Шүүгчийн алдаанаас болж “оноогоо идүүлж” ялагдсан Алтан Дорнодын “Дайчид” баг шаардлагыг нь биелүүлэхгүй бол 600 сая төгрөг нэхэмжилнэ гэжээ

Aдмин / Спорт

Алтан Дорнодын “Дайчид” баг Этүгэн Баянгол Ирвэсүүд багтай таарч тоглох үеэрээшүүгчидийн алдаатай шүүлтийн улмаас “оноогоо идүүлж” хожигдол хүлээсэн байна. Энэ нь тоглолтын дүрс бичлэг болон протоколоор тогтоогдоод байгаа аж.

Тодруулбал, Тоглолтын гуравдугаар үед О.Энхбаатар алсын зайнаас довтолж 3 оноо авч багийн оноо 54 болсон бөгөөд үүнээс хойш 3-4 довтолгооны дараа дээр оноог 55 болох ёстой байсан боловч 1 оноо хасаж 53 болгоод торгуулийн шидэлт орох үед буцаан 54 болгосон ноцтой алдааг тэмцээний шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Мөн тоглолтын хоёрдугаар үед Этүгэн Баянгол Ирвэсүүд багийн А.Энхбаясгалан 3-ын зураас гишгэж довтолсон довтолгоог 2 оноогоор бус 3 оноогоор тооцсон зэрэг алдаатай шүүлтүүд гаргасны улмаас “Дайчид” баг үндсэн цагт 87:85 гэсэн онооны харьцаатайгаар хожил байгуулах ёстой байсан боловч буруу, алдаатай шүүлтийн улмаас нэмэлт цаг гарч хожигдол хүлээсэн байна.

Иймд дээд лиг зохион байгуулах комисс болон мэргэжлийн зөвлөл шүүгчдийн бүрэлдэхүүн уг алдаатай үйл явдлыг засаж ФИБА-ийн дүрэмд заасны дагуу тоглолтын үр дүнг өөрчилөхийг шаардаж байгаа аж. Харин Алтан Дорнодын “Дайчид” багийн энэхүү шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд плей-офф-ийн дараагийн тоглолтуудад оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж, улмаар сүүлийн нэг жилд “Дайчид” багийн гаргасан зардал болох 600 орчим сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагат хандахаа мэдэгджээ.

Алтан Дорнодын "Дайчид" багийн албан бичигт:

САГСАН БӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС, КОМИССАР Б.ЯЛАЛТ, МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ, ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД, ТАМИРЧИДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ц.МЭРГЭН,

Өргөдөл гаргах тухай:

Архангай Алтан Дорнодын Дайчид баг нь 2021-2022 оны сагсан бөмбөгийн дээд лигийн хасагдах шатны буюу плей-оффын шатанд 4 дүгээр байранд шалгарч Этүгэн Баянгол Ирвэсүүд багтай таарч тоглохоор болсон билээ. 2022.02.14-ний өдөр плей-оффын шатны эхний тоглолтонд шүүгчид ноцтой алдаа гаргасны улмаас үндсэн цагт ялагдал хүлээсэн болохыг холбогдох тоглолтын дүрс бичлэг болон протоколоор тогтоогдлоо.

Тоглолтын 3-р үеийн 3 минут 23 секундэд О.Энхбаатар алсын зайнаас довтолж 3 оноо авч багийн оноо 54 болсон бөгөөд үүнээс хойш 3 минутын дараа буюу 3-4 довтолгоо явсны дараа 1 минут 16 секунд дээр оноог 55 болох ёстой байсан боловч 1 оноо хасаж 53 болгоод торгуулийн шидэлт орох үед буцаан 54 болгосон ноцтой алдааг тэмцээний шүүх бүрэлдэхүүн гаргасан мөн 2-р үеийн 1 минут 16 секундэд Этүгэн Баянгол Ирвэсүүд багийн А.Энхбаясгалан 3-ын зураас гишгэж довтолсон довтолгоог 2 оноогоор бус 3 оноогоор тооцсон зэрэг алдаатай шүүлтүүд гаргасны улмаас “Дайчид” баг үндсэн цагт 87:85 гэсэн онооны харьцаатайгаар хожил байгуулах ёстой байсан боловч буруу, алдаатай шүүлтийн улмаас нэмэлт цаг гарч хожигдолд хүргэсэн байна.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-ийн дүрэмд тоглолтын явцад онооны маргаантай нөхцөл байдал үүссэн тохиолдолд тоглолтыг нэн даруй зогсоож улмаар хоёр багт мэдэгдэж, нягтлах үйл ажиллагааг явуулж аливаа үл ойлгогдох нөхцөл байдал арилсны дараа тоглолтыг цааш үргэлжлүүлэн явуулах дүрэмтэй.

Иймд дээд лиг зохион байгуулах комисс болон мэргэжлийн зөвлөл шүүгчдийн бүрэлдэхүүн уг алдаатай үйл явдлыг засаж ФИБА-ийн дүрэмд заасны дагуу тоглолтын үр дүнг өөрчилөхийг шаардаж байна.

