З.Энхболд:Тэр битгий хэл төрийн тэргүүн асан Намбарын Энхбаяр ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй

Aдмин / Хууль

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.

-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй юу. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр боломжгүй юм биш үү?

-Одоогийн Ерөнхийлөгч байтугай 50 нас хүрсэн бүх хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно. Анх Ерөнхийлөгчид нэр дэвших хүн 55 настай байх ёстой гэж оруулсан ч УИХ-ын эмэгтэй гишүүд “Яагаад эмэгтэй хүний тэтгэврийн насаар хуульчлах гээд байна вэ” гэж эсэргүүцсэн. Хэлэлцүүлгийн явцад 50 нас болгож бууруулсан. Тэгэхээр Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдаж гарсан УИХ-ын тогтоолд юу гэж заахаас үл хамаараад зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд л хамаатай. Зургаан жилээр сонгогдсон хүн л энэ хоригт орно, түүнээс өөр хүн энэ хоригт орохгүй. Зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн өнөөдөр Монголд байхгүй, анхны хүн нь энэ жил сонгогдох хүн. Яг ийм ойлголтоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан. Х.Баттулга Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэдэг яриа саяхнаас гарч байгаа биз. Ердөө л 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас гараад эхэлсэн. Үндсэн хууль батлагдаад бүтэн жил болоход энэ талаар хэн ч, юу ч яриагүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаа өгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр биеэ бэлдээд эхэлж байна. Яг энэ мөчтэй давхцуулаад Х.Баттулга дахин нэр дэвшихгүй гэх яриа гарсан. Маш олон хуульчид, ХҮН гэдэг намынхан хүртэл нэгэн зэрэг шаагилдаад эхэлж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж байхад зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн дахиж нэр дэвшихгүй гэж нэг ойлголттойгоор хуулиа баталсан. Харин өнөөдөр У.Хүрэлсүх гишүүн нэр дэвших болмогц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг өөрсдийнхөөрөө тайлбарлаад эхэлж байгаа нь буруу. Үндсэн хуулийг улстөрийн зорилгоор тайлбарлаж байна гэсэн үг. У.Хүрэлсүх гэдэг хүнд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Х.Баттулга. АН-д өөр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдчихөөр хүн алга л даа. Тиймдээ ч Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх бүх зүйлийг У.Хүрэлсүх өөрөө хийж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа ярьж тохирсноосоо тэс өөр зүйл яриад эхэлж байгаа. Тэгэхээр 50 нас хүрсэн хүнийг нэг удаа зургаан жилээр сонгоно гэх заалтыг Үндсэн хуульд оруулахыг МАН-ынхан санаачлаад батлагдаж дуусах хүртэл маш ойлгомжтой байсан. Одоо У.Хүрэлсүх үүнийг хувийн эрх ашигтайгаа нийцүүлж өөрийнхөөрөө тайлбарлаж болохгүй. Тэгэхээр ямар ч эргэлзээ байхгүй. Хууль буцаан үйлчилдэггүй зарчмаар ч гэсэн ч эргэлзэх зүйлгүй.

-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдах үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Тэр ч утгаараа таныг одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших боломжгүй зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан гээд байгаа. Та үүнд тайлбар өгөөч?

-Тэр бол гүтгэлэг. МАН-ынхан гүтгэхдээ маш мундаг шүү дээ. 100 жилийн өмнө энэ нам гүтгэж байсан одоо ч тэр хэвээрээ. Д.Сүхбаатар жанжныг Богд хааны явуулсан лам хордуулж алсан гэдэг гүтгэлгээр кино хүртэл байдаг. Тэгэхээр анх байгуулагдахдаа ч гүтгэдэг байсан одоо ч энэ нь өөрчлөгдөөгүй. Өөрсдөө тухайн үед Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй тухай огт яриагүй байж байгаад У.Хүрэлсүх нь дэвших болохоор гэнэт тийм зүйл яриад түүнийгээ намайг хийсэн гэх. Би тэр үед УИХ-ын гишүүн байгаагүй. Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт маш хязгаарлагдмал хүрээнд орсон. Саяын батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 4/3 хувь нь МАН-ын 65 гишүүний санаачилсан заалтууд. Үлдсэн 1/4 д нь Ерөнхийлөгчийн саналууд орсон. Шүүхийг хариуцлагатай болгох, Шүүхийн сахилгын хороо байгуулах зэрэг дээр давхцсан зүйл бий. Миний оролцоо бол зөвхөн Ерөнхийлөгчийн саналыг тайлбарлах үүрэгтэй байсан. Түүнээс би санал гаргаад түүнийг нь МАН-ын гишүүд кнопдсон зүйл байхгүй.

Ер нь Засгийн газар байгуулах зохицуулалтыг 2020 оны ээлжит сонгуулийн дараа, Ерөнхийлөгчтэй холбоотойг 2027 оноос гэх зэргээр хуулиудын хэрэгжих хугацааг нарийвчилсан хоёр хуудас орчим хэмжээтэй дагаж мөрдөх журмын тухай хууль байсан юм. Тэр хуулиараа Ерөнхийлөгчийн толгойлсон ажлын хэсэг дээр санал авчихаад яг батлахдаа өөрөөр сольчихсон л улсууд шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ямар нэгэн илүү дутуу утгагүйгээр зургаан жил болсон хүн дахин нэр дэвшихгүй болохоос урьд өмнө нь Ерөнхийлөгч хийж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг дахин дэвшүүлэхгүй тухай ямар нэгэн хязгаарлалт ороогүй. Тэр битгий хэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч гэсэн дахин нэр дэвших эрхтэй. Үндсэн хуульд авлигын хэргээр ял эдэлсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэх заалт байхгүй. УИХ тийм хууль баталсан бол Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. Н.Энхбаяр 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсвэл Цэцэд хандаж үндсэн хууль зөрчсөн сонгуулийн хуулийн заалтыг хүчингүй болгосны дараа дэвшиж болно гэсэн үг.

