С.Ламбаа: Иргэд хоёр дахь тунгаа нэхэж бухимдахаар ЭМ-ийн сайд нь аргагүй буюу нүүрээ улайлган вакцины нөөцгүй болсныг хэллээ

Aдмин / Эрүүл мэнд

-МАН-ын дарангуйлал иргэдийн эрүүл мэнд, эрх ашигт ноцтой хохирол учруулж байна-

Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн бодлогын зөвлөх С.Ламбаатай ярилцлаа.

-Манай улсад ковидын нөхцөл байдал хүндэрч, вирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна. Та эрүүл мэндийн сайд байсан хүний хувьд УИХ, Засгийн газар, УОК-оос явуулж ирсэн “Ковид-19"-тэй тэмцэх ажлын бодлого, стратеги, менежментийг хэрхэн дүгнэж байиа вэ?

-Энэ халдвар дэгдсэнээс хойш УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд гурван удаа өөрчлөгдөж, янз бүрийн бодлого, стратеги гаргаж, менежмент хийж ирсэн, хийж ч байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эрх баригчид бүх асуудлыг улс төрийн өнцгөөс харж, зохицуулж ирсэн гэдэг бол үнэн.

Яагаад гэвэл энэ халдвар дэгдэх үе УИХ-ын болон орон нутгийн сонгуультай давхацсан. Тиймээс хилээ хаахын зэрэгцээ дотоод дох янз бүрийн нэртэй хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, ард иргэдийг айдас хүйдэст автуулж, элдэв шоу, суртал ухуулгыг өргөн зохион байгуулсан.

Үр дүнд нь эрх баригч МАН УИХ-ын болон орон нутгийн сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэтэл нөгөө корона нь аль хэдийнээ хойд хилээр орж ирээд төмөр зам дагуу байраа эзэлчихсэн байсан. Сонгуульд ялахын тулд дотооддоо олон сараар хорио цээр тогтоосноор халдвар орж ирзхээс өмнө улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, аж ахуйн нэгж байгууллагууд дампуурч, иргэд орлогогүй болж, боловсролын салбар гүнзгий хямралд орж, эрүүл мэндийн салбарынхан туйлдчихсан шүү дзэ.

-Өдөрт 1,000 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж байна. Эмнэлгүүд ачаалал, орны нөөц, эмч ажилтнуудын хүртээмж гээд олон асуудал үүсэж байна. Эрүүл мэндийн салбарын одоогийн нөхцөл баидал, даван туулах нөөц бололцоо, бодитой ямар хүндрэлүүд тулгарч байгаа зэргийг та хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн 10 гаруй хоногт халдвар авсан хүний тоо өдөрт 1,300-д хүрч, нас баралт 50 давж, Монгол Улс халдварын тархалтаар Орос, Хятад, Бразил, Англи зэрэг орнуудын үзүүлэлтийг гүйцэж түрүүлсзн тухай мэдээлэл цацагдаж байна.

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд ачааллаа даахаа больж, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгууд “цагаан туг"-аа өргөхдөө тулж байна.

УОК-ын ямар ч бодлогогүй гэнэтийн шийдвэрүүдээс болж эмч, мэргэжилтнүүд ч эрсдэлд орж байна. Тухайлбал, эмнэлгийн ачаалал хүндрэнгүүт халдвар авсан болон хавьтагчаар тогтоогдсон иргэдийг гэрт нь тусгаарлах арга хэмжээг ямар ч зохицуулалтгүй эхлүүлснээс болж Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн.

Өөрөөр хэлбэл, ӨЭМТ-ийн эмч, сувилагчид халдвартай хүн дээр очиж эмнэлгийн тусламж үзүүлчихээд хамгаалалтын хувцсаа тайлж, төв дээрээ очиж хүүхэд, нялхас, хөгшидөө үзэж, орой нь гэртээ харьдаг болсон. Тэр ч бүү хэл БЗД-т ковидын халдвартай хүн нас барахад авах газар олдохгүй Өрхийн эмч, сувилагчдыг хүнд байдалд оруулсан байсан. Ингэж болохгүй биз дээ.

Журмаараа бол халдвартай хүнд тусламж уйлчилгээ үзүүлсэн эмч, сувилагчид тусгаарлагдах ёстой шүү дзэ. "Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтний холбоо"-ны Удирдах зөвлөлийн даргын сонгуультай хүний хувьд би энэ тухай УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдад мессеж бичсэн. Тэд ч надад хариу өгч дүрэм журмаа өөрчлөх тухайгаа мэдэгдсэн.

Тэгээд Эрүүл мэндийн сайд 2021 оны дөревдүгээр сарын 14-ний өдөр гаргасан А\203 тоот тушаалаар дутуу ч гэсэн боломжийн түр журам батлагдаж ирсэн. Ер нь аль эрт ийм зохицуулалт хийж, ганц ХӨСҮТ-д ачаалал үүрүүлэх бус бүх шатны эрүүл мзндийн байгууллагуудыг жигд ачаалалтайгаар татан оролцуулах ёстой байсан.

-Яагаад дутуу гэж?

-Яахав дээ тушаал, журам нь зөвхөн ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн хариу арга хэмжээний багийн хэмжээнд хийх ажлыг зохицуулсан байсан. Гэтэл халдварт өвчин ганц Улаанбаатарт биш, улсын хэмжээнд тархсан байгаа шүү дээ.

Тийм учраас сайд руу утас цохиж ямар ч байсан салбарын фронт командлагчийн хувьд зөв алхам хийсэнд баяр хүргээд “энэ журмыг ганц Улаанбаатарын тухайд биш, улсын хэмжээнд мөрдөхөөр гаргаж, ЭМЯ, ХӨСҮТ болон бусад Үндэсний төвүүд, аймаг нийслэлийн ЭМГ, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн эмнэлгүүдийн гүйцэтгэх үүргийг нэг бүрчлэн зааж өгөх ёстой байсан юм" гэж хэлсэн. Ойлголоо л гэсэн. одоо юу болж байгааг мэдэхгүй байна. Эрүүл мэндийн салбар чинь зөв зохион байгуулалтад оруулж чадвал том бүтэц юм шүү дээ.

-Цаашид нөхцөл байдал ямар түвшинд очих бол, ямар бодитой эрсдэлүүд үүсэхээр харагдаж байна. Яаж ажиллавал дээр вэ?

-Үнэнийг хэлэхэд, хэвлэл мэдээлэлд Засгийн газар “нэг сувгаар нэг л үг хэлэх ёстой" гэсэн хяналт тогтоож, тэр ч бүү хэл хэвлэл мэдээллийг Төрийн ордонд төвлөрүүлж, нөхцөл байдлыг тайлбарлах, хэлэх ярих зүйл бүгд цензуртэй болсон нь үнэн. Түүнээс болж халдварын тоог нууж байна, нэмж байна, нас барсан хүний тоог хэлэхгүй нууцалж байна, вакцины хуваарь тодорхой биш байна гэсэн элдэв мэдээлэл сошиалаар цацагдаж, ард иргэдийн дунд хардалт, сэрдэлт үүсгэж ирсэн.

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд ачааллаа даахаа больж, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгууд “цагаан туг"-аа өргөхдөө тулж байна.

Харин сүүлийн үед үнэнд гүйцэгдээд арга буюу нээлттэй, бодитой мэдээлэлд шилжээд байх шиг байна. Цаашдаа халдварын нөхцөл байдал улам л хүндрэх байх. Эрүүл мэндийн байгууллагаас тавдугаар сард оргил үедээ хүрнэ гэж сануулсаар байна.

Гэтэл эрх баригчдын анхаарлын төвд корона биш, Ерөнхийлөгчийн сонгууль л байх шиг байна. Цаашдаа эмнэлгүүд болон сул чөлөөтэй газруудад ор дэлгэхийн хамт юуны өмнө гэрээр тусгаарлагдаж байгаа хавыагчид, халдвар авсан иргэддээ хүрч үйлчлэх эрсдэлгүй тогтолцоог бүрдүүлж, дан ганц ӨЭМТ гэхгүйгээр улсын болон хувийн хэөшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг татан оруулж, оновчтой, зөв менежмэнт хийх нь чухал байна.

Түүнчлэн PСR- ийн шинжилгээ өгөх иргэд аль болохоор бөөгнөрөхгүй байхаар зохицуулалт хиймээр байна. Тухайлбал, эмнэлэгг үзүүлзх, хэвтэх хүмүүст чирэгдэл учруулахгүй PCR-ийн шинжилгээг тухайн эмнэлгийн байгууллага өөрөө сорьцоо авч лабраториудад хүргэж, хариугаа авдаг наад захын менежмэнт дутагдаж байна. Ер нь зохицуулах журам нь тодорхой, оновчтой бол эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлээд л явчихна шүү дээ. Энэ тал дээр л алдаа гараад байх шиг байна.

-Дэлхий нийтэд ковидийн халдварын дэгдэлт гарснаас хойш жил гаруй хугацааны дараа манай улс дотооддоо вирусийн халдварыг алдсан. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам, ЭМЯ жил гаруй хугацаанд бэлэн байдлаа хангаж, нөөцөө бэлдэхэд анхаарах ёстой байтал тэгж чадаагүй нь одоогийн нөхцөл байдлаас харагдаж байна гэх шүүмжлэл гарч байна. Амьсгалын аппарат зэрэг тоног төхөөрөмжийн нөөц хангалтгүй байгаагаас хүндээр өвдсөн хүмүүс шаардлагатай эмчилгээ үйлчилгээг авч чадахгүй нас барж байгаа талаар ч ярих боллоо?

-Монголд халдвар оруулж ирэхгүйн тулд эхний ээлжинд хилийн хорио тогтоож, гаднаас эорчих хөдөлгөөнд хяналт тавьж, халдварын вирус орж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Эрх баригчид дотоодод халдвар орж ирээгүй байх хугацаанд хоёр том алдаа гаргасан.

Нэгдүгээрт, хөл хорио тогтоож улсын эдийн засагт ноцтой хүндрэл бий болох нөхцөлийг бүрдүүлсэн.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж чадаагүй. Үүний хор хөнөөлийг бид одоо амсаж байна. УОК, ЭМЯ эмнэлгийн өргөтгөл хийх, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлзх, вакцин худалдан авах бзлтгэл хангах нь амин чухал асуудал байсан.

Энэ үед монголчуудын эрүүл мэндийн төлөө дэлхийн донор орнууд болон олон улсын байгууллагаас өгсөн хөрөнгө мөнгө хангалттай байсан шүү дээ. Гэтэл жил шахмын дараа халдвар ороод ирэхэд эмнэлгүүд маань юу юу ч байхгүй хүнд байдалд орсон.

Өнөөдөр бүх аймгууд шахуу халдварт өртчихөөд байхад PCR-ийн аппаратгүй л сууцгааж байна. Хөрөнгө мөнгө хангалттай байсан мөртлөө ганц уушги орлуулагчтай сууж байна гэхээр гомдмоор байгаа биз дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ, Засгийн газарт төсвийн тодотгол хийгээч, вакцины мөнгийг төсөвтөө суулгаач гэдгийг удаа дараа шаардаж хориг хүртэл тавьсан.

Үнэндээ дэлхий даяар вакцинжуулалт эхэлж байхад манайхан Дэлхийн банкны төсөл бичээд л сууж байсан.

Харамсалтай нь эрх баригчид олонхоороо түрий барьж хүлээж аваагүй. Сүүлийн үед эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгууд “цагаан туг"-аа өргөхөд тулж байна гэж хэвлэл мэдээллээр доог тохуу хийж байна. Үүнд эмнэлэг, эмнэлгийн удирдлага, тэнд ажиллаж байгаа эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд ямар ч буруу байхгүй.

Төр засгийн алдаатай, харалган бодлогын улмаас галын дунд ажиллаж байгаа эмч сувилагчид л үйлээ барж, байна. Тэд чинь ардаа амьдралтай, гэр бүл, үр хүүхэдтэй бидний л адил хүн шүү дээ.

Шинэ Засгийн газар, УОК эмч, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохгүй дур зоргоороо авирласнаас хичнээн хөрөнгө мөнгийг үр ашиггүй салхинд хийсгэж байгааг “Нэг өрх- Нэг шинжилгэз"-ний үр дүн харуулсан. Эрүүл мэндийн сайд асан асан Мөнхсайхан энэ ажлыг эсэргүүцээд байсныг санаж байна. Би ч гэсэн арай өөр бодолтой байгаагаа УОК-ын дарга С.Амарсайхан сайдад мессэж илгээж байсан.

Гэтэл шинэ Засгийн газар “Нэг өрх- Нэг шинжилгээ"-г Улаанбаатар хотод эхлүүлж, бөөн сүр дуулиан болсон. Эцэст нь ямар ч үр дүнгүй 20 шахам тэрбумыг цацаж, эмч сувилагчдаа туйлдуулж, эцэст нь халдвар зогсох биш, харин ч мянга мянгаараа тасралтгүй нэмэгдэж байна.

•Вакцины асуудалд та анхнаас нь байр сууриа илэрхийлж байсан. Вакцины нооцтэй холбоотой асуудлууд үүсч байна. Мон хоёр дахь тунг хугацаанд нь хийлгэхгүй бол үр дүнгүй гэж эрдэмтэн, судлаачид байр сууриа илэрхийлж байна. Вакцины эргэн тойронд үүсээд байгаа асуудлаар та юу хэлэх вэ?

-Коронагийн вакцинд нэг ч төгрөг төсөвт тусгаагүй болохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавьж, бид УИХ-ын Байнгын хороо, нэгдсэн чуулганд орж үгээ хэлсэн. Даанч эрх баригчид хүлээж аваагүй шүү дээ. Тэд олон улсын хөтөлбөрөөр оруулаад ирнэ л гэсэн.

Үнэндээ дэлхий даяар вакцинжуулалт эхэлж байхад манайхан Дэлхийн банкны төсөл бичээд л сууж байсан. ДЭМБ, олон улсын хөтөлбөрөер вакцин орж ирдэг гэдгийг мэдэлгүй яахав. Гэхдээ үүний хажуугаар улсын төсөв, хөрөнгөөр вакцин худалдан авч иөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлатай гэдгийг миний бие зөндөө л хэлсэн. Гэтэл ДЭМБ, олон улсын хөтөлбөрөөр орж ирсэн 300 гаруйхан мянган тун вакциныг сүр дуулиан болж эхлүүлээд одоо тасарчихаад сууж байна. Хоёр дахь тунгийн нөөцийг авч үлдээд 28 хоногийн дараа хийнэ ээ л гэсэн. Гэнэтхэн вакцинжуулалтаа эрчимжүүлэхийн тулд хатуу хөл хорио тогтоолоо л гэсэн.

Гэтэл ард түмнээ гэрт нь хорьчихоод хоёр дахь тунгийн вакцинжуулалтыг 14 хоног зогсоолоо гэдэг байгаа. Яагаад? гэхэд хоёр дахь тунг 56 хоногийн дотор хийх нь үр дүнтэй юм байна гэсэн. Иргэд хоёр дахь тунгийн вакцинаа нэхэж бухимдахаар Эрүүл мэндийн сайд нь арга буюу нүүрээ улайлган вакцины нөөцгүй болсон бодит үмзнийг зарласан. Ингэж үлгэр зохиож ард иргэдээ хуурч болохгүй ш дээ. Миний ойлгож байгаагаар вакцин хоорондым зайг уртасгаснаар эхний тунгаа хийлгэсзн хүмүүсийг халдварт өртөх нөхцөлийг бүрдүүлж улмаар хийлгэсзн вакцин нь үр дүнгүй болж байна ш дзэ. Наад зах нь үүнийг бодмоор байна.

-Та ЕТГ-ын хэвлэл мэ- дээллийн албанаас зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр эрх баригчид Еронхийлогчтэй сөрог хүчний байр сууринаас хандаж. гишүүд нь ҮАБЗ-ийн хурлаа бойкотолж, ЕТГ-ын ажилтиуудын вакцинжуулалт, цалин урамшуулал дээр хүртэл ялгаварлах бодлого баримталж байгаа тухай мэдээлэл хийсэн. Энэ тэгээд юу болсон бэ?

-2021 онгарснаасхойш УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр Үндзсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцохоо больсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудыг төрийн албан хаагчдыг вакцин- жуулах хуваариас хасаж, УИХ, Засгийн газар төрийн албан хаагчдын цалин урамшууллын жишиг тогтоохдоо мөн л ЕТГ -ын ажилтнуудыг орхигдуулсан юм билээ.

Үүнийг ЕТГ-аас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн. Түүнээс хойш Үндэсний аюул гүй байдлын зөвлөл хуралдаж чадаагүй л байна. Вакцинжуулалтын тухайд Ерөнхийлөгч эхлээд ард иргэдийнхээ өмнүүр орж вакцин хийлгэх хэрэггүй, УОК зохицуулалт хийсэн үед нь хамрагдана биз гэсэн байр суурьтай байсан.

Гэтэл нэг л мэдэхэд Төрийн ордон дахь УИХ, Засгийн газрын бүх ажилтнууд вакцинжуулалтад хамрагдчихсан байсан. Намайг мэдэгдэл хийсний дараа ХӨСҮТ, Эрүүл мэндийн яамнаас яриад бид УОК-оос цохолт хийсэн байгууллагуудыг вакцинжуулалтад хамруулсан. Уучлаарай, та Тамгын газрын ажилтнуудын тоог ирүүлээч гэсэн. Энэ хүмүүс хэнд вакцин хийхийг шийдэхгүй болохоор тэдний буруу гэж юу байхав.

Тамгын газраас өгсөн хүний тоонд тохируулан маргааш нь ХӨСҮТ-өөс УХТЭ-т цөөн тооны Спутник-V, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакциныг хуваарилж, вакцинжуулалт хийгдсэн. ЕТГ-ын ажилтнууд чинь цомхон шүү дээ. Цалингийн хувьд 2020 оноос биш юм гэхэд 2021 оны нэгдүгээр сараас цалинг сүлжээний дагуу нөхөн олгох шаардлагатай учир Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа гэсэн.

-Коронагийн одоогийн нөхцөл байдал, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ оновчтой байж чадаж байна уу?

-Менежментийн хувьд Засгийн газар, УОК хэтэрхий өөртөө төвлөрүүлснээс болж, эмнэлгийн тусламж үйлчилгзэний уялдаа холбоо алдагдсан.

Хичнээн тахал байсан ч мэргэжлийн яам нь мэргэшсэн ажлын хэсгээрээ дамжуулан дүгнэлтээ гаргаж, тактикаа боловсруулж, эрүүл мзндийн салбарыг удирдлага эохион байгуулалтаар хангаж, зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлаа УОК, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байх ёстой.

Түүнээс биш УОК нэрээр хэн дуртай нь "улаан бүс"-д дур зоргоороо нэвтэрч эмч, сувилагчдыг загнадаг, зандардаг, халж сольдог, дарамталдаг юм биш.

Засгийн газар, УОК-ын үндсэн үүрэг бол бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг техник хэрэгслээр, эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамгаалалтын өмсөх хувцас, хэрэгслээр хангаж, тэдэнд ар гэр, үр хүүхдэдээ зовох зовлонгүй өмнөх ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Төрийн яам, түүний удирдлага дор эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд үүрэг хариуцлага хүлээж ажиллах нь хэвийн л үзэгдэл шүү дээ. Өмнө нь ч тэгж л ажилладаг байсан.

-Ер нь ковидын тархалт яагаад огцом нэмэгдэв, хаана алдаа гарчихав, яавал хохирол багатай даван туулах вэ гэдэг дээр таны бодлыг сонсмоор байна?

-Үнэнийг хэлэхэд, монголчууд маш сайн дэглэм барьж байсан. Гэтэл эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж иргэдэд 300 мянган төгрөг тарааж, МАН-ын 100 жилийн ойдоо зориулан мөрдөгдөж байсан дэглэмийг хэтэрхий чөлөөтэй болгож, баярын арга хэмжээг өргөндэлгэр зохион байгуулж, иргэдийг хэдэн зуугаар нь цагаан ордондоо урьж, лекц уншиж, бэлэг дурсгал гардуулсан.

Урлаг соёлынхон Бөхийн өргөөнөөс эхлээд энд тэндгүй тоглолт хийж, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосноор халдварыг хот хөдөөгүй тавиад туучихсан. Энэ бол эрх баригчдын ноцтой алдаа. Халдварыг хохирол багатай даван туулахын тулд иргэн бүрийг вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй. Нөгөө талаас иргэд өөрийгөө болон гэр бүл, хажуу дахь хүмүүстээ халдвар дамжуулахгүйн тулд маскаа зүүж, дэглэмээ хатуу баримтлах хэрэгтэй.

-Таныг эрүүл мэндийн сайд байхад дэлхий дахинд H1N1-ийн халдвар гарч байсан. Тэр үед та чухам яаж ажилласан бэ?

-Хамтын хүчин чармайлтаар л даван туулсан шүү дээ. 2009 онд Мексик улсад дэгдсэн H1N1-ийн халдвар дэлхийн улс орнуудад тархаж, 2010 оны тавдугаар cap хүртэл үргэлжилсэн.

Эрүүл мэндийн яам Засгийн газар. УОК-ын шийдвэрийн дагуу богино хугацааны дотор урьдчилан сэргийлэх журам дүрмээ гаргаж, нисэх, вокзал, хилийн боомтуудыг маш яаралтай хяналтын камер, тоног төхөөрөмжөөр хангаж, эмч, сувилагч, мэргэжилтиүүдийг байршуулан гадаадаас орж ирэх, гарах зорчигчдын хөдөлгөөнийг бүрэн зогсоохгүйгээр хатуу хяналтад оруулж ажилласан.

Ингэснээр Монголд H1N1-ийн халдвар тархах нөхцөлийг 7 cap гаруй хугацаанд барьж чадсан. Энэ хугацаанд аж ахуйн нэгж байгуулага, бүх шатны сургууль, цэцэрлэг хэвийн горимоор ажилласан.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны дэргэд тархвар судлалын, эмнэл зүйн, яаралтай тусламжийн, тандалт судалгааны, мониторингийн, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан багуудыг холбогдох эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эрдэмтэн судлаачид тэргүүлэх эмч нарыг оролцуулан байгуулж, эмнэлгүүдийг өргөтгөх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эм тарианы хангалтыг эрчимжүүлэх. эмч мэргэжилтэнг мэргэшүүлэх, эдгээр арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж,УОК-т оруулж хэлэлцүүлэн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсэн.

Хэчнээн ийм хатуу хяналттай байсан ч Японоос ирсэн монгол эмэгтэй халдвар тээгч болж Монголд H1N1-ийн халдвар орж ирсэн. Тэр үеэс л УОК-ын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг хорьж, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой дэглэмд шилжүүлж, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон.

Халдвар авсан бүх хүнээ Улаанбаатар хот руу татаж үндэсний төвүүдэд хүлээн авч эмчилсэн. Н1N1-ийн халдвар хэдийгээр цар тахлын хэмжээнд хүрээгүй ч маш хурдан тархдаг, мөн л өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд хүнд тусдаг, уушги гэмтсэн нөхцөлд ямарч өршөөлгүй үхэлд хүргэдэг аймшигтай халдварт өвчин байсан.

Улаанбаатарт 1,000 гаруй ор дэлгэж, Сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн багууд хот хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудыг арга зүйн удирдлагаар хангаж ажилласан. Засгийн газар, ялангуяа УОК бидний саналын дагуу яаралтай хуралдаж, эдийн засаг санхүүгийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж байсан. Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай нягт хамтарч ажилласан.

Тэр үед Монгол Улс ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн байсан учир ДЭМБ-ын төвөөс онцгой анхаарсан. Тухайлбал. вакцин гармагц гиш үүн оркуудын үомйн дараалал харгалзахгүйгээр Монгол Улсад эхний ээлжинд нийлүүлэлт хийсэн.

Бид ч гэсэн Засгийн газрын нөөцөөс 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргуулж, үндэсний компаниар дамжуулан богино хугацааны дотор Франц, Англи улсын компаниуудаас захиалгын дагуу вакцинаа худалдан авч, АХБтээврийн зардлыг нь дааж, БНСУ-аар дамжуулан маш яаралтайгаар тээвэрлэж ирээд шууд л Улаанбаатар болон халдвар тархсан аймгуудын иргэдийг вакцинжуулалтад хамруулснаар хохирол багатайгаар халдварт өвчнийг дарж авсан. Тухайн үеийн вакцин нэг удаа хийгээд дархлаажуулалт тогтдог байсан нь богино хугацаанд өвчнөөс салах үндэс болсон.

-Тэр үед ОХУ-ын онгоцыг “баривчилсан” тухай мэдээ шуугиан тарьж байсан санагдах юм?

-Өө тэгсэн, тэгсэн. “Алтан ураг" хамтлаг халдвар анх дэгдсэн Мексикт тоглолтоор очоод онгоцны буудлаас буцаж, ОХУ-ын Шерметевийн буудалд буусан юм билээ. Гэтэл хоёр нь гэнэт халуурч Москвагийн эмнэлэгт хүргэгдээд бусад нь Аэрофортын онгоцоор Монгол руу ниссэн тухай мэдээлэл авсан. Ингээд миний бие энэ тухай УОК-т мэдэгдээд өөрөө нисэх буудалд очиж тухайн онгоцыг өглөө зургаан цагт буухад нь нисэх буудалд оруулахгүйгээр хээр зогсоож зорчигчдыг шууд ХӨСҮТ-д авчирч шинжилгээнд оруулсан. Гэтэл тэр онгоцонд Унгарын тээврийн сайд, ОХУ-ын ерөнхийлөгчийн Монголд хийх айлчлалын бэлтгэл ажилтай танилцах багийн гишүүд гээд хариуцлагатай албаны хүмүүс ирсэн байсан юм билээ.

Элчин сайдын яамдаас утасдаад л их л юм болсон. Гэхдээ яахав дээ, тусгаар Монгол Улс ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд өөрийнхөө хууль тогтоомжийн дагуу л ийм арга хэмжээ авсан. Эцэст нь шинжилгээний хариу сөрөг гарсан yчиp тэднийг ХӨСҮТ-д нэг хожуулаад гаргасан. Зорчигчид гарахдаа тзнд ажиллаж байсан манай багийнханд зөв зүйтэй арга хэмжээ байсанд талархал илзрхийлээд л явсан байсан.

-Та бол улстөрч хүн. Тиймээс улс төрийн зарим асуудал дээр байр суурийг чинь сонсъё гэж бодлоо. Он гарангуут жирэмсэн эмэгтэйг амаржих газраас халат, тавчиктай гаргаж ХӨСҮТ рүү явуулснаас болж, Засгийн газар хариуцлага хүлээж гэнэтхэн огцорсон. Гэнэтийн энэ үйл явцыг улсторч хүний хувьд юу гэж ойлгодог вэ?

-Зүгээр л Ерөнхийлөгчийн сонгууль угтсан МАН-ын найруулсан улс төрийн шоу, Ерөнхийлөгчийн эсрэг дайралт хийх гэсэн болхи оролдлого л гэж ойлгодог. Төрийн соёрхол хүртсэн эмч нарыг ордноос гарч ирэхэд нэг нөхөр ордны баруун талд машинаас буугаад Сүхбаатарын талбайд орж ирж өөрийгөө шатаах гэж оролдоод амиа алдсан, “Хүрээ" амаржих газраас дөнгөж төрсөн бүсгүйг тавчиктай гаргаж ХӨСҮТ рүү "ачсан", Төрийн ордны өмнө "Тавчиктай бүсгүйг" өмөөрч жагсаал болсон.

Жагсаалаас болж УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр огцрох өргөдлөө өгч байгаа тухай мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд хоёр сайдаа хамгаалж, "эр зориг" гарган Засгийн газраа бүрэлдэхүүнээр огцруулах шийдвэр гаргасан.

УИХ түүнийг нь хэлэлцэж шоу хийсэн гээд бүх дуулиан шуугиан бүгд зохион байгуулалттай жүжиг байсан. Эцсийн эцэст хуучин Засгийн газар коронагийн хоёр дахь давлагааг даван туулах ямар ч боломжгүй болсон учраас шинэ Засгийн газар гарч. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан цоо шикэ “коронадах" улс төрийн тоглолт эхлүүлэх нь эрх баригчдын төлөвлөгөө байсан гэдэг нь одоо ил тод харагдаж байна. Үнэндээ МАН-ын дарангуйлал иргэдийн эрүүл мэнд, эрх ашигт ноцтой хохирол учруулж байна.

-Ерөнхиилөгчийн сонгууль ойртсон болохоор бүх юмыг Еронхийлөгчтэй холбох болж. Та Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд энэ асуудалд ямар байр сууринаас ханддаг вэ?

-Харин тийм ээ. Төмөр замын бүтээн байгуулалт хийсэн, оффшорыг илрүүлсэн. Засгийн газар огцорсон, цэрэг амиа алдсан, АН хоёр хуваагдсан, төв талбайд хүн шатаж үхсэн, Цэцийн Д.Одбаяр солонгос бүсгүйн өгзөг базсан нь бүгд л Ерөнхийлөгчийн буруу болж байх шиг байна. Инээдтэй гэхэд дэндүү инээдтэй л санагдаж байна.

