“Novavax”-ийн вакцин 90 гаруй хувийн үр дүн үзүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн биотехнологийн “Novavax” компанид гарган авсан коронавирусний вакцин АНУ, Мексикт явуулсан эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтаар 90.4 хувийн үр дүн үзүүлжээ.

“Одоогийн байдлаар туршилтын талаарх нэмэлт дүн шинжилгээнүүдийг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд удахгүй сэтгүүлүүдэд хэвлүүлэх хүсэлт гаргана” гэж “Novavax” компани даваа гарагт мэдээлсэн байна.

“Novavax”-ийн судалгаа, хөгжүүлэлтийн асуудал хариуцсан дарга, доктор Грегори Гленний мэдээлснээр, энэхүү туршилтын үр дүн нь өмнө нь Их Британид явуулсан туршилтаар тогтоосон үр дүн, аюулгүй байдлын үзүүлэлтүүдтэй нийцжээ.

Өнгөрсөн 12 дугаар сараас эхэлсэн туршилтад АНУ-ын 113 байршил, Мексикийн зургаан байршилд нийт 29960 хүнийг оролцуулжээ. Ийнхүү тэдэнд “Novavax”-ийн вакцины хоёр тунг 21 хоногийн зайтай хийсэн бөгөөд заримд нь плацебо тарьсан байна.

Судлаачдын мэдээлснээр, вакцин хийлгэсэн хүмүүст тариулсан хэсэгт хөндүүрлэх /гурав орчим хоног/, сульдах, толгой өвдөх, булчин өвдөх /хоёр орчим хоног/ зэрэг зовуурь нийтлэг илэрчээ.

Судалгааны явцад туршилтад оролцсон хүмүүсийн дунд “COVID-19” халдварын 77 тохиолдол илэрснээс 63 нь плацебо, 14 нь вакцин тариулсан хүмүүс байжээ.

Вакцин хийлгэсэн хүмүүсийн хувьд бүгд хөнгөн өвдсөн бол плацебо хийлгэсэн хүмүүсийн 10 нь хүнд, дөрөв нь маш хүндээр өвчилсөн нь вакцин өвчтөний биеийн байдал хүндрэхээс 100 хувь хамгаалж буйг харуулсан байна.

“Novavax” вакцинаа АНУ-д яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөх хүсэлтийг энэ оны гуравдугаар улиралд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд тухайн улирлын эцэс гэхэд сард 100 сая орчим тун вакцин үйлдвэрлэхээр тооцоолжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.83.8] 2021-06-15 04:39:14

'davaa' garig-t medeelsen yum uu.......????????


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.