Дээд шүүх Ц.Элбэгдоржийн “хүслийг” гүйцээх үү?

Aдмин / Улстөр

Аргаа барсан АН-ынхан буюу С.Эрдэнийн талынхан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өмнө хүчин мөхөстөж, түүний урдаас хэлэмгий доломгой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг сумлахаар шийдснээ олонд зарласан.

Гэвч АН-ынхан Ц.Элбэгдоржийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж өнгөрсөн хугацаанд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүргийн АН-ын бүх гишүүд жагсаал, цуглаан, мэдэгдэл хийж АН-ын даргаар сонгогдсон Х.Баттулгыг дэмжихээ илэрхийлж нийслэлд хүрэлцэн ирсэн.

Учир нь Х.Баттулга гэдэг хүн ард түмний дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож олны итгэлийг олсон учраас АН-ын гишүүд түүнийг дэмжиж 2024 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулж сөрөг хүчин байхыг хүссэн хэрэг.

Уг нь АН Монголын улстөрийн хүчний 2 дахь намд зүй ёсоор бичигддэг ч өдгөө тус нам юу ч биш болж хувирсан. Гурван сонгууль дараалан өвдөг шороодсон АН-ын гишүүд эцэстээ “Бид зулын гол болоход бэлэн” гэж лоозогнон жагсаж олны сэтгэлийг сэртхийлгэсэн. С.Эрдэнэ ч насаараа АН-ын нэр нүүрээр төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж УИХ-д Баянгол дүүргээс 5 удаа сонгогдож өөрийн болон өөрт хамаарал бүхий өчнөөн хүний амьдралыг өөд нь татаж Монголын баячуудын эгнээнд жагсаж чадсан нэгэн.

АН-ынхныг хагаралдахад хүргэсэн хүмүүс нь С.Эрдэнэ ба Ц.Элбэгдорж. Тухайлбал 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын дарга асан С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж ажлаа өгсөн. Тэрбээр өөрийнхөө халааг УИХ-ын гишүүн Ц.Туваанд хүлээлгэн өгсөн ч гэнэт л дахиад гараад ирсэн. Эндээс л АН-ын хуваагдал эхэлсэн байдаг.

Энэ бүх хуваагдлын ард Ц.Элбэгдорж хөшигний цаанаас хор найруулж С.Эрдэнийг шатрын хүү болгож Х.Баттулгатай хэзээ ч эвлэрэхгүйгээр хонь, чоно болгосон гэдгийг АН-ынхан одоо ч ярьсаар байгаа.Тиймээс л Х.Баттулгыг хэзээ ч намын даргаар батламжилж болохгүй гэсэн Ц.Элбэгдоржийн хорны хүч нь сулрахгүй явсаар Дээд шүүхэд ч нөлөөлж байна гэх хүн олон байна. Тийм дээ ч 2020 оны 10 дугаар сард намын гишүүнчлэлээ сэргээж, бууриндаа буцаж ирсэн Ц.Элбэгдорж Х.Баттулгын орон зайг эзлэхээр амь тавьж байна гэж ярьж буй ч биз. Гэхдээ Дээд шүүхийн хэрхэхийг л харах үлдлээ.


Сэтгэгдэл

Баттулга цаашаа,Элбэгдорж наашаа [112.72.15.2] 2022-06-02 15:18:04

Элбэгдорж бол дэлхийд танигдсан нэр,төртэй улс төрч,Тэр идэж ашиглаагүй,Эд хөрөнгийн хэрэгт орооцолдож байгаагүй нэр цэвэр хүн,Тэрээр зорилго зүтгэлээрээ шалгарч ард түмний итгэл найдварийг биёлүүлж хоёр удаа Монгол улсын ёрөнхий сайд,хоёр удаа Монгол улсын ёрөнхийлөгч болж байсан том хүн шүү дээ, Баттулга бол эд баялгийн шуналд автсан наймаачин буюу бизнёсмён хүн,Баттулга байсан цагт ардчилалынхны хэрүүл хэзээ ч тасрахгүй,АРДЧИЛАЛГҮЙ БОЛ УЛС ОРНЫ ДОТОРХИ БУЗАР БУЛАЙ АРИЛАХГҮЙ ЭЭ, АРДЫН НАМЫН АРВАН ТАВАН ТОЛГОЙТОЙ АТГААЛЖИН ХАР МАНГАС ААС ЭНЭ ЯДАРСАН ОРНЫ ТУЙЛДСАН -ТАРХИ НЬ УГААГДАН ХОРДСОН ХӨӨРХИЙ БОРЧУУД СЭРЭЭСЭЙ,

Зочин [148.60.92.227] 2022-05-23 19:43:57

Elbegdorjiig soron hyleej baigaa gej bodoj baigaagaas yunii chini ter agsin be?....Ludnuud eee!!!!tolgoi ni hamyyrsan sarmagchingyyd aa!!

