гаруй химийн бодис биеийн эсүүдтэй нийлдэг бөгөөд хамгийн эхэнд давирхай /хар,резинлэг/ нь шүдний пааланг гэмтээж, цоорол үүсгэдэг.
Тамхи удаан хугацаанд татсанаар тамхины утаа хамрийн мэдрэлийн эсүүдийг гэмтээж үнэрлэх болон амтлах чадварыг алдагдуулдаг юм.
Мөн тамхи татах үед амьсгалын замыг цэвэр байлгах үүрэг бүхий үсэнцрүүдийг гэмтээснээр уушгинд халдвар авах магадлалыг нэмэгдүүлж өвчинд өртөмтхий болгодог байна.
Энэ үед нүүрстөрөгчийн дан исэл гэх хортой хий цусны мембранд хүрч улаан бөөмд наалдан хүчилтөрөгчийн дутаглд оруулан улмаар амьсгаадахад хүргэдэг.
Мөн никотин нь хоромхон хугацаанд тархинд хүрч допамин болон эндорфин зэрэг мэдрэлийн импульс дамжуулдаг бодис ялгаруулж таатай мэдрэмж төрүүлдэг учир тамхи татах нь дондолт үүсгэдэг.
Иймд тамхинд агуулагддаг никотин болон бусад бодисууд нь цусны судсуудыг агшааж, судасны ханыг гэмтээж цусны эргэлтийг бууруулах ба эдгээр нь судасны ханыг зузааруулж цусны ялтас эсийн наалдамхай байдлыг нэмэгдүүлж бөглөрөл үүсгэн улмаар зүрхний шигдээс болон цусны даралт ихсэж харвах магадлалыг ихэсгэдэг байна.
Х.Бээжин: Нүүрэндээ ардчилал, хүний эрх гэсэн баг зүүсэн "Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар бол алуурчид
Таны нэр дээр ашигладаггүй тээврийн хэрэгсэл байдаг бол хасалт хийлгэнэ үү
Ахлах ангийн сурагч амаржиж хүүхэд нь тэмбүүтэй төржээ
Увс аймгийн арван жилийн сургуулийн багш сурагчийнхаа шүдийг хугартал “ЦОХИЖЭЭ“
В.Зеленский В.Путинтэй шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ
Г.Занданшатар ард түмэнд хөөгдөх юм уу, ард түмэн эх орноосоо хөөгдөх юм уу?
Хоёр хүн амиа алдчихаад байхад Нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Хишигжаргалд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ
Н.Энхболд: Нэг нам олонх байгаа дээрээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхгүй бол дараагийн парламент ямар байдлаар бүрдэхийг хэн ч мэдэхгүй
Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зардлыг төр хариуцдаг болъё
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо