Ши Жиньпин АПЕК-ийн бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад үндсэн илтгэл тавилаа

Aдмин / Гадаад мэдээ

11 дүгээр сарын 18-ны өглөө Хятад улсын дарга Ши Жиньпин Шэньжэнь хотын Чяньхай олон улсын хурлын төвд болсон 2026 оны Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд оролцож, үндсэн илтгэл тавилаа.

Ши Жиньпин: 15 дахь таван жилийн төлөвлөгөө бол Хятад улсаас дэлхийн бизнесийн салбарт илгээсэн хамтын ажиллагааны урилга юм

11-р сарын 18-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Шэньжэнь хотод болж буй 2026 оны 2026 оны Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд оролцож, илтгэл тавив.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөө нь зөвхөн өөрийн хөгжлийн зураг төсөл төдийгүй Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхий дахинд эдийн засгийн өсөлтийн боломжийн жагсаалт юм. Энэ нь Хятад улсаас дэлхийн бизнесийн нийгэмлэгт илгээсэн хамтын ажиллагааны урилга юм гэжээ.

Ши Жиньпин Хятад улс дэлхийн бизнесийн салбарт асар том нээлттэй зах зээлийг бий болгож, өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний импортыг өргөжүүлж, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, ухаалаг гэр ахуй, настайчуудын эдийн засаг зэрэг салбарт хэрэглээ, хөрөнгө оруулалтын нөөцийг нэмэгдүүлэх болно гэж мэдэгдэв.

Хятад улс орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулах ажлыг хурдасгаж, технологийн инноваци болон аж үйлдвэрийн инновацийг гүнзгий нэгтгэхийг дэмжиж, дэлхийн аж ахуйн нэгжүүдэд өргөн хүрээтэй хөгжлийн орон зайг бий болгоно.

Хятад улс олон талт худалдааны системийг тууштай дэмжиж, тарифыг бууруулж, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлж, үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлж, дэлхийн аж ахуйн нэгжүүдэд Хятадад хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхэд илүү тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой хамтын ажиллагааны орчныг бүрдүүлэх болно.

Ши Жиньпин: Итгэл дүүрэн тууштай урагшлан, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжинэ

Ши Жиньпин Хятад улс талуудтай хамтдаа итгэл дүүрэн тууштай урагшлан, Ази, Номхон далайн хамтын цогцыг байгуулж, бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд бэлэн байгааг онцоллоо.

Ши Жиньпин дөрвөн чиглэлээр санал дэвшүүлэв.

Нэгдүгээрт, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах. Дайны дараах олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр шийдвэрлэх зарчмыг баримтлан, эв нэгдэл, хамтын ажиллагаагаар сорилт бэрхшээлийг даван туулах шаардлагатайг онцлов.

Хоёрдугаарт, нээлттэй хамтын ажиллагааны гүүр бий болгох. Дэлхийн худалдааны байгууллагыг гол тулгуур болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, нээлттэй байлгахын зэрэгцээ дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангаж, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцоллоо.

Гуравдугаарт, инновацаар дамжуулан өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг бий болгох. Дижитал эдийн засаг, хиймэл оюун ухааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжилд шилжих үйл явцыг дэмжин, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд шинэ эрч хүч нэмэх шаардлагатайг тэмдэглэв.

Дөрөвдүгээрт, харилцан ашигтай, хамтдаа хожих хамтын ажиллагааг өргөжүүлэх. худалдаа, хөрөнгө оруулалтын саад тотгорыг арилгаж, хөгжиж буй орнуудтай эдийн засаг, технологийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар хөгжлийг илүү хүртээмжтэй, тэнцвэртэй болгож, үр шимийг нь илүү олон хүнд хүргэх хэрэгтэйг онцоллоо.

Ши Жиньпин: Дэлхийн булангийн бүсүүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны холбоо байгуулахыг дэмжинэ

Ши Жиньпин хэлэхдээ, Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн хамгийн чухал булангийн бүсүүд төвлөрдөг бөгөөд эдгээр бүсийн эдийн засаг нь нээлттэй байдал, харилцан уялдаа, бусад бүс нутагт үзүүлэх нөлөөгөөрөө онцлогтой. Шэньжэнь хот нь Гуандүн–Хонконг–Макаогийн Их булангийн бүсэд оршдог. Хятадын тал Дэлхийн булангийн бүсүүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны холбоо байгуулахыг дэмжиж, булангийн бүсүүдийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ арга замыг эрэлхийлэхийг зорьж байна гэж онцоллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.