-УИХ-ын гишүүнээр олон жил ажиллаж байсан хүний хувьд Цэцийн дүгнэлтийн талаар Та ямар байр суурьтай байна вэ?

-"Бодоод бодоод бодын шийр дөрөв" гэдэг шиг л юм болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд огт байхгүй заалт Үндсэн хууль зөрчсөн гэхээр үнэхээр ойлгохгүй юм. Уг нь УИХ-аас баталсан хуульд ямар нэг заалт Үндсэн хуулийг эөрчсөн гэж үзэж иргэд гомдол гаргавал Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, хэлэлцэж шийдвэрлэдэг санах юм. Гэтэл Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ удаагийн сонгуульд нэр дэвших зрхгүй гэсэн заалт сонгуулийн хуульд оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж УИХ-ын гишүүн, хуульчид гомдол гаргаад, Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй Цэцийн гишүүн хуульчид нь тийм байна гэж дүгнэлт гаргадаг болж байгаа юм байна.

Цэцийн гишүүд ингэж Үндсэн хуулиа уландаа гишгэж, МАН-ын даапгавраар ийм бүдүүлэг шийдвэр гаргаж болохгүй л дээ. Ийм шийдвэр гаргасныхаа төлөө Цэцийн дарга, дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүд Монголын ард түмнээс уучлалт гуйгаад огцрох хэрэгтэй.

-Байнгын хорооны дүгнэлтээс харахад УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авах юм биш үү?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ш.Цогтоо "Цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцох Н.Энхболд гишүүн УИХ- аас баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай" хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэдгээ тов тодорхой илэрхийсэн байна лээ" гэж ярьж байсан. Ийм байхад УИХ-ын нэгдсэн чуулган Цэцийн хууль зөрчсөн дүгнэлтийг хүлээж аваад “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хуульд өөрчлөлт оруулбал УИХ бас л тарахаас өөр гарц байхгүй.

Зураг


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:06:43

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:06:43

ИЖЭ [66.181.167.254] 2021-04-26 08:57:12

ЗУД БОЛБОЛ НОХОЙ ТАРГАЛАН, ЗОВЛОН ИХДВЭЛ ЛАМ ..... ГЭДЭГ ШИГ ЭНЭ ХУЛГАЙЧИДАД СЭДЭВ ОЛДОЖ ДЭЭ. ӨӨРСДӨӨ ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЮМГҮЙ МАЛНУУД.

ИРгэн [64.119.26.3] 2021-04-25 10:44:12

Ламбаа, Гүнбалай гэж 2 новш ЭМЯ-ы. ёстой баллаж хаяж байж билээ.

зочин [66.181.186.215] 2021-04-25 08:41:23

Энэ манж царайтай худлаа инээсэн өвгөн ухаан самуурчээ. Сайд байхдаа юу ч хийгээгүй биздээ. Хүний толгой дээрхийг харахаар өөрийнхөөнийг хараасай.

zochin [73.111.180.213] 2021-04-25 02:19:29

baliar xamraaraa duugarsan gunshaa obgon zailaachee chamaug idoo xen toono

Зочин [103.26.193.106] 2021-04-24 13:34:37

Энэ Хүрэлсүх гэж зохих мэдлэг боловсролгүй хүнээс болж олон мянган иргэдийн вакцины 2 дахь тун хоошлогдож цаашдаа энэ нь яаж нөлөөлөх нь мэдэгдэхгүй байна, ямар ч хариуцлагагүй мэдэгдэл хийж Хятадын дургуйг хүргэснээс болж вакцин ч хоошилж, хилээ ч хааж, түүний хийсэн жонхууг дараа нь ГХЯ арай гэж залруулж вакцин орж ирсэн гэсэн

emch [202.126.88.208] 2021-04-24 12:27:44

ЗА ЭНЭ МУУ ШАР СЭМЖИЛСЭН ЛАМБААГААР Л ДУТАЖ ГЭНЭ. БЭЛЭГНИЙ САЙД БАЙХДАА БААХАН БАРИЛГА ЦАРЦААЧИХААД ӨӨРИЙГӨӨ ХАМГИЙН САЙН САЙД БАЙСАН ГЭЭД СОЛИОРООД БАЙДАГ БАЛАЙ ӨВГӨН. ДАХИЖ БИТГИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР ДУУГАРЧ БАЙ. МЭДДЭГ НЬ ДУУГАРАГ. ОДОНТУЯА ТА 2-ООР Л ДУТАВ ГЭЖ.....

иргэн [139.5.217.57] 2021-04-24 12:13:44

ПЭЭ ЛАМБАА ГАРААД ИРЖ. . ОДООЛ НЭГ ЭНЭ УЛС ЦЭГЦРЭХ БАЙХДАА.. ЭНЭ ЛАМБАА ЁСТОЙ , МӨНЧ САЙН ХҮНШҮҮ,

Зочин [124.158.81.27] 2021-04-26 19:27:07

Ламбаа ламбугайн нулмис жүжигт тоглох урилга авчихаад хөл нь газар хүрэхгүй хамраараа газар шаатлаа баярлаад гахай царайлаад өөрийгөө магтах гээд Х-туцийн жүжигчин болох шахав Багшилж огт үзээгүй байж "Гавъяат багш" цол-ыг шаачдаг гэж байнашдээ.МАН-ын ахмад гишүүн гээд п Дээд,тусгай,дунд боловсролын хорооноос шагнал авч байсныг нь мэдэх хүн олон бий.Яаж ийгээд юмны завсраар сайд хийж тоглосон. Одоо болно доо Ламбугай минь Их л муу нэртэй ордноос хөөгдөх боллоодоо. Яая гэхэв шунал ихэдвэл шулам болно гээч хувь тавилан

зочин [59.153.86.80] 2021-04-24 11:32:46

эРҮҮЛМЭНДИЙН САЙДЫГ МАШ САЙН ХИЙЖ БАЙСАНЫГ САНАЖ БНАА,

Зочин [202.126.88.208] 2021-04-24 12:29:56

Ашигтай хүн дагаж далдагнасан ОНГОРХОЙ ОДОНТУЯАТАЙГАА тонил цаашаа.