зочин [103.26.193.78] 2022-05-23 00:43:20

Дов жалганы гэмээр, хувь хүний ашиг сонирхлын гэмээр АН-ын доторх энэ зөрчил, хэрүүл тэмцлээ одоо болиосой, зогсоогоосой. АН-ыг хүчгүй болгох, муу харагдуулах, үгүй хийх нь ХЭНД АШИГТАЙ ВЭ? Зөвхөн МАН-д л байх. АН Монгол улсад хэрэгтэй, АН орших, хүчирхэг байх учиртай.

буруу цолмон [192.82.90.153] 2022-05-23 00:02:23

Намын гэшүүд гэж нэг дан амьгүй албат нар байх юм Ардчилын төлөө гээд байдаг нь хаа байна хэдэн хулгайч нарт гөлгөн нохой мэт хөтлүүлээд явах юм ийм гэшүүд гэж байх уу АРДЧИЛ ГЭДЭГ БОЛ АРД ТҮМЭН ТӨРДӨӨН ЭЗЭН БАЙХЫГ ХЭЛНЭ ӨНГӨРСӨН 30 ЖИЛД АРД ТҮМЭН ТӨРДӨӨН ЭЗЭН БАЙЖ ЧАДСАНГҮЙ ХУЛГАЙЧ НАР МОНГОЛ ТӨРИЙН ЭЗЭН БАЙЛАА тэд хулгай луйвараар хэт баяжан улсаан өрөнд оруулсаар байна ӨНӨӨДӨРЧ ХУЛГАЙЧ НАР ТӨРИЙН ТОЛГОЙД ЗАЙДАЛСААР ЯМАРЧ ТЭНЭГ АРД ТҮМЭНТЭЙ ЮМ ДЭЭ МОНГОЛ УЛС МИНЬ

0000 [192.82.90.153] 2022-05-22 23:54:21

ХОЁЛААН ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ БАТТУЛГА БОЛ ХУЛГАЙЧ ГЭСЭН МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ СЭТГЭЛ ЗҮРЭХ НЬ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛДОГ ХУЛГАЙЧ ЭЛВЭГДОРОЖ БОЛ ХАР САНААТАЙ ХАРЬ САТГЭЛТЭЙ ХУДЛАА ХУЦДАГ ХУЛГАЙЧ ХАВСАР

зочин [66.181.160.118] 2022-05-22 19:22:28

Баттулга шинэ нам байгуулаачээ дээд шүүхийн ард Эбэ МАН гээд мафууд байна. Баттулгыг АН ын даргаар тавихад юунд айгаад байгаа юм. Ард түмэн сонгоод байхад Ард түмнийг хүндэтгэх хэрэгтэй . Эрдэнэ Элбэгдорж Бат үүл Сосорбурам нар далд орцгоо

Иргэн [192.82.78.141] 2022-05-21 21:43:35

Дутуудорж ба дутуутулга.

Зочин [202.126.89.85] 2022-05-21 11:10:53

Энэ 2 учраа олж, нэгдсэн. Дахин андууд болсон гэнэ. За, за одоо Баттулга АН -ын дарга болсон

Зочин [64.119.19.49] 2022-06-04 08:50:17

Pravda ry

Жэнко ЛУЙВАРЧИН [66.181.161.77] 2022-05-21 08:30:59

Баттулга бүтэхгүй хамаг монголын боломжыг гацааж хорлосон хүн ЛУЙВАРЧИН

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:34:27

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:34:27

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:34:24

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:34:24

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:34:24

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:34:20

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:34:20

iim baihaar chin hen.... [192.82.80.28] 2022-05-21 00:17:01

iim baihaar chi heen tanai namiiig deemjih ve dee?Nam bus mash olon hun baidag yum shuu dee