-Тэгвэл Ерөнхийлөгчтэй холбоотой зүйл заалт 2025 оноос хэрэгжих гэж байсныг 2020 оны тавдугаар сарын 25-аас хэрэгжхээр болгох санал гаргасан нь ямар учиртай юм бэ. Хугацааг наашлуулсан нь энэ маргаан гарах шалтгаан болчихоод байна л даа.

-Санал гаргаагүй ээ. АН дарга байсан З.Энхболд санал гаргаад л, тэрийг МАН-ын 65 гишүүн хууль болгож батлаад байх уу. Өөрсдөө хийчихээд намайг гүтгэсэн. Тэгээд ч хууль хэрэгжих хугацааг 2020 он болгосон ч Үндсэн хуулиа барина шүү дээ. Зургаан жил Ерөнхийлөгч хийсэн хүн дахин нэр дэвших эрхгүйн тухай ярьсан болохоос биш өөр хэн нэгэн хүний тухай Үндсэн хууль дээр бичээгүй, тийм хууль батлаагүй.

-Нөгөө талаараа хууль санаачлагчид Х.Баттулга Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүйн тулд тус зохицуулалтыг үг дуугүй хийчихсэн юм биш үү. Та ингэж хардаж байна уу?

-МАН-ын 65 гишүүнээс Ерөнхийлөгчид дэвших санаатай хэн нэгэн нь хийсэн байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж байхад У.Хүрэлсүхэд нэр дэвших бодол байгаагүй. Гэсэн ч дагаж мөрдөх УИХ тогтоолыг биш Үндсэн хуулиа л барина.

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор дээрх асуудал Цэц дээр очихыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд Цэц таны хэлснээр ойлгож, тайлбарлах болов уу гэдэг нь сонин байна.

-Ер нь Цэц дээр ч очсон ч Үндсэн хуулиа үндэслэж шийднэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан УИХ-ын протоколыг аваад уншихад нэг удаа зургаан жилээр сонгогдохын тайлбар гарч ирнэ. Энэ бол ойлгомжтой асуудал. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг бүртгэж авах үүрэг нь СЕХ-нд л байгаа. Энэ Цэцэд огт хамаагүй асуудал. Цэц маргаан ч үүсгэхгүй байлгүй. Цэц харин сонгуулийн хууль нь Үндсэн хуульд заагаагүй хязгаарлалт тавьж Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байгааг авч хэлэлцэж сонгуулийн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож болно.

-Та дээр ХҮН намыг МАН-ын нэг хэсэг гэх зүйлийг хэллээ. Харин ч иргэд нэг хүчтэй сөрөг хүчин гарч ирэх нь гэж харж байгаа шүү дээ.

-Үйлдлийг нь хар л даа. Би зүгээр нэг шар сонины мэдээгээр дүгнээгүй. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын тулд, Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй гээд л яриад байгаа. Монгол Улсын Үндсэн хууль ХҮН намын ганц УИХ-ын гишүүний тайлбарласнаар болохгүй л дээ.

-Та УИХ-ын сонгуулийн дараагаас нам гүм байлаа. Энэ хугацаанд юу хийж амжуулж байна вэ?

-Хувийн компанийнхаа ажлыг л хийж байна, өөр юу хийх вэ.

-Таныг намынхаа үйл ажиллагаанд нэлээн идэвхтэй оролцох болов уу гэж харж байлаа. Гэтэл та ажигласан янзтай байх шиг.

-Хувийнхаа бизнесийг 1996 онд Төрийн өмчийн хорооны дарга болоод л орхигдуулж. Ер нь бол төрд, намд зүтгэж болсон байхаа. Хувийн компани маань 1996 онд ямар байсан тэр чигтээ таг зогссон байна. АН-ыг аваад явах олон зуун мянган гишүүн бий. Тэд ил гарч ирэх хэрэгтэй. Алийн болгон лидер гэсэн хэдэн хүнийхээ ард нуугдахав. Жишээ нь, “МАН коронатай маш муу тэмцэж байгаа. Одоо хүртэл вакцин худалдаж аваагүй, тусламжаар ирсэн цөөхөн тоотойг тооцохгүй бол. МАН-ын Хүрэлсүхийн Засгийн газар 2020, 2021 оны төсөвт 100-хан тэрбум төгрөг суулгасан бол өнөөдөр вакцинаа хийлгээд хэвийн амьдралдаа буцаад орох байлаа. Сүүлийн хоёр жил улсын төсвийн таван их наяд буюу 5000 тэрбумаар улс даяаар шавар амбаар бариад 44 хувийн адагдалтай төсөв баталсан”. Ийм зүйлийг шүүмжилдэг идэвхитэй сөрөг хүчин болгох лидер АН-ын 180 мянган гишүүдээс гарах байх аа.

-Та ултөрд эргэж орохгүй гэсэн үг үү?