Зочин [64.119.27.135] 2021-04-24 10:39:41

Энэ хөгшин бөгс долоогч юу л гээд хуцаад бана даа. ичээсэй билээ

Зочин [66.181.191.198] 2021-04-23 22:18:29

Улааныг харж уравдаг адгийн бегс долоогч. Эрхууд их сургуулийн бэлтгэлийн дикан нэртэй улаан хувьсгалч амьтны бегс долоосон зусарч новшийн эр эм нь мэдэгдэхгуй хачин балиар зальтай амьтан хоер нийгэмд аргаа олсон хулгайч лалар одоо у.т зайл

Зочин [66.181.187.123] 2021-04-23 22:53:57

yag tiim............!!!!!!!!!!

zochin [73.111.180.213] 2021-04-23 21:01:54

umxii gunshaa obgon dald or zaluuchuud ajlaa xiij baunaa

zochin [73.111.180.213] 2021-04-23 21:00:22

ene muuxai dhal shal gesen obgon dald orooroi toriin mongo id idsen baliar gunshaa obgon xun ajil xiij bauna delcii nuuteeree taxalyn omno obdog sogdoj bauna baliar obgon dald or

дашзэвэг [202.126.90.92] 2021-04-23 18:58:08

Вакцин эрсэн байна Ламбаа сэрээч

ИРГЭН [192.82.75.103] 2021-04-23 18:13:51

Ламбаа сайд байхдаа харинч сайд шиг сайд байж эрүүлийг хамгаалахыг өөд нь татаж чадсан юм шүү. Даан ч МАН-н хар үйл, хар гар энэ байгууллагад орсон учир тахал бусад өвчин,муу бүхэн нэрвэлээ .Ардын нам гэдэг аюулт хар гартангуудаас аюугтун!!! ЖИГШИГТҮН!!!! Корона дарагдна,Түүнээс илүү аюул МАН гэж өөрсдийгөө нэрлэсэн хар үйлстэнгүүд илүү аюул хийсэн.хийж байгаа, цаашид хийсээр байх туйлын хүсэлтэй байгааг онцгой анхаарагтун

Zochin [192.82.88.84] 2021-04-23 17:30:01

Энэ хүнийнг ЭМ салбарыг балласан гэцгээх юм билээ. Дээд боловсролын хороо хавиар нэг мэргэжилтэн байсан санагдаж байна. Яаж ч яваад ЭМ-ийн сайд болчихдог юм. Одоо хамгийн мундаг нь би байсан гээд байгаа юмаа даа янз нь

Зочин [59.153.115.17] 2021-04-23 17:07:17

Hegshin duh min bitgii ewjineer shoudaaraa chi muug said baihad iim bolson bol chi jytcag aldsan baigaa shu dee ydaj im uyd buurtai ta nar tesjeej ydaj unniin harj heleej baagii minee hun shig ys surtahuuntai baildaa heden ewgejuul n ydaj zaluus ulger bolood

жуков [103.57.94.181] 2021-04-23 17:07:15

Ер нь Гүндалай, Ламбаа хоёрыг ЭМЯ-ныхан үздэггүй юм байна лээ, энэ 2-ыг сайд үед ЭМЯ үйлээ үзсэн гэж ирээд л ярьдаг

иргэн [192.82.86.199] 2021-04-23 17:04:01

Танай АН байсан бол яаж сүйрч байх байсан болоо. Сайд нар, УИХ гишүүд нь хамаг мөнгө, баялгий нь идэж уучихсан, монгол орныг тэр чигээр нь элгээр нь хэвтүүлчихсэн байх байлаа.

зочин [59.153.86.80] 2021-04-24 11:40:38

Үнэн үгийг болиулж зогсоож дийлэхгүй л дээ ,Өнгөрсөн зуунд дэлхийгээс тонилсон КОММУНИСТ намын үлдэгдэл хөсрий хожуул шиг болсон шавхруунууд,

иргэн [192.82.86.199] 2021-04-23 17:01:45

Энэ 70 гарсан хөгшин өвгөн ач нар шигээ залуусыг ингэж гүтгэж байхаа болимоор юмаа. Ичих хэрэгтэй.

Зочин [66.181.166.154] 2021-04-23 16:49:38

Хуурдаг хүнийг ерөнхийлөгч болгож болохгүй !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1

Зочин [202.126.90.77] 2021-04-23 16:35:12

Зөв л ярьсан байна,МАН мөнгөөр ерөнхийлөгчийн эсрэг маш том компанит ажил явуулж байна.

Зочин [103.212.119.104] 2021-04-23 16:32:06

ҮНЭНХЭЭР ГУТАМШИГ ЁСОЛДОГ ХҮН ЮУНААС АЙСАН БОЛООД ХУУЛЬ ЦААЗ АРД ТҮМЭНЭЭ ИНГЭЖ ДОРД ҮЗЭЭД БАЙГАА ЮМ БОЛОО. .ТМ ЧАДВАРТАЙ ЮМ БОЛ ШУДАРГААР ӨРСӨЛДӨӨД ГАРААД ИРЧИХМЭЭР ЮМ . ЭНД МАШ ТОМ НО БАЙГАА БОЛООД ИЙМ БУСАРМАГ ЮМ ХИЫЖ БАЙНА

Иргэн [202.9.40.111] 2021-04-23 16:31:12

МАН сайн л ажиллаж байна ш дээ . АН засаг барьж байсан бол бүүр сүйрсэн байгаа

Зочин [66.181.187.123] 2021-04-23 18:11:49

nam yarisan mafi-iin bugs doloogchid zailaarai..............!!!!!!!!!!!!

зочин [192.82.71.184] 2021-04-23 16:10:50

Шудрага үгнээс айдаг, эрх мэдлийн төлөө бол яахаас ч буцахгүй уолсон цагт дуугарч байгаа нь эр зориг. Аүгдээрээ хаана хэн ялж байна тэр газар л гүйж явдаг долдойнууд болсон шүү.

gg [150.129.140.250] 2021-04-23 15:18:02

Ene ovgon bas uls torch hiihin bol yaahin bolj bn.

