Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Aдмин / Нүүр

“Их мөнх тэнгэрийн ивээлээр эх болсон газар нутагтаа мянга мянганаар эзэн суусан тусгаар Монгол Улсын маань ард иргэд ээ!

Даян дэлхийн энгээр тархан сууришсан элэг нэгт монгол угсаатан түмэн олон минь ээ!

Урин цагийн салхийг нааш нь эргүүлдэг, угтах өдрийн нарыг өргөж уужруулдаг, ихэс дээдсээс минь өвлүүлж өгсөн, ёс төрт их баяр Цагаан сар, Арван долдугаар жарны Цагаагчин үхэр жилийн Сар шинийн мэндийг Та бүхэндээ өргөн өргөн дэвшүүлье.

Тэнгэрийн салхи тэгш үгүйн адилаар хүж дэлхий, хүн зоны ахуй амьдрал төгс жаргалан дүүрэн байдаггүй цагийн учир шалтгаанаар тулж байгаа хүндрэл, туулж байгаа бэрхшээлийг гагцхүү эв эеийн хүчээр даван туулах нь гарцаагүй боллоо.

“Эвт шаазгай буга барина” гэж эртнээс нааш сургасан өвгөд өтгөсийнхөө захиасыг Та бид ухаан сэтгэлдээ сэргээн сэрээж, үндэстнийхээ бадрал мандлын төлөө хамтдаа зүтгэх цаг нэгэнт иржээ.

Эрхэм олон монголчууд аа!

Ирж байгаа Цагаагчин үхэр жил монголчууд Та биднийг амжилт бүтээлийн их дуудлагаар жигүүрлэж, урам зоригийг хөгжөөн хөгжлийн дардан зам руу хөтлөн зурайх болтугай!

Мөнх тэнгэрийн хүчин дор эцэг дээдсийн минь бүтээн босгосон Их Монгол гүрний сүлд их уул Өндөр дээд Бурхан Халдун хайрханыхаа өгөөмөр сайхан нөмөр нөөлгөнд Монгол түмний минь Цагаан сар амар амгалан, тэгш дүүрэн оршиж, хүн зон минь энх сайхан цагтай учран золгох болтугай!

Өрх гэр бүрд баяр жаргал, эрүүл энх, саруул сайхан, бэлгэ ерөөл түгэн дэлгэрэх болтугай!

Хүлгийн сайнаар талыг туулюу!

Эвийн хүчээр бүхнийг туулюу!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэлээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү


Сэтгэгдэл

zochin [43.228.129.40] 2021-02-23 11:44:29

bayrllaa

M.Nyamaa [103.212.118.23] 2021-02-23 16:15:30

bi tanai eejiin hamaatan baima,Mijeekhuu gedeg hunii ur sad baina,eejid chini eruul enkh urt udaan jargal husie,eejdee mend hurgeerei

зочин [202.179.27.13] 2021-02-14 14:22:52

Энд сөрөг зүйл бичиж буй бүх хүн өөрийгөө ямар их муухай санаатай, муу сэтгэлтэй, харгис хэрцгий, хүн чанаргүйгээ өөрөө өөрөөрөө илэрхийлж, илчилж байгаа юм. Таны амнаас ямар үг гарч, та ямар үйлдэл хийж, ямар сэтгэлээр хандана тэр өөр дээр чинь байгалийн хуулиар, байгалийн зүй тогтолоор үйлчилдэгийг шинжлэх ухаан баталсан. Ухаантай ард түмэн минь.

Оспан [188.124.233.172] 2021-02-14 01:21:45

Чамайг хүзүүгүй янзлах байх

Оспан [188.124.233.172] 2021-02-14 01:20:14

Хүзүүгүй чамайг яанзлах байх

Зочин [64.119.20.12] 2021-02-13 20:12:29

Ард түмний хувьд бол мундаг ерөнхийлөгч Урвасан хулгай нарын хувьд бол тэдний л хэрэг Ард түмний санаанд нийцэж байвал боллоо

зочин [59.153.87.162] 2021-02-13 13:51:44

МУУХАЙ ХҮН МУУХАЙЛ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭХ ЮМАА.ЭНЭ НӨХӨРИЙН ДОТОРЫГ НЬ ЭРГҮҮЛЭЭД ХАРДАГ БОЛ ХӨӨ ШИГ ХАР

Нараа [59.8.166.194] 2021-02-13 13:31:46

Ерөнхийлөг иргэдээ тэгш үйлчилж чадөхгүй зөвхөн АН-ынхандаа харьцдаг

эрдэнээ.с [192.82.75.75] 2021-02-13 12:59:28

Бид нар азтай ард түмэн. Монголын заяа их. Заяагдсан ерөнхийлөгч танд талархалаа илэрхийлье.