-2024 он болтол хувийн ажлаа амжуулъя даа. Тэр үед нь л болъё. Чи яагаад намайг улстөрөөс гаргах гээд байна. (инээв)

-Тэгэхээр та намын даргын сунгаанд оролцохгүй юм байна. Тэгвэл ямар хүн Ардчилсан намыг удирдаасай гэж хүлээж байна вэ?

-Буцаад АН-ын дарга болох зорилго алга. 2016 онд сонгуульд ялагдсан гээд би дүрмийн дагуу ажлаа өгөөд явчихсан. Түүнээс хойш энэ намыг өөр хүмүүс авч яваа. Дүрмийн дагуу авч явах ёстой. Сонгуулийн дүнгээр намын удирдлага солигддог дүрэмтэй. 2020 оны хоёр сонгуулийн дүнгээр ялагдсан сум, дүүрэг, аймаг нийслэлийн АН дарга нар ажлаа өгдөг, дараагийн даргыг гишүүд нь сонгодог дүрэм. 330 сумын талынх, 21 аймгийн ялсан найман аймгаас бусдынх нь, СБД-ээс бусад дүүргийн болон нийслэлийн АН, эцэст нь АН даргын сонгууль явагдана гэсэн үг. Дүрмийн дагуу ялагдсан АН-ын дарга нараа л солих болохоос, дүрмээ өөрчилж болохгүй. АН сайн дүрэмтэй, бараг л Английн Консерватив намын дүрмийн орчуулга юм. Хэд хэдэн газар монголчилсон болохоос биш 100 гаран жилийн түүхтэй Консерватив намын дүрэм юм. Сайн ажилладаг, сонгуульд ялдаг дүрэмтэй учраас тус намын дүрмийг 2017 онд орчуулж авсан. Энэ дүрмээр намын гишүүд нь бүх шатны намын даргаа сонгодог юм. Ардчилсан намын дарга болъё гэвэл эхлээд гишүүддээ лидер гэдгээ харуулах ёстой. Сум, аймаг ч мөн ялгаагүй ийм. АН удирдлагын хэдэн хүнд биш нийт 180 мянган гишүүндээ л АН-ыг аваад явж чадна, дараагийн сонгуульд амжилт үзүүлж чадна гэдэгээ итгүүл. Тийм хүсэл зориг энэ залуучуудад байх ёстой. Дүрэм нь ийм юм. Бодоход АН дарга байсан хүмүүсийнх ихэнх нь оролцохгүй байх. Учир нь эхнээсээ 60 нас гараад эхэллээ. Дараагийн үе нь би 55 настай болж байна. Намын дарга бол хүнд ажил. Энэ ачааг дааж, Ерөнхийлөгчийн сонгууль, гурван жилийн дараах УИХ, орон нутгийн сонгуульд намаа авч явж, улсын хэмжээний намын лидер болж чадна гэж байгаа хүн өрсөлдөх хэрэгтэй.

Уг нь зөвхөн намын дарга гэлтгүй аймаг, сум дүүргийн намын даргын сонгуулийг явуулаарай, энэ бүхнийг зохион байгуулаарай гэж С.Эрдэнэ Ц.Туваан гэдэг хүнд тамгаа өгсөн. Ц.Туваан нь энэ бүх ажлыг хийхийн оронд гишүүдээсээ дарга сонгодог дүрмийг өөрчлөх гэж оролдлоо. Тэр нь бүтэлгүйтлээ. Гишүүдээсээ даргаа сонгодог зохицуулалт бол найдвартай арга. 100 гаруй настай Английн нам энэ дүрмээр сүүлийн гурван сонгуульд ялсан. Тиймээс одоо дүрмээ бус даргаа солиод л урагш явах хэрэгтэй. Дараагийн лидерүүд гарч ирэх цаг нь болсон.

-АН УИХ-ын сонгуулиас хойш эв зүйгээ олохгүй байсаар энэ хүрлээ. Аль нэг намын оролцоогүй Ардчилсан нам өөрөө өөрийгөө л доош чангаасаар байна. Сөрөг хүчний үүргээ ч сайн гүйцэтгэж чадахгүй байгаа нь АН-ын нэр хүндийг улам унагаж байна л даа.

-Маш яаралтай цэгцрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. Одоо АН-ын удирдлагууд учир зүйгээ олоод сонгуульдаа бэлдэх хэрэгтэй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн дээр ямар нэгэн эргэлзээ байх ёсгүй. АН өмнө нь П.Очирбат, Ц.Элбэгдорж гэсэн хоёр хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж амжилт олж байсан. Аль алиныг нь хоёр дахиа нэр дэвшихэд АН ямар нэгэн сунгаа, өрсөлдөөн явуулаагүй. Энэ бол жишиг юм. Ерөнхийлөгч хийж байсан хүн хоёр дахиа нэр дэвших болоход өөрөө л үгүй гэж хэлэхгүй бол тухайн улсын намууд нь өрсөлдөөнгүй дахин нэр дэвшүүлдэг. Д.Трампд энэ жил өрсөлдөгч байгаагүй, сунгаа болоогүй. Түүнтэй адил АН Х.Баттулга Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дэвшүүлэх ёстой.

-Саяхан Засгийн газар огцорлоо. Хариуцлага хүлээж, сайн дураараа огцорсон нь жишиг боллоо гэж буй. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөр гэж харах нь цөөнгүй байна. Та юу хэлэх вэ?

