Өнөөдрөөс 16, 17 настнуудыг Файзер вакцинд хамруулж эхэллээ

Aдмин / Эрүүл мэнд

Мөн өчигдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм.

Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэхээр ажиллаж байна гэв.

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын найм, суурин 37 цэгт 67 багийн 377 эмч, ажилтан ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.9 хувь буюу 962.328 нь I тунд, 88.2 хувь буюу 841.548 нь II тунд хамрагдаад байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.23] 2021-06-15 10:44:02

Хүнээсээ илүү вакциныг нохойнд тарьсан уу

Асуулт [66.181.167.202] 2021-06-15 08:08:39

Нийслэлийн иргэдийн 100.9 хувь гэхээр буруу тоо л яриад байх юм.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.