Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тонн нь 145 ам.долларт хүрчээ

Aдмин / Эдийн засаг

Ойрх Дорнодын геополитикийн хурцадмал байдал болон эрчим хүчний эх үүсвэрүүдийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тонн нь 145 орчим ам.долларт хүрч өссөн талаар Саудын Арабын SPA агентлаг мэдээлжээ.

Дэлхий дахинд тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед зарим улс орон, эрчим хүчний компаниуд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлж байна.

Түүнчлэн шингэрүүлсэн байгалийн хийн үнэ нүүрсний зах зээлд мөн нөлөөлж байна. Өмнө нь уг хийн үнэ өссөнөөр нүүрсний эрэлт нэмэгдэж, улмаар нүүрсний үнэ сүүлийн олон жилийн дээд түвшинд хүрч өсжээ.

Д.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.