Шүүлтийн үнэн зөв байх үндсэн зарчмыг баримтлахгүй илт нэг талыг барьсан алдаатай шүүлтийн улмаас хожлоо алдаж ноцтойгоор хохироод байна. Иймд холбогдох шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд плей-офф-ийн дараагийн тоглолтуудад оролцох боломжгүй гэдгийг мэдэгдэж байна. Гомдолтой холбоотой хариуг 2022 оны 02 –р сарын 16-ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлээгүй тохиолдолд цаашид плэй-оффын тоглолт оролцохгүй нөхцөл байдал үүсч 2021-2022 оны улиралд бэлтгэн сүүлийн нэг жилд “Дайчид” багийн гаргасан зардлыг болох 600 орчим саяг төгрөгийг нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагат хандахыг мэдэгдэж байна.

Хувийг: МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕНБД Ц.ЦЭВЭРБАЛ,

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕНБД С.ТУЛГА,

  1. О.Энхбаатарын 3 зайн шидэлт гүйцэтгэх үеийн шугам гишгээгүйг нотлох фото зураг, бичлэг;
  2. Тоглолтын протокол;
  3. О.Энхбаатарыг довтолгоо гүйцэтгэж байх үед ахлах шүүгч Ж.Мөнхзаяагийн 3 оноо зааж буй фото зураг, бичлэгийг хавсаргав.
  4. А.Энхбаяасгалангын 3 зайн шидэлт гүйцэтгэх үеийн шугам гишгэсэнийг 2 оноо болгон шийдвэрлэж, ялалтыг манай багт өгнө үү.

Багийн эзэн Тордайн Ариунболд. 2022.02.15 гэжээ.


Сэтгэгдэл

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 14:37:47

1

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 14:37:46

555

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 14:37:35

1

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 14:37:34

555

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 14:36:53

555

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 14:36:40

555

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 14:35:29

555

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 14:34:45

1

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 14:33:50

555

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 14:31:33

1

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 14:31:11

1

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 14:31:10

1

Princess [166.88.248.98] 2022-02-19 15:00:53

เว็บสล็อตที่แตกง่ายที่สุดที่ได้รวมเกมจากทางค่ายSUPER SLOTมากกว่า 200 เกมส์เล่นได้อย่างจุใจ รับรองมือใหม่หัดเล่นก็สามารถเล่นได้หมด หรืออยากจะลองทดลองเล่นเกมสล็อตก่อนก็ได้ ไม่เสียค่าใช้จ่ายแม้แต่บาทเดียว ซึ่งทางเว็บ superslotauto.games นั้นเป็นเว็บตรงสล็อตที่ รับรองเรื่องที่เกี่ยวข้องกับการชำระเงินแน่นอน โบนัสแตกจริง ได้เงินจริง เกม SLOTSUPERในเว็บ superslotauto.games มีเกมให้เลือกเล่นมากกว่า 200 เกมส์ รายละเอียดไม่มีใครเหมือน ฝาก-ถอนได้ตลอด 24 ชั่วโมง สมัครวันนี้เติมเงินหนแรกรับเครดิตฟรีทันที ก็ได้โบนัส เกมสล็อตที่ทำให้ท่านเปลี่ยนเป็นเศรษฐีได้ง่ายๆภายในชั่วข้ามคืน เรามีโปรโมชั่นให้เลือกเล่นล้นหลามตลอดทั้งปี พร้อมกับระบบฝากถอนออโต้เร็วทันใจภายในไม่กี่วินาทีไม่ต้องแจ้งสลิปกับเจ้าหน้าที่ รองรับทรูวอเลทโดยไม่ต้องมีบัญชีธนาคารอีกด้วย และใครที่เป็นคนทุนน้อยเราก็มีการแจกเทคนิคเล่นสล็อตฟรีๆ อัพเดทที่หน้าบทความของเรา ทุกวัน สามารถสร้างกำไรได้ง่ายมากยิ่งขึ้นแน่นอน แล้วก็ทางเรานั้นไม่ได้มีแค่เกมสล็อตเพียงอย่างเดียว เรายังมีการเปิดบริการกีฬาบอลจากลีกชั้นนำทั้งโลก และรวมทั้งฟุตบอลรายการต่างๆเยอะแยะ ที่เปิดให้ท่านมาเพลิดเพลินมากกว่าทุกๆที่ เปิดประสบการณ์ที่สนุกสนานที่สุด ได้กำไรสูงที่สุดหรือจะเป็นคาสิโนออนไลน์ที่มีเกมบาคาร่าและอื่นๆอีกมากมาย สนใจสมัครสมาชิกเล่นสล็อตกับทางเราสล็อตเว็บตรงฟรีๆไม่เสียเงิน ห้ามพลาดโอกาสดีๆแบบนี้อีกแล้ว สล็อตรวมค่าย


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.