Ардчилсан намаас долоо хоног бүрийн ням гарагт намын удирдлага, гишүүддээ зориулан улс төр, эдийн засаг, ОУ-ын харилцаа, цаг үеийн асуудлаар сургалт, хэлэлцүүлгийг өрнүүлж байна 

Aдмин / Улстөр

Ардчилсан намаас долоо хоног бүрийн ням гарагт намын удирдлага, гишүүддээ зориулан улс төр, эдийн засаг, ОУ-ын харилцаа, цаг үеийн асуудлаар сургалт, хэлэлцүүлгийг өрнүүлж байна

Энэ удаагийн илтгэл "Орос Украины дайн ба Швед Улсын үндэсний аюулгүй байдал”, “Швед болон Монгол Улс хоорондын холбоо”, “Швед Улс НАТО-д элсэх нь Монгол Улсын хувьд авах сургамж” зэрэг сэдвийн хүрээнд Швед Улсын судлаач Эрик Даниелсон Ардчилсан намын удирдлагууд болон гишүүдэд илтгэл тавьж, санал солилцлоо.

Судлаач Эрик Даниелсон нь Ардчилал шинэ бодлогын төвийн судлаач бөгөөд Монгол Улсын дипломат бодлого, олон улсын харилцаа, цэрэг, эдийн засгийн бодлогын талаар, АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны хүрээлэнд (CSIS) Хойд Азийн аюулгүй байдал, хөгжлийн бодлогын чиглэлээр, Стокгольм дахь Олон улсын энх тайвны хүрээлэнд цэргийн зэвсэглэл, зэвсэг хураах асуудлуудаар тус тус судалгаа хийдэг байна. Тэрээр Стокгольмын Их Сургуулийг Азийн хэл шинжлэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, Солонгосын хойгийн асуудлаар мэргэшсэн. Мөн Шведийн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг хямралын удирдлага, аюулгүй байдлын чиглэлээр улс төр судлалын бакалаврын зэргээ дүүргэсэн байна.

Тус хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Х.Баттулга, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, Дэд дарга Б.Ган-Очир болон намын удирдлагууд, гишүүд оролцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ардчилсан нам бодлогын түвшинд ажилладаг нам байна. Иймийн тулд боловсон хүчнээ чадавхжуулах ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж байна.

#Ардчилсан_нам #Сургалт_судалгаa

image


Сэтгэгдэл

Taren [45.148.232.227] 2022-06-12 23:22:53

Wonderful goods from you, man. I have understand your stuff previous to and you are jst too wonderful.I actually loke what you've acquired here, really like what you are saying and the way in which you say it. You make iit enjoyable and you still take care of to keep it wise. I cann not wait tto read far more from you. This iss really a wonderful site. Besst Essay Topics homepage Essay

Иргэн [103.26.194.139] 2022-06-12 14:56:58

Намаа нэг талдаа гаргаж чадахгүй байж юун том олон улсын юм ярина вэ хулгайн мөнгөө барж яддаг юмуу жонхуунуудаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.