-Туйлын буруу жишиг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын суудлыг эмзэг биш, бат бөх, ядаж дөрвөн жил суудаг болоосой гэж мөрөөдөж зохицуулалт хийсэн. Гэтэл үүнийг У.Хүрэлсүх нураасан. 18 сарын дундаж настай Засгийн газар үргэлжлээд л байна. Ингэж болохгүй. У.Хүрэлсүх маш тооцоотой огцорч байгаа. Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын дарга Ерөнхийлөгч болох гээд явахаар уулзалт дээр ард иргэд Засгийн газрын бүтэлгүйтсэн болгоныг асууна. Эрх баригч нам Ерөнхий сайдаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлхээс айсан, ичсэн. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гээд явахаар МАН-ыг, Засгийн газрыг, УОК-ыг шүүмжилж болно. Тэгж л хүний толгой эргүүлэх гэж оролдож байна. Одоо У.Хүрэлсүх нэр дэвшинэ, бүгдийг нь “хяргана”. Өөрөө энэ бүхнийг хийгээгүй юм шиг ярина. Эдийн засаг элгээрээ хэвтэж, 44 хувийн алдагдалтай төсөв баталсан нь цэвэр У.Хүрэлсүхтэй холбоотой, өөр хэнтэй ч биш. Монгол Улсын төсвийг 100 төгрөг гэвэл 44 төгрөгийг зээлэхээр төсөв анх удаа баталсан. Одоо энэ бүрийг Ч.Хүрэлбаатар хийгээд явсан шүү дээ гээд яриад явахад би лав гайхахгүй. Монгол Улс сүүлийн 100 жилд хэзээ ч 44 хувийн алдагдалтай төсөв баталж байгаагүй. Коронавирустай жил энэ шавар амбааруудаа бариагүй бол алдагдалгүй төсөв баталж болох байсан. 2016 оноос хойш барьсан шавар амбаарын дүн 10 их наяд гараад явж байна.

-Шинээр байгуулагдсан Засгийн газар 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулжээ. Ийм хэмжээний том алхам хийхэд манай улс бэлэн үү. Үр дүнтэй байж чадах уу?

-10 их наядын гурван их наядыг ипотект зарцуулхаар байна лээ. Ипотект гурав байтугайг зарцуулж болно. 2012-2016 онд ипотекийг эхлүүлж, шаардлага хангасан хүн болгон авч болдог байсан. МАН 2017 оны нэгдүгээр сард Ирээдүйн тэтгэвэрийн өв сангийн тухай хуулийг хүчингүй болгоод ипотекийг зогсоочихсон. Одоо явж байгаа багахан хэмжээ нь Ипотекийн сангийн эргэн төлөлтөөс санхүүжүүлж байгаа. Тиймдээ ч авлига өгч авахдаа тулаад байгаа юм. АН-ыг засаг барьж байх үед шаардлага хангасан хүн бүр ипотекийг авдаг байлаа. Ипотекийн хөтөлбөрийг хийх үед Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан. Тэрээр ипотекийг хэрэгтэйг ойлгоод буцаж нэвтрүүлж байна. Өмнөх сайд нь эсэргүүцсээр байгаад зогсоосон юм. Оройтсон ч гэсэн эхлүүлж байгаа нь сайн. Гэхдээ энэ хугацаанд авч чадалгүй хохирсон хүн их бий. Жижиг, дунд үйлдвэрлэлд хоёр их наяд төгрөг өгнө гэсэн. Банкаар өгнө гэсэн нь зөв. Хуучин гишүүд нь хувааж идсэн алдаагаа засах гэж оролдож байна гэсэн үг. Ийм маягаар боломжийн санаанууд яригдаж байна лээ. Гэсэн ч улс өөрөө орон сууц барина гэж ярьж байгаа нь буруу, төрөөс зөвхөн ипотекийн зээлийг хүртээмжтэй, таслахгүй байх л үүрэгтэй. Орон сууцыг олон хувийн компаниуд өрсөлдөж барих хэрэгтэй. Өрсөлдөж барьснаар үнэ буурхаас биш улсаас үнэгүй цемент, арматур өгч болохгүй. Дотооддоо арматур, цемент үйлдвэрлэж чадаж байсан. МАН-ын 65 гишүүнтэй УИХ хууль гаргаж ашигт малтмал боловсруулдаг бүх үйлдвэрийг зогсссон. Дотооддоо арматур үйлдвэрлэхийн тулд Ч.Хүрэлбаатарын батлуулсан АМНАТ-ийн таван хувийн хуулиа хүчингүй болгох хэрэгтэй. Манай нүүрсээр Монголд ган үйлдвэрлэхээр таван хувийн нэмэгдэл татвартай, Хятадад татваргүй байна. МАН-ынхан Монголын ашигт малтмал боловсруулдаг аж үйлдвэрийг нураачихсан шүү дээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөөд байгаа хямдхан арматур Монголд үйлдвэрлэж байж л бүтнэ. “Бэрэн” үйлдвэр ганцаараа Монголыг хангах арматур үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл коксжих нүүрсийг кокс болгож хувиргадаг үйлдвэр барихыг хуулиар хаачихсан учраас тус үйлдвэр ажиллаж чадахгүй байгаа юм. Ч.Хүрэлбаатарын хууль ч гэж нэрлэж болно. Монголд арматур үйлдвэрлэхээр таван хувь үнэтэй, Хятадаас арматур авахыг урамшуулсан хуулийг Монголын УИХ баталсан, одоо ч хүчинтэй байхад 10 их наядаар орон сууц ихээр барина гэвэл долларын ханшаа л алдана даа. “Монголчууд үйлдвэрлэл эрхэлж болохгүй ашигт малтмалаа түүхийгээр нь гадагш нь урсга” гэдэг МАН-ын хорон бодлого. Түрүүчийн УИХ-ын хийсэн хамгийн том гай энэ.

