И.Маск хэлэхдээ, “Шанхай хот дахь Тесла”-гийн гига-үйлдвэр бол манай компанийн хамгийн ашигтай үйлдвэр

Д.Тулга / Улстөр

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай Бээжин хотноо уулзалт хийлээ. Уулзалтаар Хятадын зах зээл гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад үргэлж нээлттэй байх болно гэдгийг мэдэгджээ.

“Ли Чян Хятад дахь Тесла”-гийн үйлдвэрийг Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааны амжилттай жишээ хэмээн тодорхойлоод, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр орны язгуур ашиг сонирхол, түүнчлэн хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэлд нийцэж байгааг нотлон харуулж байна гэв.

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бол Хятадын хөгжилд заавал байх ёстой оролцогч, хувь нэмэр оруулагч гэдгийг Ерөнхий сайд онцолсон байна.

Хятадын өргөн уудам зах зээл тэдэнд үргэлж нээлттэй байх болно гэв. Хятад улс амласны дагуу ажиллаж, зах зээлд нэвтрэх, үйлчилгээгээ сайжруулах зэрэг хүчин чармайлтаа эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, гадаадын аж ахуйн нэгжүүдэд илүү хүчтэй дэмжлэг үзүүлэх болно гэж тэрбээр нэмж хэлжээ.

Хариуд нь И.Маск хэлэхдээ, “Шанхай хот дахь Тесла”-гийн гига-үйлдвэр бол манай компанийн хамгийн ашигтай үйлдвэр бөгөөд үүнд Хятадын багийн хичээл зүтгэл ихээхэн нөлөөтэй гэв. Мөн “Тесла” харилцан ашигтай байдлаа ахиулахын тулд Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байна гэж хэлжээ.


Сэтгэгдэл

adf [103.168.34.143] 2024-05-01 03:04:59

derr


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.