Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 1000 ор дэлгэхэд бэлэн байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв 2 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцлаа.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал нэмэгдвэл коронавирусны халдвартай иргэдийг Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв рүү шилжүүлэхэд бэлэн байна. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах ногоон бүс, шинээр суурилуулсан амьсгалын болон оношлогооны аппаратуудыг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэсэн. Эхний ээлжид 500 ор бэлэн, шаардлагатай бол 500 орыг нэмэх бүрэн боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцав. Эмнэлгийн тоног төхөөрөмж, шинээр суурилуулсан аппарат лабораториудаас гадна мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн багийг бэлтгэн “Ковид-19” цар тахлын үед хэрхэн ажиллах заавар, зөвлөмжийг хүргүүлжээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар эмнэлгийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдэд хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, ажлын хуваарилалтаа зөв зохицуулж ажиллахыг зөвлөлөө.
Сонгуулийн тухай хууль зөрчсөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна
1942 онд 19-хэн настайдаа Монголын ард түмний бэлгийг дайны талбарт хүргэсэн Фронт Цэгмидийг бид мартах учиргүй
Ялалтын баярын парадад 9 мянга гаруй цэргийн албан хаагч, 75 нэгж цэргийн техник болон нисэх онгоцууд оролцжээ
МАН-ын мөрийн хөтөлбөрийн заалтуудаас
Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна
Аугаа их Ялалтын баяр өнөөдөр тохиож байна
ЗААВАР: Гадаад улсад амьдарч буй монгол иргэд сонгуульд хэрхэн оролцох вэ?
Нүхэн жорлонгоос салаагүй 800 сургууль байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Серби улс дахь албан ёсны айлчлал эхэллээ
Реалити шоуны оролцогч биш Төрийн түшээ сонгоно шүү дээ, таминь!