ӨДРИЙН СОНИН О.Ариунцэцэг

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:46:31

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:46:31

Зочин [59.153.87.251] 2021-02-24 16:03:59

96 оноос компани нь гацчихаад байж байсан гэнээ элэг авах нь Адгийн муу хүндээ чи аюултай хорон анаахайдаа бузрын ичгүүргүй увайгүй лалардаа

Зочин: [203.91.115.54] 2021-02-24 12:32:20

Сонголтыг ард түмний мэргэн мэлмий мэдтүгэй?!ман,махн 2 нь зүүн төвийн үзэл баримтлалтай ,язгуур угшил ,гарал үүсэл нэгтэй гэх ...МУ-ыг талцуулан хуваахгүйгээр асуудлыг оновчтой шийдэх боломж бий!

Дорж [66.181.161.58] 2021-02-24 10:11:18

Хүний нүүр рүү эгц хараад ярьж чадахгүй сүү долоосон гөлөг шиг хоёр нүд нь тогтохгүй муу санааны уурхай олон түмэн минь хараад байгаарай тун удахгүй учирнь олдоно??

ЗОЧИН [124.158.95.14] 2021-02-24 03:24:12

ЭНЭ БЭЛТРЭГ Ч ЁСТОЙ УЛС ТӨРИЙН ТОГООНЫ ХАМГИЙН ХОРТОЙ ВИРУС ГЭДЭГ НЬ ОДОО ХАРАГДАЖ БНА, БАТТУЛГАА БОЛОВСРОЛ МУУТАЙ, ДҮНХҮҮГ НЬ ДАЛИМДУУЛАН II ЕӨРӨНХИЙЛӨГЧ ШИГ ӨМНӨӨС НЬ БҮГДИЙГ ЯРЬЖ, ХИЙДЭГ БАЙСАН НӨХӨР, ИНЭЭЖ БГААД АР НУРУУНД НЬ ТҮГЖИЛДЭЖ ОРХИОД ОДОО ИНЭЭГЭЭД Л ХУДЛАА ТАЙЛБАРЛАЖ БНА, ЁСТОЙ ХАМГИЙН ХОРЧИН, МУУХАЙ ХҮН ГЭВЭЛ З. ЭНХБОЛД ШҮҮ ДЭЭ, ОДОО ҮХЦ НЬ ЯАЖ ШИЙДЭХЭЭС ИХ ЮМ ХАМААРАХ БОЛЧИХООД БНА, ИХЭНХ ХУУЛЬЧИД БАТТУЛГЫГ НЭР ДЭВШИЖ БОЛОХГҮЙГ ГАРГАЛГААТАЙ НЬ ТАЙЛБАРЛАЧИХААД БНА? ЗИКА ВИРУСЭЭ???

Ариунаа [66.181.183.45] 2021-02-24 06:42:41

Энхболд зав үнэн зүйл ярьсан бусуу.болсон процедур нь .тийм бишүү.Энхболд сийрэг ухаантай хүн байнаа.Ямарч бсан Хүрэлсүх Хүрэлбаатар 2.тойгоо юм байна.

Зочин [202.126.90.142] 2021-02-24 05:44:12

ёстой хуцна биз чам шиг хүүкийн суганы үс энхболдыг ойлгох болоогүй

зочин [122.201.19.99] 2021-02-24 00:30:14

Хүрэлбаатарыг цаазалсан чбагдах байх шүү

Алтмаа [66.181.183.45] 2021-02-24 06:45:15

Хүрэл сүх Хүрэлбаатар 2.оос ял асуухад буруудахгүйл юм бна.Асуух хүн нь бна уу гэдэг л гол нь..Ардын нам цааш нь энэ 2.ынхоо гаргасан алдааг нь залруулаасай

Зочин [202.126.89.8] 2021-02-24 00:18:41

Улс төр тэнцвэртэй байхад Монголчууд дуртай. Ухаалаг философитой ард түмэн дээ.

Зочин [72.140.194.106] 2021-02-23 19:57:52

Монголчуудад Одоо маш чадварлаг гадны орнуудын ерөнхийлөгч шиг мэдлэг чадвартай шударга ёс зүйтэй хүнийг сонгох хэрэгтэй байна . Одоо болоо шүү дээ Монголчууд муу нэртэй луу данстай хүн болгон улс төрд байна бид одоо эднээс салах хэрэгтэй байна энэ Энхболд чинь уул нь маш зөв хүн дээ яагаад ерөнхийлөгчид өрсөлдөгч байж болон гүй гэж

Зочин [59.153.87.251] 2021-02-24 16:00:33

Энэ хор уу больж үз ийм новшнууд л улс орныг самардагыг амсаж мэддэггүй мал уу чи

Зочин [64.119.20.96] 2021-02-23 15:54:45

АН-н дарга байх ёстой хүн дээ! Энэ хүн л АН-г татаж босговол нэг босгоно! Бусад нь үнэхээр барахгүй ээ!!