OK [66.181.184.176] 2021-02-13 09:45:15

ENGIIN SAIHAN BGAA BAIDLAARN HELLEE

Зочин [202.55.188.87] 2021-02-13 02:11:59

Jenko uuriinhuu offshore-s 1 saya taraana gesen yasan be?

Ард олон [88.103.231.0] 2021-02-12 20:01:47

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Х. Баттулга таны мэндчилгээнд баярлалаа. Танд эрүүл мэнд сайн сайхныг хүсэн ерөөе.

иргэн [107.167.109.135] 2021-02-12 19:15:37

баярлалаа монголчууд дэмжинэ

ll [122.201.26.172] 2021-02-12 16:50:46

огцор

Иргэн [66.181.183.65] 2021-02-12 15:45:31

Сар шинэдээ сайхан шинэлээрэй ээжид нь урт удаан наслахыг хүсэн ёрөөё таны хүчинд хэдэн ахмадууд сэтгэл тэнэгэр сайхан жилтэйгээ золголоо танд чин сэтгэлоээсээ баярлалаа

zochin [59.153.115.230] 2021-02-12 15:43:41

муухай хар малгайнаас салахгүй юмаа

Зочин [64.119.20.12] 2021-02-12 13:53:38

Монгол улсын ерөнхийлөгчийг монголчууд дэмжинэ

Зочин [64.119.20.12] 2021-02-12 13:51:48

Дахин дахин мэндчилгээ дэвшүүлээрэй

Зочин [64.119.20.12] 2021-02-12 13:50:56

Монгол улс мандан бадрах болтугай

ЧИНГИС ХААН [178.17.174.10] 2021-02-12 13:09:25

АЛТАН, НАРАН УЛСУУДАД ШИНЭ МУТАЦЛАГДСАН ВИРУСЫН ЦОХИЛТЫГ ӨГӨГТҮН!

Zochin [192.82.77.124] 2021-02-12 12:43:40

Buy ug khel. Tad horiglo tsagaan sariig

иргэн [202.179.26.190] 2021-02-12 10:53:56

Монгол төр үүрд мөнх оршиг ээ

Зочин [66.181.161.82] 2021-02-12 10:35:47

Цагаан үхэр жил үнэн үг зөв үлйдэл бүхэн ялна. Мандан бадрах болтугай.

Иргэн [202.126.88.191] 2021-02-12 10:32:54

Монгол төр мөнхөд эвтэй хүчтэй оршиг

Зочин [59.153.115.238] 2021-02-12 10:18:46

erenhiilegch dahin songogdone gedegt itgeltei baina bayar hurgeji

зочин [59.153.113.240] 2021-02-12 10:04:13

Өргөн түмэн ардын минь Үг санаа үйлдэл бүхэн Үлэмжийн дээд билэгдлээр цалгилж Өгөөмөр их аз жаргал амар амгалан Үргэлжид түгэн дэлгэрч байх болтугай

Зочин [59.153.113.240] 2021-02-12 10:21:50

Хэрүүлч хэлээ шүдэн хашаанд нь Хэдэр сэтгэлээ хавирган хашаанд нь түгжиж явахыг бидний өвөг дээдис Олны дунд үгээ шинж ганцаар явахдаа сэтгэлээ шинж гэж захижээ.

Зочин [202.126.90.123] 2021-02-12 09:51:49

Сүүлийн мэндчилгээ байх болтугай хурай

Зочин [64.119.20.12] 2021-02-12 13:54:07

Дахин дахин мэндчилгээ дэвшүүлнэ

Зочин [59.153.114.12] 2021-02-12 10:48:00

Яг

иргэн [139.5.218.196] 2021-02-12 09:45:36

Баярлалаа. Мөнх Тэнгэр эвээсэн бол --Лам нар чинь яагаад цуглараад .Улсын хуул зөрчөөд байгаа юм вэ????????Сүмүүд гэр гэртээ өөрдийн зүрх сэтгэлээр Бурхандаа залбирч бна.хуулиа биелүүлж,энэ чинь ялгаварлалн гадуурхалшүү ерөнхийлэг ээ!!!!!!!!!""Та ер нь 2 хуваах юм.Настангуудаа 2 хуваасан .одоо сүм хийдиыг 2 хувааж.Бурханд биш -- бүтээлд нь мөргөж байх чинь хууль юм уу???????????

Зочин [192.82.69.86] 2021-02-12 09:22:11

Jaahan yavtsgui boljee


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.