Зочин [202.9.40.58] 2022-05-20 23:35:30

Элбэгдорж, Бат-үүл, Ганбат, Сосорбарам тэргүүтэй АН-ын хэсэг хүмүүс монголыг Оростой хагаралдуулж улс орны эдийн засгийг сүйрүүлэх гадны даалгавартай шүү. хэлж ярьж байгаа нь дандаа улс орны эрх ашгийн эсрэг. яаж ч бодсон х.Баттулга нь илүү эх оронч хүн юм. Элбэгдорж эрдэнэтийн 49 хувийг хувьдаа авах гэж байлаа шүү дээ. Тийм хүн АН-ын дарга болвол хэн ч энэ намд итгэж саналаа өгөхгүй. луйварчдын нам гэж хэлүүлсээр үлдэнэ

Зочин [192.82.90.153] 2022-05-23 00:31:10

ГУРИЛ ЦАЦААД БАЙХАД УХААРДАГҮЙ ТЭНГҮҮД ҮҮ

Зочин [122.201.31.24] 2022-05-20 22:13:28

БАТТУЛГЫГ ХЭЗЭЭ Ч ДЭМЖИЖ БОЛОХГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ ХҮН ГЭДЭГ НЬ ЁСТОЙ МЭДЭГДЭЖ БАЙСАН ШҮҮ ДХАН Ч ЯАВДАА Л ГЭЖ БАЙСАН ШҮҮ МОНГОЛЧУУД

Зочин [202.9.46.233] 2022-05-20 18:42:52

Ардчилсан намынхан монголыг хорлох л зүйл хийнэ. https://eguur.mn/326019

Иргэн [66.181.161.90] 2022-05-20 18:41:37

АН хог болжээ, лидерүүд нь эрх мэдлээ булаалдаж,арчаагүй гишүүд нь ч хоорондоо тэмцэлдэх болжээ,ухаангүй ноёдод ургашгүй албат гэдэг энэ дээ

Зочин [202.126.90.64] 2022-05-20 18:25:41

Oros ah narluu heleed shuud ustguul

зочин [202.21.119.242] 2022-05-20 18:10:44

Ардчилалд дуртай иргэн бүхэн Баттулгыг эсэргүүцэж байна. Боловсролтой иргэн бүхэн Баттулгыг эсэргүүцэж байна. Дайныг хүсээгүй иргэн бүхэн Баттулгыг эсэргүүцэж байна. Аз жаргалтай амьдрахын төлөө иргэн бүхэн NO BATTULGA гэж байна.

Зочин [5.81.92.55] 2022-05-20 17:43:03

Ийм бузар булай хулгайч дээрэмчин алуурчин хүмүүсийг дотроосоо төрүүлж лидерээ гэж нэрлэдэг АН хамгийн муу муухай болгоныг үүсгэж үржүүлэх уурхай болжээ. Анх албан тушаалын наймаа гэдгийг элбэгдорж 1998 онд баруун солгойгүй хийж авилгалыг ёстой нэг цуглуулж бсн. Монголын одоогийн аль муу муухайн эхлэлийг элбэгдорж, түүгээр дамжуулж АН монголд тавьсан. МАН тэр үед арай ч ийм бгаагүй, арай жудагтай бсн. Одоо ч ав адилхан болжээ. Гэхдээ л муугийн эхлэл хорт могой бол элбэгдорж. Хүрэлсүх энэ хүнийг цээжээрээ хамгаалаад байхаар өөрөө ч ялгаагүй олиггүй, зүгээр л жүжиг тавьж хошгируулж явдаг нөхөр бнда

Зочин [66.181.160.51] 2022-05-20 17:38:09

Монгол 1990 -ээд оноос өмнөх ард түмний төр төлөөх ардын засагтай байсан бол монгол төрд ийм урвагч нарыг аль хэдийн нь төрөөс цэвэрлэх байсан. Монгол шудрага монгол улсын эрх ашгийг хамгаалах шудрага төртэй хэзээ болно доо. Өнөөгийн төр өмнөх бүх мафын төрөөс арай л дээр юм аа. гэхдээ шудраг, шийдэмгий, засаг төр шиг хүчирхэг биш үхээнц, арчаагүй, үлбэгэр, Монголын ард түмний эрх ашгийг, гийгмийг аюулгүй байлгах мэргэжлийн ур чадвар юу ч байхгүй үхээнц үхмэл төр хэвээрээ байна аа.