Зандаахүү ЭНХБОЛД ОО [202.9.46.34] 2021-02-23 15:42:15

ТАНИАР УЛС ТӨРИЙН ОРОН ЗАЙ ДУТАЖ БАЙНА

Зочин [66.181.187.170] 2021-02-23 14:10:00

Зоо зо бүүр худлаа наагаад нөгөө хэдийг алалцуулах нь...хорчин баагий юм даа

Zochin [150.129.143.120] 2021-02-23 13:37:02

Mun ch mundag hun de.

jonhuugiin suganii us [202.21.108.22] 2021-02-23 13:02:29

jonhuu enhbayar 2 l uls turuus hol bval hun gutgeh luivardah uls turjuulh gesen asuudluud bhfui bolj uls tur tseversine.ard tumen amgalan orshih bolno

зочин [124.44.59.30] 2021-02-23 12:28:52

Юмыг санаж сэдэж, ажлыг хийсэн хүн сайн мууг сонсдог нь жам байх аа? Энэ хүн баталгаа нотолгоотой, арай л мөлжүүртэй, логиктой, холч хараатай яриад байх шиг санагддаг. Ерөнхийлөгчид тавигдах шаардлагыг хангасан Монгол улсын иргэн хэнбэгуай ч дэвшиж болох байлгүй дээ? Яагаад зарим хүмүүсийг бүр нэр цохож хориглоод байдаг юм бол оо? Хууль, дүрэм журам гэдэг нь хүмүүс зэрэгцэн оршиход чиглэгдсэн, хүмүүс өөрсдөө өөрсөддөө зориулж бий болгосон зүйл биз дээ? Монголчууд эвтэй үедээ хүчтэй гэгддэг. Нам, улс төр энэ тэр гэж Монголчууд хоорондоо уралцаж, хэрэлдэж, талцах шаардлага байна уу? Монгол хүн бүр Монгол сайхан орныхоо төлөө бүтээлчээр хандаж сэтгэж, шургуу хөдөлмөрлөж, нэг нэгнийгээ дэмжиж, хүндэтгэж, хайрлаж гэмээж нь Монгол улс минь хөгжинө дөө, Монголчууд маань тайван амгалан сайхан ажиллаж амьдарна даа. .

ONOM [119.40.98.106] 2021-02-23 12:49:59

Аа ярих тал дээр хатуу логиктой. гэхдээ л эвгүй гар шүү дээ. хэрэгтэй үед юуг ч юу болгож чадна. Одоо Энхбаярыг турхирч эхэллээ. Энхбаяр дэвшвэл Хүрэлсүх будаа. Энэ 2-ийн дундуур Баттулга-д боломж гарна гэж тооцож байна. Айхтар хүн шүү. Энхбаяр ч энэ боломжийг алдахгүй үзэж таарна. Нээрээ яагаад болохгүй гэж. Юун Ганбаатар, юун Шугар одоо бол өөрөө л явдаг цаг.

irgen [103.26.193.252] 2021-02-23 12:17:21

Hunii uuduus egts harj chaddaggui, guilgenesen nudtei yostoi muuhai hun shuu, Har muuhai sanaatai, hunii orontsog. Harahaas zevuu hurch bn.

Зочин [203.91.115.53] 2021-02-23 11:12:27

Төрийн тайган хүн эзэнтэйгээ хамт дуусдаг байсан юм шүү дээ. Шоронд хамт очих байлгүй дээ. Чиний хувийн Страто ч бас хууль дүрэмгүй ажилладаг байгууллага даа. Чи ч бас төрийн хутгуур шүү дээ. Төрийн хутгуур тайган.

иргэн [66.181.188.46] 2021-02-23 14:02:02

Үнэнийг үзэн ядагч та МАН ын луйварчдын нэг юм байна.Үнэнээс жийрхдэг чинь Луйварчин гэдгийг чмнь илчлээд байна.

Zochin [192.82.76.16] 2021-02-23 11:02:47

Yamar yum nii bisnesee tsegtslex,edsen uusanaa tsegtselj baina uu,Baga Tengriin amand baidag bair baishin chin xeden togrognii untei g tailbarlaval yasan yum dee.

El Battulga Chapo [87.174.199.115] 2021-02-23 10:54:46

Saikhan gardaa. Mongolchuudiin tolgoig El Battulga Chapo jugeer l erguulne dee

Zochin [202.131.243.118] 2021-02-23 10:42:29

Mundag ulsterch shuudee, zeb sanaag helj eglee.

Зочин [77.38.148.28] 2021-02-23 10:39:52

таван толгойг монголчуудад улдээсэн залуу даа....

Зочин [202.9.47.46] 2021-02-23 10:02:22

Зөв зүйл ярьсан байна.Монгол улс өрөндөө баригдаж өтөндөө идэгдлээ.

Зочин [202.9.46.67] 2021-02-23 09:31:54

Та нарын хэн ч хэрэггүй.

zochin [202.9.40.189] 2021-02-23 09:21:19

Battulgiig ahiad devshchih vii geed uhehnee muu MANGAR uud ..,Ta nariig heden hulsnii bicheech hamaatan sadangaas chin uur demjih hun baihgui ...

Zochin [203.91.112.139] 2021-02-23 08:56:34

Хорчин хүндээ. Өөрийнхөө хоронд үхэх байхдаа.

