ИХ ХОТЫН ЧИМЭЭ: Эндээс цааш хаашаа ч цуурайтаж мэднэ…

Aдмин / Нүүр

Би юмны үнэ нэмэгдсэн гэж ээж аавыг ярихаар нь ойлгодоггүй байсан. Гэтэл нэг л өглөө 50 төгрөг байсан Бабуулай 100 болоход мэдэрсэн

Бүүдгэрхэн хэрнээ дулаахан ч юм шиг. Үе үе салхи ширчигнэсэн хорвоогийн нэгэн өдөр эхэллээ. Өглөө эртлэн босч, ажлын зүг алхлаа. Замд сургууль, цэцэрлэгтээ яарсан хүүхдүүд, эцэг эхчүүддээ хөтлүүлээд хурдлан алхана. Бага насны хүүхдүүд нь бувар бувар ярьж, аав ээжээсээ яриа өднө. Нөгөөдүүл нь харин тоож байгаа шинжгүй хурдлан алх гэж яаруулна. Хүүхдүүдээ сонсдог эцэг эх ховор болоо юу. Аль эсвэл цагандаа баригдаад энэ үеэр ийм ааштай болчихдог юм болов уу.

Элдвийг бодон алхсаар нэг л мэдэхэд ажил дээрээ ирсэн байлаа. Эргээд сурвалжилга хийхээр болж буцаад гарав. Нийтийн тээвэрт суугаад хотын захыг зорилоо. Автобусанд хүмүүсийн хөөрөлдөхийг сонсон явлаа. 3-4 дүгээр ангийнх болов уу гэмээр гурван хүү хоорондоо буу хална. Нэг нь “Би юмны үнэ нэмэгдсэн гэж ээж аавыг ярихаар нь ойлгодоггүй байсан. Гэтэл нэг л өглөө 50 төгрөг байсан Бабуулай 100 болоход мэдэрсэн” гэв. Нөгөө хоёр нь “Харин гэнэт үнэд орсон тэ. Одоо бүр 200 билүү. Үнийг нь дийлэхээ байгаад авч идэхээ больсон шүү дээ” гэж хүч нэмнэ. Тэр хавьд нь сонсож байсан хүмүүс бүгд инээж, хүүхдүүдийг өхөөрдөн харна.

Зам жаахан ачаалалтай хөдөлгөөн удааширсан байна. Авто машины осол гарчээ. Хоёр машин хоорондоо шүргэлцэж. Хүмүүс хараах нь харааж, замаа чөлөөлөхгүй гэж үглэцгээнэ. Хажууд нь бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд явж байхад амнаас нь тийм үг гарч байгаад жаахан эмзэглэв. Тээврийн цагдаагаас ярилцлага авч байхдаа сонсож байсан “Жолоочид осол гарахаар хоёулангийнх нь онооноос хасдаг гэж айгаад тохиролцоод салдаг. Түүнээсээ болж хохирдог. Цагдаа дуудахгүй асуудлаа шийднэ гэдэг. Гэтэл хохироосон нөхөр нь хохирлыг нь барагдуулж өгдөггүй. Бид буруутай этгээдийг тогтоогоод түүнийг л торгож, арга хэмжээ авч онооноос хасна шүү дээ. Буруугүй байхад нь оноо хасна гэж юу байхав дээ” гэж хэлж байсан нь санаанд оров. Энэ мэтээр өөрсдийгөө хохироож байхаар шийдэх ёстой ном журмаар нь шийдээсэй гэж бодон зогслоо…

Их хотын чимээ эндээс цааш хаашаа ч цуурайтаж мэднэ…

www.lungta.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.