“Хөх сувд” мөсний баярын тов гарлаа
Хөвсгөл аймгийн Хатгал суманд жил бүр зохион байгуулдаг мөсний баярын тов гарлаа.
“Хөх сувд” мөсний баярыг ирэх онд хоёрдугаар сарын 27-оос гуравдугаар сарын 3-ы өдрийн хооронд 5 өдөр зохион байгуулахаар болжээ.
Энэ жилийн хувьд мөсний баярыг амралтын өдрүүдэд зохион байгуулж иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.
Мөн орон нутгийн иргэдийн орлого олох боломжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын иргэдэд өвлийн аялал жуулчлалыг сурталчлан таниулах зорилгоор 5 хоног хийж байна Хөвсгөл аймгийн СУАЖЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн хэллээ.
“Хөх сувд” мөсний баяр нь дотоод, гадаадын олон жуулчныг татдаг, Монголын өвлийн аялал жуулчлалын томоохон үйл ажиллагааны нэг юм.
Анх 2000 онд Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгаль орчны байцаагч Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газарт мөсний баярыг зохион байгуулжээ. Тухайн үед нутгийн иргэд оролцож, арав гаруй чаргатай морины уралдаан болсон байна.
Харин 2001 оноос баярын цар хүрээ өргөжиж, жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Өдгөө тус баярт жил бүр 20 мянга гаруй хүн оролцдог бөгөөд Япон, БНСУ, Герман, АНУ зэрэг улсаас жуулчид, зочид зорин ирдэг.
Баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн уралдаан, мото спортын үзүүлбэр, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж, би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан зэрэг спорт, танин мэдэхүйн олон төрлийн үйл ажиллагаа болдог. Мөн аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зохион байгуулдаг уламжлалтай.






.jpg)



















.jpg)

.jpg)
















































Сэтгэгдэл