Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга боллоо
Узбекистан Улсын Ташкент хотод жүдо бөөхийн 2026 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөрийн дэлхийн аварга, Тэрбишийн барилдаж дэлхийн аварга боллоо. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Туркменистаны Medine ORAZNYYAZOVA ялсан. Гуравдугаар тойрогт Узбекистаны Raykhona MAMATOVA-г буулган авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Венесуэлийн Audreys PACHECO-г ялсан юм. Хагас шигшээгийн дөрөвний нэгийн барилдаанд Азербайжаны Khadizha GADASHOVA-г хожиж, дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн юм. Финалын барилдаанд Киргизстаны Zhanar ZHOLDOSHEVA-г цэвэр ялж, залуучуудын дэлхийн аварга боллоо.
.jpg)
Ийнхүү ОУХМ Тэрбишийн Ариунзаяа 18 настайдаа залуучуудын дэлхийн аварга болж байна. Тэрбээр өсвөр үе, залуучууд гэсэн хоёр ангиллын дэлхийн аварга цолтон болов. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Л.Булган хүрэл медалийн төлөө барилдаанд Бельгийн бөхөд ялагдаж, шагналт V байрт орлоо.







.jpg)



























































.jpg)

.jpg)








Сэтгэгдэл