Зочин [202.131.228.20] 2021-02-23 08:51:27

Энэ хүн одоо болтол байдаг юм уу

Зочиг [202.55.188.93] 2021-02-23 08:47:05

Хүрэлбаатар харин нилээн цэгцэлсэн байх шүү.

Зочин [202.126.88.132] 2021-02-23 07:35:24

Bitgii huts lalaraa.

suvd [124.158.65.207] 2021-02-23 07:33:40

намбарын энхбаярг дэмжинэ

Зочин [202.179.8.4] 2021-02-23 07:32:51

Argagui l medleg bolosrol saitai, mongolin turd heregtei hundee. Argagui l unenig helsen bna. Amjilt husie.

Зочин [192.82.75.32] 2021-02-23 07:30:55

ЗӨВХӨН НЭГ УДАА ЗУРГААН ЖИЛЭЭР НЭГ УДАА СОНГОГДОНО ГЭЭД ҮНДСЭН ХУУЛИНДАА ЗААЧИХСАН ТЭГЭХЭЭР ЯАВЧ БОЛОХГҮЙ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧӨӨД АРВАН ЖИЛ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАХ БОЛЖ БАЙНА УУ. ЭНЭ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛЧИДЫН ДАНДАА ДУТУУ АЛСАН ХУЛГАНА МЭТ АЖИЛ ХИЙДЭГИЙН НЭГ ЖИШЭЭ ГЭЖ ОЙЛГОГДОЖ БОЛОХ УУ З. ЭНХБОЛДОО

үзэл [202.21.120.66] 2021-02-23 07:21:46

Хар дээр цагаанаар ерөнхийлөгчөөр 1 удаа сонгогдоно гээд бичсэн байх шиг байх юм 6 чухал бусад нь чухал биш юм бол Очирбат , Багабанди , Элбэгдорж нар яагаад болохгүй гэж 6 жилээс илүүгүй гэж хууль дээр заалт байхгүй байна илүү нь болохгүй дутуу нь болно гэсэн заалт ч алга 1 удаа гэсэн бол 1 удаа Энхболд мал минь

Зочин [139.5.219.104] 2021-02-26 06:56:40

Энхболд яг зөв тайлбарлалаа энэ хууль бол 2021оноос үйлчлэнэ хууль буцаж үйлчлэхгүй 2021 оноос хойш учир өмнөх ерөнхийлөгч нар ч дэвшиж болно уул нь яг ингэж тохирч байж хийсэн хууль юм гэнэ шүү ер нь заавал нэг 2 хүн тулгадаг өөр хүн дэвшиж болох ёстой 3 хан шаардлага байдаг юм билээ 1 рт монгол улсын иргэн 2рт 50 нас хүрсэн 3рт сүүлийн 5 жил эх орондоо байсан сонголтгүй сонгууль тулгадгаа больё бид өөр хүн сонгомоор байна шүү

Лорд [64.119.18.200] 2021-02-23 06:55:36

Зи бол санаа нь собак бодол нь волк болчихсон бэлтрэг. Ийм хүн Улс Төрд хол яваад байдаг юм даа. Өөдгүй хогийн амьтан л даа. Юу бодож явдагыг нь чөтгөр л тааж мэдэж чадна. Эвгүй пизда л даа

чи [122.201.31.90] 2021-02-23 13:21:02

Чи Лорд юмуу, ккк

Njuty [192.82.71.220] 2021-02-23 06:48:02

Компани нь 1966 оноос хойш ажиллах ямар ч шаардлага байгаагүй. Энэ чөтгөр төрийн өмчөөс хангалттай идсэн, Баттулгад ч хангалттай өгсөн. Хувьчлал болгоноос хувь хүртсэн. Хамгийн хорон муу санаатай, зуудаг гөлөг. Бас их хуцаж байна аа. МАН энэ улс орныг буй болгож, авч яваа юм. Чи хэний буянаар сурч, мэргэжил эзэмшиж, төрөөс хулгай хийх эрхтэй болсон бэлтрэг вэ. Түүх чамайг хамгийн муу хогийн цэг дээр хаяна. Шүүх шүүхгүй ч түүх шүүдэг хорвоо шүү.

Иргэн [59.153.113.100] 2021-02-23 13:55:28

МАН хулгайч Сүг.Батболдоо шалгуулчих тэгвэл итгэе.Энэ намд Сүхбаатрын ч юм уу,Цэдэнбалын гавьяа огт падлийгүй.Харин одоогийн хулгайч нараа цэгцэлж авахгүй бол түүхийн хог дээр хаягдаарай.Өлөн цөөвөр шиг олон хулгайч чинь монгол орны тамтагийг барж гүйцлээ МАН-ын тос даасан тарган дарга нараа.

Зочин [64.119.19.24] 2021-02-23 06:35:42

Энэ Ч. Хүрэлбаатар чинь улсыг самарсан юм биш үү, үүнээс Сангийн сайдаа авдаг нь нэг алхам юм бна

Зочин [202.126.89.193] 2021-02-23 06:31:14

За боль

Иргэн [192.82.74.59] 2021-02-23 06:01:51

Хуулийг чи тайлбарлахгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулин дээр чинь Энхбаярыг оролцуулахгүй гээд биччихсэн байдаг юм биш үү. Сонгууль болохоор л Энхбаярын нэр байдаггүй. Намын төлөөлөгч болсон та нар л ингэж иргэний эрхийг хасаад байгаа шүү. Иргэдэд таалагдах гээд худлаа хуцаад хэрэггүй.

