Зөвшөөрөлгүй хашаа, хайс буулгах ажил энэ долоо хоногоос эхэлнэ

Aдмин / Нийгэм

Нийтийн эдэлбэрийн зам, талбайд өдрийн худалдаа, үйчилгээ эрхлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулав.

Тэрбээр “Мэргэжлийн байгууллагаас худалдаа, үйлчилгээ эрхлэх 34 газрын жагсаалт гаргаснаас эхний ээлжид 10 газарт амралтын өдөр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид үүнийг өргөтгөнө” гэлээ. Мөн Бага тойруу бүс дэх өнгө үзэмжгүй хашаа хайс, түр гараашуудыг буулгах ажлын хүрээнд зураг төсөл гаргаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг хэлж байв.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “144 барилгын ажлын зөвшөөрөл олгосноос барилга угсралтын ажилд 89, цахилгааны 41, инженерийн шугам сүлжээ, буулгалтын тус бүр долоо олгогдсон. Эдгээр ажлын 29 хувь нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтынх. Задгай талбайн худалдааны 34 байршлыг тогтоож, тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-наас журам боловсруулж байгаа. 188 байршилд гарааш буулгаж, тохижуулах ажил хийхээс бид газар дээр нь очиж ажиллаж, орчинтой уялдуулж тохижилт хийхээр төлөвлөсөн. Эхний 26 байршлын зураг төсөл, тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар боловсруулсан” хэмээв.

Мөн газрын зөрчил арилгах, хашаа буулгах Ажлын хэсэг байгуулагдаж, 47 байршлын 247 хашаа, хайсыг буулгах төлөвлөгөө гаргаж, энэ долоо хоногоос чөлөөлөх ажлыг эхлүүлэх юм.

Хотын дарга ажлаа эрчимжүүлж, процессоо багасгаж, дүрэм журмаа хялбаршуулж, жирийн иргэнд хялбар байдлаар шийдэхийг үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын инфляцын өсөлтийн тайланг гаргаж, танилцуулахыг даалгав.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.170] 2022-04-04 10:06:01

horoololuudiin dundah zamuudiig haaj hiisen haaltuudiig buulgaachee

Зочин [202.70.36.226] 2022-04-04 09:07:01

Бүгдийг нь сайхан буулга хашаа хэнд хэрэгтэй юм.

Орсё [202.131.248.206] 2022-04-04 08:58:34

Сүхбаатар дүүрэг чинь юм хийхгүй байна аа!!!!Гуравдугаар хороог , сургууль, цэцэрлэгийг тойрсон маш олон тоосгон грашууд бүгд хэвээрээ! УБ их дэлгүүрийн урд талын төмөр навсгар хашаа, МУБИС ын буудал дээрх ТҮЦ үүд бүгд хэвээрээ шахаад өгөөч даргаа!!!!!!!!. Гэх мэт энэ дүүрэгийн төвөөр хийх ажил их байнааа!

Зочин [192.82.72.173] 2022-04-04 08:18:43

ЭВДЭН СҮЙТГЭЖ ХОТЫГ САЙХАН БОЛГОДОГГҮЙ ЮМ УЛС ОРОН АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХҮНД ХЭЦҮҮХЭН БАЙХАД ОНЦ ШААРДЛАГАГҮЙ ЗҮЙЛД ХӨРӨНГӨ МӨНГӨ ЗАРЦУУЛАХ НЬ МАШ БУРУУ ХЭР БОЛОВСРОЛТОЙ УХААЛАГ ХҮМҮҮС ХОТЫГ УДИРДАЖ БАЙГААГ ХАРЦГААЯ

даваа [66.181.187.161] 2022-04-04 08:02:24

ЦИРК ТОЙРУУЛАН БАРЬСАН ХАШААГАА ЭХЛЭЭД БУУЛГААРАЙ

Иргэн [150.129.143.177] 2022-04-04 07:28:19

Зөвшөөрөлгүй түц байсан газараа бүр том байшин барьсан.!!!!!!та нарийг короноодоо дарлуулж байх хооронд чинь мэдэх үү !!!мэдэх бол ард түмэнээсээ асуугаад буулгаарай !!!!!!!!Ард түмэн тэгш эрхтэй ядөж 07 ч авч чадахгүй үд шударга бай!!!!@Хотод хашаа саравч хэрэггүй.!!!!!!!!бүгдийг цэвэрлээд шулуун шударга эрүүл амьдараач хэдэн жил амьдрада!!!!!!

Зочин [202.55.188.37] 2022-04-04 07:25:05

Zuv hashaa l yavna orno hashaa hails umchilsun utggui hashaa tumurnuud shdee goe zohion baiguulaltai bh ni zuv

Зочин [192.82.68.238] 2022-04-04 06:38:18

хийнэ хийнэ л гэх юм болж бүтэж байгаа нэг ч зүйл алга.Тэгээд хийгээчдээ наад ширээ тохойлдсон гахайнуудаа бүгдийг нь гудамж болгонд гаргаж ажиллуул. Иргэнд ээлгүй аймшгийн хотонцор


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.