Унгарт гадаад иргэд яагаад ирж ажилладаг вэ

Д.Тулга / Улстөр

Унгарт ирж ажиллах хүсэлтэй дэлхийн олон орны олон зуун сая иргэд байдаг. Ялангуяа Ази тивээс. Сүүлийн тоо баримтаас харахад, Унгар дахь гадаадын зочин ажилтны тоо 120,000 орчим болжээ. Сүүлийн нэг жилийн дотор гэхэд тухайлбал Филиппин 5000 гаруй, Вьетнам 2000 гаруй, Киргизстан 1000 гаруй нэмэгдсэн тоо мэдээ байна. Бусад Энэтхэг, Пакистан, Индонез, Иран, Казахстан, Монгол зэрэг орнуудаас ч ихээр ирэх болжээ. Харин өмнө нь хамгийн их хувь эзэлдэг байсан хөрш Унгарчуудын тоо дайнаас хойш буурах болсон нь тэд баруун Европруу явсантай холбоотой.
Тэгэхээр яагаад гадаад иргэд Унгарт ирж ажиллахыг хүсдэг нь хэд хэдэн давуу тал тэдэнд гарч буйтай холбон тайлбарлая.

Нэгт Унгар нь баруун зүүн, хойд өмнөд Европын яг голд маш зөв газарзүйн байрлалтай ба долоон хөрш оронтой нь нөлөөлж буй. Зөөлөн цаг агаар нь ч мөн таатай. Энд ажиллаж амьдарснаар Европын бусад орнуудаар аялаж зугаалахад маш тохиромжтой.

Хоёрт дээрх Азийн зарим орнууд нь Унгараас дундаж цалингийн түвшин доогуур байдаг ба Унгарын дундаж цалин нь Европтоо доогуурт ордог ч тэдний хувьд өндөр дүн тул ирж ажиллах бас нэгэн хөшүүрэг болдог. Гэхдээ зарим ажил олгогчид, ажлын нөхцөлөөс хамааран цалин харилцан адилгүй ба дундаж цалингаас өндрийг авдаг гадаад ажилчид олон мянга бий. Гадаадын зочин ажилчид сард дунджаар 300-650 мянган форинтын (3-6.5 сая ₮) цалинтай ажиллаж буйг энд тэнд гадаадуудтай уулзахдаа олж мэдсэн.

Гуравт ажил олгогчид цалингаас гадна олон хангамж өгдөг. Тухайлбал үнэгүй амьдрах байр, ажилчдын үнэгүй автобус унаа, үнэгүй хоол унд, хот хооронд болон нийтийн тээврийн тасалбар, фитнесс төвд хичээллэх эрх, эрүүл мэндийн даатгалыг хариуцах гэх мэт нь гадаад ажилчдын ажиллах нөхцөлд таатай байгаа юм.

Дөрөвт Унгар нь амгалан тайван орон. Франц, Бельги, Герман, Итали зэрэг тогтмол бослого, үймээн самуун болдог Европын орнуудтай харьцуулахад маш аюулгүй орны нэг тул гадаад ажилчид ирэх нэг эерэг тал нь болж буй. Ерөнхийдөө хүн төрөлхтний соёл иргэншил үүссэн Европт богино хугацаанд ажиллаж амьдрах нь тухайн хүнд соёл боловсрол, амьдрах ухаан зэрэг талаасаа асар олон сайн талыг өгч буй.

Энэ мэтчилэн дурдвал олон зүйл байгаа. Харамсалтай нь саяхан 2024.03.01-нээс хэрэгжиж эхэлсэн Цагаачлалын шинэчилсэн хуулиар гэр бүлийн гишүүдээ Унгарт авчрах боломжгүй болсон нь гол сул тал болж буй. Тэгэхээр Ази болон бусад орны гэр бүлгүй, ганц бие залуус, ахмад настнууд Унгарыг сонгон ирж ажиллахад бол дээрх шалтгаанууд нөлөөлж байгаа юм.

Эх сурвалж:

#МанлайбаатарБ
#УнгартСуугааМонголАав


Сэтгэгдэл

Заас [202.9.40.14] 2024-05-11 19:19:11

Хаа хамаагүй улс орон бодсон хужаагиин хорон муу шээсвэ хэн очиж ажилхан чамшиг өмхииид хамаа байхгүй

Зочин [202.9.46.56] 2024-05-10 06:51:09

Европын улс орнуудад эх оронч удирдагчид гарч ирээд цагаач дүрвэгсэдийг эх орноосоо албадан гаргаад залуучуудаа хүн ам зүйн өсөлтөө дэмжих бодлого явуулаасай.

Зочин [122.201.31.4] 2024-05-10 15:02:59

Тэр чамд ямар ч падлийгүй

Зочин [103.168.34.14] 2024-05-10 09:37:46

Ша@ 21 р зуун аль хэдийн гарчаад өсөж үржинэ гээд юугаа т1 мал вэ!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.