Иргэн [66.181.160.51] 2022-05-20 17:33:07

Мафын толгойлогч,төр ард түмнийг турхирагч, хаглан үймүүлэгч Баттулга, хуйлгайч луйварчин урвагч чөтгөр Элбэгдорж аль аль нь Монголын төр, ард түмнийг буснуулагч гэмт хэрэгтнүүд, бүгд адилхан урвагч , нар гэдгийг Монголын ард түмэн мэднэ.

зочин [202.131.227.30] 2022-05-20 17:21:01

Хөгжлийн бананы мөнгө идсэн хүн яахаараа намын дарга болох гээд байдаг билээ Өрөө төлчихөөд намын даргадаа нэр дэвш дээ Тэгвэл шударга ёсонд нийцнэ

Зочин [203.91.115.53] 2022-05-20 17:04:52

Уг нь хоюулаа шоронд сууж байх ёстой амитад л даа.

Зочин [59.153.115.76] 2022-05-20 16:12:28

Монгол улс хуультай тэрийгээ мөрддөг улс мөн юм бол Баттулга АН дарга болж чадахгүй. Тийм олон хүмүүс дэмжээд байгаа юм бол өөр нам байгуулаад дарга бололдоо

Зочин [202.131.249.14] 2022-05-20 16:40:33

ХАРИН ХАМГИЙН ГОЛ НЬ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ ОЛОНХ НЬ БАТТУЛГЫГ ДЭМЖИЖ САНАЛ ӨГЧ, СОНГООД БАЙНА Ш ДЭЭ, ХӨӨРХӨН ҮҮ,,,

Зочин [202.70.44.46] 2022-05-20 16:10:41

2017 он биш үү, энэ нөхрийн бичиж байгааг хар даа та нар, хоосон толгой царайлсан, их муу мэддэг нөхөр бн

Зочин [202.9.46.233] 2022-05-20 16:08:02

Үнэнийг хэлье. АНУ-ын нууц албадаас мөнгө авч Ардчиллын үйл ажиллагаа явуулсан нь бүр 1990 оноос эхэлсэн юм шүү. 100 мянган доллар тэр нууц албадаас авчихаад, 50 мянган долларыг нь авч хармаалчихаад, үлдсэнийг нь Ардчиллын төлөө зарцуулдаг байсан нь үнэн шүү дээ. Хятадын бизнесмэнүүдээс хахууль авсан нь мөн тэр үеэс эхэлсэн. Өнөөдөр монголын хамаг баялгыг хуу хамж авдаг АНУ, Хятад, Канад өөр хаанах байдаг юм бэ, гадаадын доншуур наймаачид, бизнесмэнүүд манай ардчилсан улс төрчдийн хамгийн сайн түнш болчихоод байна. Өмнөх үеийнхээ баасыг цэвэрлээд сууж байна. Энэ нь соц үеийн үлдээсэн баас биш, өөрсдийнхөө ардчилсан он жилүүдэд хийсэн баасаа л цэвэрлэдэг л ажил хийж байна.

ААК [202.131.249.14] 2022-05-20 15:59:01

ЯАЛТ Ч ҮГҮЙ ИРГЭД, АН-ЫН ГИШҮҮД НЬ Х.БАТТУЛГЫГ СОНГОЧИХООД БАЙХАД ЯАХ ЮМ БЭ, ГАРЦААГҮЙ Л ЮМ Ш ДЭЭ, 117 000 ГИШҮҮН СОНГУУЛЬД ОРОЛЦООД 97,98 ХУВИАР СОНГОЧИХЛОО Ш ДЭЭ, ЯАХ УУ БҮГДЭЭРЭЭ, АРДЧИЛАЛЫГ ШҮҮХ БАТАЛГААЖУУЛАХААС ӨӨР ЯАХАВ ДЭЭ, АМЖИЛТ,,,

Иргэн [66.181.185.139] 2022-05-20 15:52:58

Яг үнэндээ бол Баттулга намаа хагалан бутаргасан ер нь уг хүн нь бүхнийг ганцаар эзэмших шунал тачаалтай хүн юм ханилсандаа ч их халгаатай бүхнийг буруу хар аргаар хийдэг хүн ойр тойрных нь хүмүүс бүгд янз бүрийн асуудалд орооцолдоно өөрөө их сайхан цэвэр хүн үлдэнэ одоо АН энэ хүнээс салах цаг болсон


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.