Зочин [59.153.114.21] 2021-04-23 15:04:58

Хөсрий хожуул шиг наль наль гэсэн өвөө больж үзээч

Иргэн [66.181.161.31] 2021-04-23 14:54:51

Ирчихсэн байна муу малаа

зочин [59.153.86.80] 2021-04-24 11:37:23

ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭЭР МАН-ымалууд боож үхэхнээ,

Зочин [202.70.38.18] 2021-04-23 14:47:27

ТЭТГЭВЭРТЭЭ ГАРААЧ, СЭЖГИЙН ДУУТАЙ ӨВГӨН

ЗОЧИН [59.153.86.80] 2021-04-24 11:36:18

Үнэн үгэнд үхэр өшөөтөй гэж,

Зочин [202.9.47.24] 2021-04-23 14:41:12

Ерөнхийлөгчийн зөвлөх учир одоогийн шоунд оролцож дуу хоолойгоо нэмэрлэхгүй байж болохгүй л дээ нээрээ.

Зочин [59.153.86.80] 2021-04-24 11:35:25

Зочин БҮХ ЯРЬСАН НЬ ҮНЭН БН ,Вакцины мөнгө тусгахгүй гэж яаж өрвөлзөж хэрэлдэж байсан нь бүр нүдэнд харагдчихлаа

зочин [202.179.25.236] 2021-04-23 14:29:23

МААШ ҮНЭН ХЭЛЖЭЭ, АШГҮЙ ИНГЭЖ ДУГАРДАГ ХҮН БАЙДАГ АА6

Зочин [202.179.21.225] 2021-04-23 13:48:27

хуцдаг зөнөг

Zochin [202.126.90.10] 2021-04-23 14:19:18

Chi dyt. Ervvl mendiin salbariig dampyyryylsan hvnii neg bol yah argagvi chi shvv.odoo tegeed uy yariud tomrood bgaan.

Зочин [66.181.161.63] 2021-04-23 13:45:37

ҮНЭНИЙ ОРТОЙ Л ЗҮЙЛ ЯРЬЖЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, МАН-ЫН 100 ЖИЛИЙН НААДАМ БОЛДГООРОО БОЛООД Л ҮЛДЭНЭ. ДАРАА НЬ АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛДЭГЭЭРЭЭ Л ҮРГЭЛЖИЛНЭ. ТЭР ҮЕД АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ БАХЬ БАЙДГААРАА Л БАЙНА. ИРЭЭДҮЙГЭЭ БОДСОН ХЭН Ч СЭЛЭМ ЭРГҮҮЛСЭН, ХҮН ЗАГНАСАН ИЙМ КОММУНИСТ ДИКТАТУРТАЙ УЛСАД АМЬДРАХЫГ ХҮСЭХГҮЙ.

Зочин [192.82.75.45] 2021-04-23 13:41:24

төсөвт мөнгө санаатай тусгаагүй, үүний хариуцлагыг хотгор шанагын ордын хулгайчтай хариуцлага тооцох ёстой шүү

иргэн [202.179.25.236] 2021-04-23 14:27:35

САНАЛ НЭГ БАЙНА.

Зочин [203.98.76.103] 2021-04-23 13:37:24

Эрүүл мэндийн яам нь ажиллах чадамжгүй болчихсон ш дээ. Мөнхсайхан нь ЭМЯ-ны мэргэжилтнүүдийн талыг нь найз, танилуудаараа сольсон. Энхболд энэ багтай нь ажиллаж байгаа. Хууль бусаар шаардлага хангахгүй ажлаа мэдэхгүй баахан тавиулууд нь яамны, салбарын ажлыг унагааж байна. Энэ нь Мөнхсайхан болон намын бизнес эрхлэгсдэд ашигтай юм. Оношлуур, вакцин, эм хэрэгсэлийн тендер утгаа алдаж байна. Маск 20к-аар авч байсан тохиолдол байна. Энхболд сайд нь Мөнхсайханыхаа хараат, шийдвэр гаргах чадвар муу.

Zochin [202.9.40.173] 2021-04-23 13:27:07

Estoi mundag zarchimch eruul mendiin said baisan shuu. Odoo bol meregjliin said baigaad ch hereg alga. Iim medlegtei noogdson ajlaa ur duntei alsiin haraatai hiij baisan hun alga daa. Lambaa said agsanaa ene ued ajillasan boloosoi gej bodoj bna daa. Lab l vaccinii ur duntei gej itgehgui bna. Tsag hugatsaand ni hiisen bol uur. Ard tumen chini turshlagiin tuulai bolchihloodoo. Burhan mini.

Зочин [192.82.69.9] 2021-04-23 13:45:26

Lambaa saidiig said bh ued n humuus muulaad, mialaad l bdag bsan. Saidiin ajlaa ugsniih n daraa, daraa daraachiin olon “said” nartai haritsuulahad bol unendee oor, hamgiin mundag said bsaan. Tiim ch uchraas eruul mendiin salbariinhandaa hundlegdej hairlagdaj chadsan hun l dee. Helj yarij bgaa n hurtel jintei. Saidiin zangaragtai turshlagatai hun saidaar ajillah hechneen chuhal bolohiig ene hetsuu tsag ued iluu mederch bna daa. Lambaa saidiig gadnii olon ulsiin baiguullagiinhan hurtel undur unelj ugiig n sonsdog hundeldeg.

Зочин [192.82.85.19] 2021-04-23 13:18:42

Баттулгын суганы үс чи тийм сайн юм бол сайд байхдаа эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхгүй яасан юм вакцины 2 дахь тун хийгээд эхэлчихсэн зөнөгөө та нар одоо зайгаа тавиад зайлаач ханаж цадхаа мэддэггүй бирднүүд

ЗОЧИН [59.153.86.80] 2021-04-24 11:33:20

үнэн үгэнд үхэр өшөөтэй гэж ,


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.