Фото сурвалжилга: Монгол-Японы 50 жилийн ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

Aдмин / Нийгэм

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Гадаад харилцааны яамнаас уг түүхт ойд зориулан “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт хурлыг зохион байгууллаа. Хурлын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэнг нээн, зочид, төлөөлөгчдөд толилуулав.

Гэрэл зургийн үзэсгэлэнд Гадаад харилцааны яамнаас гадна Батлан хамгаалах яам, НЗДТГ зэрэг байгууллага хамтран хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийг өгүүлэх ховор, нандин зургуудын архивыг дэлгэсэн юм.

НЗДТГ-аас үе үеийн хотын удирдлагуудын Япон Улсын төлөөллүүдтэй хийж буй уулзалтын агшин болоод хотууд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан зарим арга хэмжээний зургуудыг үзэсгэлэнд дэлгэлээ.

1 of 20


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.86] 2022-03-02 10:37:29

Дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ой өдрүүд болж байна.

Зочин [202.9.40.50] 2022-02-24 12:05:18

Монгол японы 50 жилийн ой гэдэг нь ямар утгатай үг вэ?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.