Зочин [66.181.161.31] 2021-02-23 05:57:50

Чадалтай - боловсролтой - чамөай /- өөрийн үзэл онолтой , түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хатуж чанга байр суурьтай байдаг хүнийг бялдуучид ил гольчигонож - даган далбаганаад , далд өө сэв өдөр шөнөгүйхайж байдаг . Дарамын Төмөрочиры ь тэгсээр байгаад нухсан . Дамдины Сүхбаатарыг ч .... монголд одоохондоо тийм лидер тодроогүй ббайна ...

Монголын Олонхи монгол [202.9.46.87] 2021-02-23 05:50:23

Зандаахүүгийн Эхболд. Монголд байгаа Монголын төлөө цохилох зүрхтэй ховор толгойнуудын нэг дээ. Тантай 2024 -д УИХ -ын сонгуулиар, дараа нь 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар эргэж уулзахын ерөөл өргөе өө!

Зочин [183.177.99.228] 2021-02-23 07:16:09

ээээ чааваасааа

Мко [172.58.140.20] 2021-02-23 05:39:40

Чанга л эр дээ. Хэрсүү, холын бодолтой хүн байхаа. Арай өөрөөр сэтгэнэ дээ.

Зочин [202.9.40.131] 2021-02-23 05:31:23

Хуулийн хутгуур хорлогчин хар амиа хичээгч зи.

Иргэн [75.159.156.76] 2021-02-23 05:11:14

ЭНЭ З.ЭНХБОЛД БОЛ МУНДАГ ЧАМБАЙ ШУДРАГА ХҮНДЭЭ, АВИЛГАЧИД ТҮҮНЭЭС АЙЖ ЖИЙРХСЭНДЭЭ МУУЛДАГ ГЭЖ ОЙЛГОДОГ. МАНАЙ УЛС ТӨРЧИД ТҮҮН ШИГ ЧАНГА ТУУШТАЙ БАЙВАЛ УЛС МААНЬ ХӨГЖИЛД ХҮРЭХ ХОЛ БИШ. БАТТУЛГА ЁРӨНХИЙЛӨГЧ НЭР ДЭВШИЖ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ.

Зочин [103.57.95.210] 2021-02-23 05:10:55

Есөн үеээрээ үхэж далдарнаа чи,

Зориг [202.131.234.82] 2021-02-23 05:29:14

Чи өөрийн зурагтай нүүр номон дээрээ наадхаа бич дээ, чамд харамгүй лайк дарья ккк

Зочин [150.129.141.241] 2021-02-23 04:47:03

Хогийн гар шүү

Зочин [202.179.21.235] 2021-02-23 04:46:37

энэ бол сайн бэлтрэг, монголд хэрэгтэй бэлтрэг дээ

Зочин [103.10.21.25] 2021-02-23 04:10:18

Нөгөө 30 гэр бүл, офшоорынхоо тайланг тавьчихаад ерөнхийлөгчийн суудал руу зүтгээрэй.

ss [66.181.161.40] 2021-02-23 04:08:20

battulga ner dewshij bololgui yahaw dee

Зочин [202.126.88.48] 2021-02-23 04:08:18

Хийх юмаа хийгээд авах юмаа төраөс сайн авсан одоо алдахгүйн тулд тТулгатай хоршиж яваа Тулга буувал маш олон хүн шоронд орно одоогоороо Мтз ххк нэрээр маш их мөнгө угаалт хийгдсээр ххк нууд хийсэн ажлын хөлсөөч аваагүй маш хүнд байгаа

Зочин [202.179.21.235] 2021-02-23 04:45:44

гах гуц гэж блаа

Зочин [192.82.76.125] 2021-02-23 04:02:22

ЭНЭ МУУ ҮХЭЖ БАЙСАН ӨМХИЙ ХҮРЭЛБААТАР, СҮГСЭЛЗҮҮР ХҮРЭЛСҮХ НАР УЛС ТӨРӨӨС ЗАЙЛЖ ТҮМНИЙГ АМРААГААСАЙ.ХҮРЭЛ СҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭЖ БҮҮ ГОРЬД. ЧАЦГА.

Зочин [192.82.67.247] 2021-02-23 05:17:32

Om

зочин [66.181.161.56] 2021-02-23 04:01:05

Хор найруулагч.Манаймнамыг энэ нөхөр гулруулсан.1996 оны өмч хувьчлалаар авсан өгсөн газрууд чинь журмаараа яваагүй.Чамайг яаж хөрөнгө үнэгүйдүүлж төрийн өмчийг хуваасанныг түүх мартахгүй.Хуулийн өмнө очих цаг чинь наашилж байгаа.

Зочин [66.181.161.83] 2021-02-23 03:56:40

Zuv yarij b.a

Зочин [66.181.179.234] 2021-02-23 03:36:02

Өө муу бэлтрэг чинь бүүр Женкогийн бэлтрэг болчижээ.

Зочин [202.9.46.176] 2021-02-23 03:27:28

BATTULGA ERENHIILEGCH AHIN SONGOGDONO BAYAR HURGEJEI!

Зочин [66.181.161.7] 2021-02-23 03:33:14

Эргүү мал

зочин [66.181.161.56] 2021-02-23 03:26:24

Улс төрийн замнал нь өөрөөснь болж зогссон гэж дүгнэв.Хор найруулагч


68 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
68 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.